by El Payaso » Sat Jun 02, 2018 11:51 pm
Хоёр жигүүр нь аймаар байна лээ. Дундаа ч гоё динамиктай сөрөгүүд нь аймаар орж ирж байна лээ. Мбапе ч Анри, Роналдо хоёрын аль алийг нь санагдуулам гоё тоглогч болж байна уу даа. Тэр нэг хийсэн техник нь ориг Роналдог эрхгүй санагдуулж байна лээ шүү. Дембэлэ тэр хоёр жигүүрт гарахад лаахаар л юм билээ. Хамгаалалт нь харин жаахан сул байсан уу. Нэг мэдэхгүй залуу, Атлетикогийн Хернандез, Рами гурав Үмтититэй байсан. Рами Үмтити Варан хоёрын нэгтэй гарахын болов уу, Үмтити Варан гээд хоёр залуугаа гаргах юм уу. Туршлага хэрэгтэй болохоор Рами бараг л гарах байх даа. Нөхөр ч нэг их гоц хамгаалагч байгаагүй одоо ч хөгширч байгаа байх даа. Марсейлд хэр тоглосон юм байгаан. Яаг одоогийн формоор бол ДА ын оргил тоглолт нь Бразил вс Франц байхаар л харагдаж байна даа. Өөлбөл арай л залуу баг юм. Хамгаалалтад Рамиг эс тооцвол дандаа 25 аас доош насныхан. Урд Гризман, Жиру хоёроос бусад нь бас дандаа 22 23 тай. Хагас дээр Канте 27, Погба 25 тай байна лээ. Гэхээр гараанд гарах тоглогчдоос хамгийн туршлага арвинтай нь хаалгач тэгээд Кантэ, Гризз, Погба гурав л юм уу даа бараг. Яах вэ Рами гараанд гарч магадгүй.
Vamos Argentina!!!