by gremlin » Fri Jun 01, 2018 7:48 pm
Гэнээ ФБ-ээс туув.
ЛэБрон яагаад G.O.A.T вэ? Фэн бүр нь уншаарай. Та нарт зориуллаа
Их энгийн хариулт. Тэр 8 жил дарааллан, нийт 9 удаа финалдаж байна.
Уг амжилтаараа Бостон Сэлтикс, Лос Анжэлэс, Голдэн Стэйт багуудын 10, 21 удаа финалдсан болон 31 финалдсан амжилтуудын араас бичигдэж явна. Хүмүүс түүнийг бүх цаг үеийн агуу гэдэг ангилалд харьцуулахдаа бөгжний тоо болон ялагдсан тоог нь жишээ дурьдах дуртай. Гэхдээ 70 гаруй жилийн түүхэнд түүнээс олон финалдсан бүхэл бүтэн баг хоёрхон л байна гээд боддоо.
Бөгжний тухай ярьвал өөр хэрэг болно. Бөгжийг багаараа авдаг зүйл. Хамгийн энгийнээр бодоход финалдсан агуу баг болгон бөгж аваад байдаггүйг Лос Анжэлэс Лэйкэрсийн жишээнээс харж болно. 31 финалдаж 16 аварга авсан. 15 хожигдсон гэсэн үг. НБА-ын өрсөлдөөн ямар ч сүпер багийг доминант байлгаж чаддаггүйг эндээс харахад ойлгомжтой.
Эндээс яриагаа цаашлуулбал бүтэн багаараа зүтгээд зүтгээд НБА-ын аваргад хүрч чадаагүй багууд хүртэл байна. Индиана Пэйсэрс /АБА-д аварга авч байсан боловч, НБА-д аварга аваагүй/, Шарлот Хорнэт, ОКС, Брүүклин Нэтс /2002,2003 онуудад Нью Жэрси хотод байхдаа финалдсан боловч аваагүй/, Мемфис Гриззлис, Торонто Рэпторс, Юта Жазз, Финикс Санс, Нью Орлеанс Пэликанс, Лос Анжэлэс Клиппэрс, Дэнвэр Наггэтс, Орландо Мэжик, Миннэссота Тимбервүүлвс гэсэн багууд хэзээ ч НБА-ын аварга авч байгаагүй. Эдгээр багуудад бүх цаг үеийн хамгийн агуу тодотголтой олон тоглогч тоглож байсан. Карл Мэлоун, Жон Стоктон, Жэйсон Кидд, Кэвин Гарнэтт /Тимбервүүлвс багийн бүрэлдэхүүнд улирлын МВП хүртэл болж байв/, Шак болон Пэнни Хардувэй, ид үеийн Ховард, лигийн хоёр удаагийн МВП Стив Нэш, Амаре Стоудмайер гэх мэт тоглогчдоос эхлээд бидний төдийлөн сайн танихгүй домгууд болон Рассэл Вэстбрүүк, Марк Газол,Энтони Дэвис гэх мэтээр энэ жагсаалт хөвөрнө. Винс Картэр, Зак Рэндольф гэх мэтээр 2000-аад оны дунд үеийн сүпер одод ч гэсэн багтана. Иймээс бөгж авна гэдэг бол багийн амжилт байх ёстой гэсэн гаргалгаа гарч байна. Тиймээс 3, 6 гэдэг тоог мартах нь зүйн хэрэг.
Харин ЛэБронтой баг сүүлийн 8 жил дарааллан финалдаж, ЛэБрон дарааллан финалдсан тоогоороо агуу Билл Рассэлийн дараа л бичигдэж байна. Түүнийг зогсоох гэж багууд жилээс жилд сүпер оддын хойноос мөнгийг харамгүй цацсаныг бид Иггигийн Дэнвэрээс Голдэн Стэйт рүү, КД-ийн Голдэн Стэйт рүү, багаа задлахгүйн тулд од тоглогчид нь цалингийн гэрээний сунгалтаа хойшлуулдаг зэргээс, мөн СП3 Хьюстон руу, Гордон Хэйвард Бостон руу, Казинс Пэликанс руу, Энтони болон Жорж нар ОКС руу нүүснээс харж болно. Өөрөөр хэлбэл тэр НБА-д ингэж л нөлөөлж байна. Түүнийг сөрж зогсохын тулд, түүний хаанчлалыг хүч тэнцвэржүүлэхийн тулд л багууд ажиллаж, зах зээлтэйнүүд нь үүн дээр хожиж, зах зээл муутайнууд нь жилээс жилд драфтын 250 бөмбөлөгний төлөө л явдаг болжээ.
Мөн ЛэБроныг явсны дараа Кливлэнд хэрхэн уналтад орсон, Маиами Хит контэндэр багаас энгийн плэй оффын баг болж хувирсан болон энэ жилийн Кавсын бүрэлдэхүүн ЛэБронгүй байсан бол гэдгээс харж болно. Хэрвээ ЛэБрон байгаагүй бол Бош магадгүй хэзээ ч плэй оффт тоглож чадахгүй, Вэйд дахин аваргын дайралт хийж чадахгүй, Кайри хэдийнээ Кливлэндээс явчихсан, Лаав плэй оффын гадна байсаар байх байсан ч байж болох юм.
Бүх л бүтэн ийм олон баг, ийм олон тоглогчдын хувь заяа, нүүдэл суудал нэг хүнтэй холбоотой гэхээр, нөлөөлөл байна гэхээр агуу биш гэж үү?
2016 онд 3-1ээс эргэн ирсэн нь түүхэн дэх анхны тохиолдол, энэ жил 37-0 амжилтын эсрэг багаа чирж 37-1 болгосон, 8 жил дарааллан финалдсан гээд ганцхан түүний л чадах нөлөөллөөс болж эдгээр амжилт тогтсон байна.
Тэр хэзээ ч агуу Жордан шиг плэй оффын эхний шатанд гурван удаа мултарч үзээгүй. Тэр тогтмол аваргын төлөө л дайрдаг. Магадгүй олон удаа бүх хүний анхаарлын төвд ордог нь түүнийг бөгжний тоогоор нь л бусдаас доор хийх шалтгаан байж болох юм. Гэхдээ G.O.A.T-ын тухай ярихад бөгж үнэхээр хамаагүй. Хэрвээ хамаатай байдаг бол Робэрт Орри 7 бөгжтэйгөөр Жорданы дээр, Билл Рассэл 11 бөгжтэйгөөр хамгийн агуу нь байх байлаа.
Харин бусад статистик нь тэртээ тэргүй бидний нүдний өмнө байна, бичигдэж байна. Тэр бүхнийг арчиж, бүхнийг өөрийн нэр дээрээ тэмдэглэж явна. Талбайн гадуурх амьдралын хувьд тэр гэр бүлийн харилцаа хамгийн тогтвортой, хүмүүнлэгийн үйлсэд хамгийн их оролцож, Найки компанитай насан туршийн гэрээ үзэглэсэн. Түүнээс илүү даруухан боловч агуу амьдралын хэв маягтай тоглогч нэрлэ дээ. Магадгүй Тим Данкан л арай дөхөх болов уу.
Эцэст нь тэр бол ердөө л манай гаригийн хамгийн агуу сагсан бөмбөгч гэдгийг хүлээн зөвшөөрөх ЁСТОЙ. Магадгүй түүн шиг 8 жил, магадгүй 9, 10 жил дарааллан финалдаж, түүний эсрэг л сүпер баг бүрдүүлдэг хэмжээний тоглогч дахин төрөн гараа ч уу үгүй ч үү...
Гүйцэд уншаагүй байж 5 эсвэл 6 бөгжний тухай бичвэл та өөртөө л гомддоо. Коби, Майкл нар гол дүрийн хувиар 4 жил дарааллан финалдаж ч үзээгүй шүү дээ... Хойноос нь Стэф нэхэх хамгийн боломжтой харагдаж байна даа.
Б.Энх-Амгалан
2018.05.31
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл