by kayo » Fri May 18, 2018 7:02 pm
Надаа бол үнэндээ анбийтэн зогссонд эмзэглэх юм алгоо. Рома дээр хусуулаад хамаг сэтгэл санаа унаснаас биш.
Одоо ингээд харахад энэ жил лийгдээ үнэндээ л дийлдэшгүй босоо байлаа. Өнгөрсөн жил ганцхан цомтой дууссаныг бодвол хамаагүй дээр байлаа. Магадгүй дараа нь Арсеналын анбитэн улирал гэдэг шиг домог болон яригдах л байсан байх, гэхдээ яахав ээ, тасархай байсан нь тодорхой байснаас хойш. Хэзээ хамгийн сүүлд ийм эрт аварга авлаа даа. Дээрээс нь Реалыг нутаг дээр нь 3-0 хийлээ, өөр юү хүсэх вэ. Одоо ливэрпүүл дараа хоногт хусчихвал тэгээд энэ улирал сүпер өнгөрөх гээд байна, миний хувьд.
Трипл гэдэг бол ер нь бол боломжгүй амжилтын нэг, одоо хүртэл реал хийж үзээгүй л байна, бусад лийгт ч гэсэн, МЮ-г эс тооцвол өөр хийсэн баг байна уу. Тэгэхэд манайх 2 ч удаа хийчихсэн улс. Бид нар л харин дабл хийчихээд чамлаад байгаан биш үү, дасгалжуулагчаа халья энэ тэр гээл.
Одоо Мэссиг амараах цаг болсон, улиралжин л чирлээ, Ней байхгүй, Суарез формгүй, нөгөө 3н мангасаас ганцаараа л үзсээр байгаад дуусгалаа. Одоо сайхан амарч байгаад ДАШТ-д гайгүй үзээсэй л гэж хүсэж байна.