by El Payaso » Mon Apr 23, 2018 3:57 pm
Сократесийг бүх цаг үеийн хамгийн аугаа хөлбөмбөгчин, Пелегээс ч илүү энэ тэр гэж ярьдаг Бразилчууд цөөнгүй байх шиг байдаг. Өнгөрсөн долоо хоногт сонирхоод хэсэг юм харсан юм. Талбай дээр гайхалтай тоглогч байснаас гадна талбайн гадна ч Мара шиг карисматик, улс төр нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, амьдралын болон хувцасны хэв маягийг нь залуус даган дуурайдаг хүн байжээ. Өмнөд Америкт бол Марагийн дараа орох үлэмж нөлөөтэй хөлбөмбөгчин гэж бна ш дээ. Тэгээд цаашаа уншаад явж байсан 1982 оны нөгөө гайхалтай багийн тухай байна. Довтолгооны хөлбөмбөг үзүүлдэг бөөн оддоос бүрдсэн баг хэсгээс гараад ахиж хэсэгт хуваагддаг зарчимтай байх үед Итали, Аргентинтэй нэг хэсэгт ороод Италид 3 2 оор хожигдож хасагдсан. Тэр тоглолтын тоймыг харсан үнэхээр л азгүй байжээ. Эхлээд Росси юу юугүй чихчих юм. Тэгээд Бразил тэнцүүлээд автал удалгүй хамгаалагч нь бөмбөгөө Россид өгөөд ахиад гоол алдах юм. Бразил тэрнээс хойш нүдэн нүдэж ахиад тэнцүүлж байгаа юм. Тэгтэл хаалгач нь амархан бөмбөг барихдаа алдаа гаргаж булан болоод булан нь дутуу цэвэрлэгдээд тэрийг нь Росси нэмээд хэттрик ккк. 2 жил хөлбөмбөг тоглохгүй байжгаад ирсн гар групп шатанд нэг ч гоол хийгээгүй байж байгаад шууд Бразилийн эсрэг хэт трик. Тэгээд энэ ялагдал довтолгоо давамгайлсан хөлбөмбөг хамгаалалтын хөлбөмбөгт ялагдсан ялагдал энэ үеэс хойш ер нь дан хамгаалалт давамгайлсан багууд амжилт үзүүлэх болж багууд ч хамгаалалтаа чангатгах болсон эдр гсн бна лээ. Тэгээд 82 оны ДА бас л аймаар ДА болж байжээ. Итали Бразил Арг гурав нэг хэсэгт ороод тойрч тоглож байгаа юм. Шөвгийн дөрөвт Франц Герман хоёр таараад Севиллийн тулаан хэмээх алдарт тоглолт болсон. Нэмэлт цагт Францчууд 2 гоол хийсэн ч зөрж хоёрыг алдаад пенаар мултарсан. Тэгээд финал Итали Герман.
Vamos Argentina!!!