Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Арсеналын энэ улирлын саундтрак юу байх вэ?

Queen - We are the Champions
12
17%
Will Smith - Just the two of us
0
No votes
Bob Marley - Three little birds
5
7%
Barry Manilow - Looks like we made it
8
11%
Rod Stewart - I don't wanna talk about it
47
65%
 
Total votes : 72

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Аагий » Fri Apr 20, 2018 4:58 pm

:sad::
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby DaaGi LFC » Fri Apr 20, 2018 5:02 pm

Цаад чинь явахаар болж.Image

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby DaaGi LFC » Fri Apr 20, 2018 5:04 pm

РImage

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Nova » Fri Apr 20, 2018 5:05 pm

Явна гэхийг нь уншаад бас жаахан сонин болж л байна шүү :ногоон:
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby У.Тэмүүжин » Fri Apr 20, 2018 5:08 pm

:sad:: :sad:: :sad::
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby LeBe » Fri Apr 20, 2018 5:09 pm

Хүссэн юм хүзүүгээр татаваа гэж. Ингээд дундажаас доогуур баг болох замдаа шулуудав уу? :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby gremlin » Fri Apr 20, 2018 5:12 pm

Ямар нэг өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байсан л даа. Эхлээд эзэд нь арьсаа авч үлдээд Арсэнийг явууллаа даа. Өвөө ч бас залхаа байлгүй дээ. Энэ их дарамт шахалт, дайралтан дунд ядраа биз. Эхний ээлжинд зөв л алхам хийж. Одоо харин залгамжлагч нтр тодруулалгүй явчихвал зүгээр байх.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Цогоо » Fri Apr 20, 2018 5:22 pm

Арсэн Вэнгэрийн мэдэгдэл:

Сайтар эргэцүүлж, клубын удирдлагатай хэлэлцсэний үндсэн дээр улирал дуусгаад ажлаа өгөх цаг болжээ гэж би шийдлээ. Клубын төлөө дурсамж дүүрэн энэ олон жил ажилласандаа ихэд бахархаж байна. Клубын төлөө нэгэн сэтгэлээр, сэтгэл зүрхээ дайчлан зүтгэсээр ирлээ. Хамтран ажиллагчид, тоглогч нар, захирлууд болон энэхүү клубын чимэг болсон фэнүүдэд баярласнаа илэрхийлмээр байна.

Хөгжөөн дэмжигчдийг багаа дэмжин, улирлыг хүчтэй дуусгахад туслаасай хэмээн хүсч байна.

Арсеналыг хайрладаг та бүхэн клубынхээ үнэ хүндийг нандигнаж яваарай.

Үргэлж хайрлаж, дэмжиж явна.

Арсэн Вэнгэр

https://www.arsenal.com/news/merci-arsene
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Jaal_huu » Fri Apr 20, 2018 5:37 pm

европа лигийн цомоор арсенал дахь замаа өндөрлүүлээсэй :gold

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Radiohead » Fri Apr 20, 2018 5:38 pm

:sad::
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Yes Man » Fri Apr 20, 2018 5:39 pm

:sad:: Ядаж нэг улирал байж байхгүй дээ.
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Төгсбилэг » Fri Apr 20, 2018 5:40 pm

За одоо тгд вэнгэр зайл гсн гарууд худлаа битгий хайр зарлаа шаагаад бгаарай :ногоон:


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Yes Man » Fri Apr 20, 2018 5:41 pm

Би Вэнгэр зайл гэж хэзээ ч хэлж байгаагүй.... Харин ч дээд амжилт тогтоогоосой гэж өглөө бүр залбирч явсан шүү.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby turuue » Fri Apr 20, 2018 5:41 pm

Одоо Европа лигтээ түрүүлээсэй.

Дараагийн хүн гээд их л гоё яриа өрнөх байх даа. Сүүлийн үед манай Луйс Энрикегийн нэр листэд ороод ирсэн байна лээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby UULAA » Fri Apr 20, 2018 5:59 pm

Энэ меме л хамгийн түрүүнд толгойд орж ирэв кк
Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby pele » Fri Apr 20, 2018 8:02 pm

Еээ үнэн байна ш дээ. Арсенал.ком дээр гарчихаж.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Mojul » Fri Apr 20, 2018 8:18 pm

Энэ нөхөр тэгээд тэтгэвэртээ гарна гэж юм хэлээгүйм байна. Нэг газар очиж самрах юм байна лдаа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Шепперд буш » Fri Apr 20, 2018 9:36 pm

Аллах гэтэлгэг.Яахаа мэдэхгуй аймар мэдээ бна.Нэг газар очиж самрана гэж бодохгуй л бна.Том багууд авахгуйгээс хойш ямарч дундаж багт очсон дээрдуулнуу гэхээс дордуулахгуй байлгуй.монако юм уу эсвэл том баг болох зорилготой ПСЖ-д очоосой.
Шепперд буш
 
Posts: 948
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Reda » Fri Apr 20, 2018 10:49 pm

22 жил гэхээр их урт хугацаа шүү, та нөхөд 22 жилийн өмнө хаана юу хийж байв, тэрнээс хойш хэр өөрчлөгдөв, гтл энэ нөхрийн хувьд 1 багтаа байсаар бсн гэхээр.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Цогоо » Sat Apr 21, 2018 3:30 am

ВЭНГЭР АУТ

Арсэн Вэнгэр энэ улирлыг дуусгаад ажлаа өгөхөө зарлаж Гүүнервэрст тэсрэлт болов.

Image

Сүүлийн хэдэн жилд урьдын хүчирхэг Арсеналаас нэр л үлдсэн байна гэдгийг хаа сайгүй ярьцгааж байна. Ана мана үзэлцдэг байсан Юнайтедын домогт тоглогч нар хуучны ногоон зүлгэн дээрх ширүүн тулаануудыг дурсахдаа тоглолтын өмнө хонгилд байхаас эхлээд л тоглогчдыг харж сүрддэг байсан тухайгаа ярьж, одоогийн бүрэлдэхүүнийг тавлаастай. Яагаад ийм байдалд хүрэв. Арсеналд анх ирэхдээ шинэ цагийн түүчээ болж, Арсеналын төдийгүй Английн хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж ирсэн хэмээн хүн бүр түүнийг үнэлдэг. Үнэхээр ч түүний Арсенал дахь эхний хэдэн жил амжилтаар дүүрэн байсан. Английн Премьер лигийн алтан цомтой клуб манайхаас өөр байхгүй шүү дээ.

Кристофер Ноланы Харанхуйн хөлөг баатар дээр Бэтмэний тухай прокурор Харви Дэнтийн хэлдэг үг сүүлийн хэдэн жил тувт Арсэн Вэнгэрийг санагдуулаад байдаг болсон юм. “Баатар чигээрээ үхэх юм уу хэт удаан амьдраад дайсан болж хувирах болно” гэж Бэтмэнийг хэлдэг ч эцсийн дүнд өөрийгөө хэлсэн байдаг. Яг энэн шиг цагтаа Арсеналын гэрэл цацруулсан хөлөг баатар байсан Арсэн Вэнгэр өнөөдөр ингээд WengerOut гэж хөөгдөхдөө тулжээ. Өөрийнх нь л буруу. Уржнан, тэрний урд жил, үгүй байг гэхэд өнгөрсөн жил нэр төртэйгээр салах ёс хийгээд явж болох байсан ч өөрөө тэгэхийг хүсэлгүй хайртай хэмээн зарладаг клубээ нуман тулгуурт оруулан байж хоёр жилийн гэрээ шинэчлэн байгуулсан. Гэрээгээ сунгах үгүйгээ зарлалгүй хэт удаан хүлээлгэсэн нь тоглогчдын сэтгэлзүйд сөргөөр нөлөөллөө гэж өөрөө ч өнгөрсөн зун хүлээн зөвшөөрсөн.

Миний мэдэхийн л Арсенал үргэлж шилжилтийн байдалд байсан клуб. Намайг дэмжиж эхэлдэг жил клубын ахлагч Патрик Виеираг зарчихсан. Цаадах нь явах дургүй байсан л гэдэг. Гэхдээ зарчихсан. Дараа нь Деннис, тэгээд Пирес, Люнберг, Анри гэхчлэн ойр ойрхон том нэрнүүдээс хагацаж гарсан. “Михайлд нэг бодол бий” гэж бүгд итгэж байсан болохоор юу ч хэлээгүй. Жилийн жилд л Арсенал үнэхээр гайхамшигтай сайхан хөлбөмбөг үзүүлж бахдам тоглож байсан ч нэг жижигхээн юм л дутаад байгаа юм шиг санагддаг байлаа. “За дараагийн улиралд Өвгөн учрыг нь олчихно оо” гэж бүгд найдсаар. Арсеналын залуус юу юугүй л пижигнүүлээд алга болно доо гэж хүн болгон дотроо эмээгээстэй. Юнайтедын 92 оны төгсөгч нар шиг үе тэнгийн шижигнэсэн залуус гарч ирэх нь үү гэж нэг хэсэг айлгасан шүү. Фабрегас, Хлеб, Фламини, Насритангууд. Аргагүй шүү дээ цоо шинэ цэнгэлдэхэд орсон банк, зээл энэ тэр гээд өч төчнөөн дарамтан дунд өдий зэрэгтэй яваа нь их юм гэж гүүнерүүд түүнийг өмөөрч байв. Анх цэнгэлдэх сольж байхад “Арсенал удахгүй аварга том цэнгэлдэхэд орж байгаад тивийн аваргуудын төлөө Барса, Баерн тэргүүтэнтэй ана мана үзэлцдэг болно” гэсэн амлалт өгч байсныг санаж байна.

Манайх шинэ цэнгэлдэхийн өрийн дарамтан доор “тарчилж” байх тэр үед Баерн бас шинээр цэнгэлдэх босгоод тийшээгээ нүүж орсныг хэн ч ярьдаггүй. Тэр хугацаанд тэд лав манайх шиг ингэж чацга царайлаагүй байх шүү. Магадгүй сайн тоглодог байсан болохоор нь өмөөрч шалтаг хэлэх шаардлага гараагүй ч юм бил үү. Ингээд нэг л мэдэхэд “шинэчлэл”, “эрч хүч”, “ялахын төлөөх эрмэлзэл” гэх мэт сэтгэл шошготой байсан Арсэн Вэнгэрийг хүмүүс “чөдөр тушаа”, “дарангуйлагч”, “амиа бодогч” гэхчлэн цоллодог болж эхэлсэн байлаа. Үргэлж хөдөлж, хөгжиж байгаа хөлбөмбөгийн ертөнцийн хурдыг гүйцэж чадахгүй, гүйцэхийг ч хүсэхгүй хойш чангаагаад байхаар арга ч үгүй биз. Улирлууд ээлж дараагаар өнгөрөхийн хэрээр талбай дээрх тоглолт илт муудаж, сэтгэлгүй зүтгэлгүй тоглогч нараар дүүрсээр. Улирлыг маш муу эхлүүлээд яван чангарах, эсвэл айхтар сайн эхлүүлээд явцын дунд эрч саарсаар салгалж дуусдаг зүй тогтол нэгэнт тогтжээ. Хуучны сайхан Арсеналаас сүг сүүдэр ч үлдсэнгүй. Шалтгаан нь юу вэ? Мөнгө? Тоглогч? Энэ олон жилд Арсенал клубын шийдвэр гаргах, асуудал шийдэх түвшинд ганц л хүн тогтмол байсан.

Английн нэг үг байдаг юм. A man should know when to leave the party.
Бас нэг үг. Better late than never.

Вэнгэрийг явж байгаа тухай сонссон талаараа бичиж эхэлтэл өөрийн бодож байснаасаа нэлээн таагүй ч гэмээр уур амьсгалтай юм биччихэж. Яалт ч үгүй өнөөгийн сэтгэгдэл энэ аж. Гэхдээ л яг ингээд “Вэнгэр явлаа” гэсэн мэдээлэл сонсохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгаа нь нэгэн эрин өндөрлөж байгааг эрхгүй мэдэрснийх буй за. Нөгөөтэйгүүр манхайн цайж байгаа үүрийн туяатай зэрэгцээд “Өнөөдөр ямар өдөр байх бол?” хэмээн үл мэдэг түгшүүртэй мэт боловч эрхгүй догдлонгуй мэдрэмж бас нэн таатай.

Ганц юманд маш их итгэлтэй байна. Олон жилийн дараа энэ цаг үеийг дурсахдаа Арсэн Вэнгэрийг “Арсеналын түүхэн дэх шилдэг менежерүүдийн нэг байсан даа” гэж бодох нь тодорхой. Гэхдээ өнөөдөр биш. Маргааш ч биш. Олон жилийн дараа.

САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭСЭНД БАЯРЛАЛАА, НОЁН ВЭНГЭР, БАЯРТАЙ!
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Өсөхбаяр » Sat Apr 21, 2018 7:04 am

:eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby kayo » Sat Apr 21, 2018 9:43 am

Овоо нэг өвөө явж байж энэ багт сэхэх боломж олдох нь. Манай Лучог аваасай, бас дажгүй шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby bayarbat » Sat Apr 21, 2018 11:02 am

Хийдэгээ хийсэн хүн яахав дээ. Фэнүүдэд нь баяр хүргэе. Арсенал хурдан сэхэж Лив -с л хурдан амжилтанд хүрнээ.
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Tdi » Sat Apr 21, 2018 11:08 am

bayarbat wrote:Хийдэгээ хийсэн хүн яахав дээ. Фэнүүдэд нь баяр хүргэе. Арсенал хурдан сэхэж Лив -с л хурдан амжилтанд хүрнээ.

:-o :-o :-o
Байж бай дөнгөж эхэлж байна
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby DaaGi LFC » Sat Apr 21, 2018 1:02 pm

Луйс Энрике,Нагелсманн,Виера нарын нэр дэвшигчид байгаа гэнэ.

Энрике бол Арсеналтай ярилцахаас татгалзахгүй байгаа л гэж.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 43 guests
cron