by turuue » Sun Apr 15, 2018 1:48 am
Бас л онцгүй тоглолт боллоо шүү. Ер нь л он гараад айлаа илт илүүрхсэн тоглолт их цөөхөн үзлээ.
Айлын Парэхо бас л зэвүүн байна шүү. Иймэрхүү гүйлт сайтай, бөмбөгөө сайн бариад тоглочих чадвартай л СМ дутсан хэвээр л байгаа. Заавал супер том наймаа гэхгүйгээр Парэхо, Нзонзи мэтийн тоглогчид авчраад Ракитич эдртэй сэлгээд тоглочихвол бүгдээрээ бүтэн улирал фит байх боломжтой санагдах юм.
Ромад хожигдсоны маргааш ФБ, твиттэр ч бас л аймар байсан шүү. Валвардэ, Гомэш хоёрыг ална л гэсэн улсууд байна. Гомэшийг одоо бүр нөгөө муу хар овоохой гэдэг шиг ямар ч буруугүй үед нь ч барьж аваад нүддэг болж. Валвэрдэг Аваргуудын лигийн хасагдах шатанд 4 тоглолт хийгээд ганцад нь ч сайн тоглуулаагүй гэдгээрээ яалт ч үгүй шүүмжлүүлж таарна. Гэхдээ бас лигт ингэж тасраад түрүүлэх ч улирлын эхэнд бол хүлээлтээс гадуур байсан зүйл. Олон күлэ нар лигт бараг боломжгүй, Атлэтигийн дараа ч орж магадгүй гэж байсан.
Валвэрдэг тоглогчдынхоо фитнессийг барьж чадаагүй гэдэг ч үнэн. Гэхдээ нөгөө талаасаа Лучо шиг тоглогчдынхоо фитнесст онцгой анхаарал тавьж бэлтгэлээ ч үүндээ нийцүүлэхийг хичээдэг дасгалжуулагчид ч сүүлийн хоёр улиралд нь яг адилхан юм тохилодож байсан. Тэгэхээр дасгалжуулагчдаа биш бүрэлдэхүүндээ байна л гэж хараад байгаа. Хамгийн их гүйлт, эрч хүч шаарддаг дундын шугамдаа гол гурван тоглогч нь гурвуулаа гуч гарчихсан, Иньеста бол бүр 2-3 тоглолт дараалж гарахад ч хүнд болчихсон. Дундын шугамд хийсэн сүүлийн наймаануудаа харвал Арда, Гомэш, Дэнис, Паулиньо. Дэнис, Арда хоёрын үндсэн чадвар СМ-д тохирохгүй, Паулиньо сайн ч гэсэн гарааны тоглогч байхаар биш, Гомэш уг нь ур чадвар нь тохирмоор юм шиг мөртлөө яагаад ч юм гарч ангайж зогссоор байгаад дуусдаг.
Хөгширч байсан дундын шугамдаа зөв сайн наймаанууд хийж чадаагүйгээс сүүлийн хоёр жилийн СЛ-н бүтэлгүйтэл үүдсэн гэхэд бараг болох байх аа. Яг одоо ингээд харвал өнгөрсөн зун заавал Вэрратти эдр шиг гоц авьяастай гүний найруулагч авна гэхгүйгээр Парэхо, Нзонзи эдр шиг ухаалаг час хийсэн наймаа хийхэд л болох байж. Тэгсэн бол Бүси ч амралттай тоглоод гэмтэхгүй, Ракитич ч ингэтлээ ядрахгүй, Иньестаг ч дараалсан тоглолтуудад гаргах шаардлагагүй гэхээр дундын шугам хамаагүй эрч хүчээр дүүрэн байж болох байсан байх.
Энэ асуудлаа л шийдэхгүй бол ямар ч дасгалжуулагч ирээд яг адилхан л байна. Фэнүүд нь бүх тэмцээнд зэрэг үзүүштэй сайн тоглоод, нэмээд санй үр дүн авахыг шаардаад байдаг, тэгтэл бүрэлдэхүүн нь 3 тэмцээний ачааллыг улирлын турш даахааргүй байвал ямар ч сайн дасгалжуулагч байгаад нэмэргүй.
Валвэрдэ ямар ч байсан лигт хожигдолгүй дуусгаад энэ улиралдаа тэсч үлдээсэй. Фэнүүдийн уурыг дагуулаад шууд халчих вий дээ.
Явж явж дасгалжуулагч гэдэг өндөр цалинтай л болохоос хөгийн ажил юм аа. Муу Лучо минь мундаг сайн байх үедээ магтаал их цөөн сонссон, яг уруудаад эхлэхэд нь л их олон хүн гарч ирээд "тээр ийм муу дасгалжуулагч гэж хэлээгүй юу" гээд эхэлсэн. Валвэрдэ хөөрхий бас нэг хожигдоод л алуулаад эхэллээ. Тоглолтын чанар муу байгаа нь үнэн ч өөр дасгалжуулагч ирээд байдал тэгтлээ өөрчлөгдөхгүй байх. Ер нь ч том багт шинэ дасгалжуулагч ирээд том өөрчлөлт хийх боломж хязгаарлагдмал байдгийг ч хэлэх үү.
Реал, Барсагийн сүүлийн хэдэн дасгалжуулагчдыг харвал яг өөрсдийн хүслийн дагуу дорвитой том өөрчлөлт (тоглолтын арга барил, бүрэлдэхүүн гм) хийсэн нь Пэп, Моу хоёр л байгаа юм. Цаг үе нь ч яг гоё таарсан. Пэпийн хувьд Каталончуудын хайртай хүү, мөрөөдлийн багийн гишүүүн, Кройфын алтан шавь гэдгээрээ фэнүүдийн итгэлийг хүлээчихсэн байсан нь бусадтай харьцуулахад дарамт багатай, илүү зоригтой ажиллах боломж олгосон. Моугийн хувьд тухайн үедээ дэлхийн шилдэг дасгалжуулагч гэгддэг байсан үе нь учраас Реалтай гэрээ байгуулахдаа л тохироогоо сайн хийсэн, мөн мадридиста нар ч Моу шиг лаг дасгалжуулагчийн үгээр явж байж л Барсаг барьж иднэ гэсэн хүлээлттэй байсан нь Моуд бүрэн дүүрэн өөрийнхөөрөө ажиллах боломжийг нь олгосон.
Дараагийн дасгалжуулагчид нь энэ хоёр шиг том зургаар өөрчлөлт хийх боломж олдоогүй, тэр ч утгаараа илүү жижиг ньюансууд дээрээ л зохицож ажилласан.
Тэгж дураараа ажиллах боломж дараагийн хүмүүст олдохгүй, тэр хэрээрээ том өөрчлөлт авчрах боломж ч хомс.
Дасгалжуулагч гэхээс илүү энэ зун дундын шугамдаа ямар өөрчлөлт хйих нь л чухал санагдаж байна.
Төрөө