Б багаас Аленъя, Кукурэлла нарыг дуудаж магадгүй гэгдэж байсан ч дуудаагүй байна. Жилийн өдийд уг нь дуудчихаар тоглолтууд нилээн гараад байх юм, даанч Б баг өөрсдөө лигтээ дандаа чухал тоглолтуудтай байж бас таарах юм. Тэгээд болдоггүй байх.
Пикэ, Ракитич, Бүскэтс, Суарес гээд нэн тэргүүнд амраах шаардлагатай тоглогчид олон байна, дээр нь Мэссигийн гэмтэл ч яг бүрэн эдгэсэн эсэх нь тодорхойгүй байх шиг. Альба, Сэржи хоёр ч бас тоглолт алгасахгүй л гараад байгаа.
Сүүлийн хоёр тоглолтонд сэлгээгээр ороод сайн байсан учраас Дэнисийг Лэганэсийн эсрэг гаргах байх. Сэржиг ч бас дундын шугамд тоглуулаад Сэмэдуг үндсэн байранд нь гаргах байх.
Мэссигүй болохоор Суаресийг тоглуулах л гэх байх даа. Уг нь Паког оронд нь гаргаад Дэмбэлэ, Коу нар хоёр талаас довтолгоо удирдаж тоглоод үзээсэй.