21Grams wrote:Ribery choloot tsohiltoo Podolsky-tei morii tavij baigaad tsohison gej baina shd. Goaldvol 100euro avna, chadahgui bol ogno geed.
Полди биш ван Боммел гэсээн. Энэ Рибери нээрээ тасархай тоглогч юм аа. Түүн шиг тэсрэлттэй тоглогч Бундэслигийн түүхэнд ердөө 2 байсан гэнэ, нэг нь лав Нугас хочтой байсан гэнэ лээ. Аль аль нь 70-аад онд тоглож байсан юм байх. Рибери гэхдээ тэр хоёроос ялгаатай нь хаалттай цохилтоороо илүү гэнэ. Зидан мань эрийг Францын хөлбөмбөг дэх үнэт эрдэнэ гэсэн бол Хитцфелд Сэтгэл булаагч гэсэн байна. Хоолны цагаар бусдынхаа нүдийг хариулж байгаад аяганд нь давс цацчихдаг зүггүй эр саяхан нэгэн сэтгүүлд Наполеон болон хөргөө татуулжээ. Наполеоныг Бавариг орхих үед бүгд баярлаж байсан бол орчин цагийн Наполеоныг буцахад бүгд уйлах байх даа. Гэхдээ тэр ирэх жил юу ч тохиолдсон хамаагүй Баварид тоглоно гэжээ. 25 саяар авсан гэхээр Байерн их хямд авчээ. Маркт дээр түүний үнэ одоогийн байдлаар 50 сая евро байгаа ба удахгүй 70 сая болох гэнэ.