Mish wrote:Mish wrote:манайх оронд нь Наполигийн Сарриг сонирхох шуум байгаа...
Конте шиг тоглогчидтойгоо маш сайн ажиллаж, сайжруулдаг гэдгээрээ алдартай юм байх...
харин маш довтолгооны, бөмбөг эзэмшилт ихтэй хөлбөмбөг тоглодог юм байна, Пеп хүртэл намар Наполитой тоглочихоод миний эсрэг тоглосон хамгийн сайн баг байлаа гэж байсан...
Контегоос эрс ялгаатай нь шинэ тоглогч авч өгөөч гэж огтхон ч гоншигнодоггүй гэнэ шүү...хаха
харин ч шинэ тоглогч авахаас байгаа залуусаа сайжруулахыг илүүд үздэг нөхөр юм байх...
гэхдээ топ багт байсан, амжилт гаргасан туршлагагүй л юм даа...
Үүн дээр Сарригийн нэг эсрэг юм нь нөхөр эмэгтэйчүүдийг доош нь хийсэн юмнууд хэд хэдэн удаа хэлж байсан юм уу даа?
Мариатай ажиллахад энэ нь нөлөөлөх юм уу яах юм...
Харин Тукел хаана очих вэ гээд сүүлийн хэд хоног шуугиад байна...
гол 2 тоглогч нь ПСЖ манайх 2 юм уу даа...
өнгөрсөн зун нөхөр Мариатай уулзсан юм байна...
Мариад их л өндөр сэтгэгдэл үлдээсэн гэх юм...
за дараагийн холбогдсон нэр нь Монако-н Жардим...
Брагаг рекорд 13 дарааллан ялуулж, 3р байранд оруулсныхаа дараа Спортингд очсон...
өмнөх улирлаа 7д орж, хамгийн муу улирлаа үдээд байсан багийг аваад 2т оруулсан юм байна...
үүнийх нь дараа Монака багаа удирдуулахаар авсан...
түүнийг ирсэн зун нь Фалкао, Хамес, Абидал нарыг явуулж оронд нь Бакаёоко, Бернардо Силва, Фабиньо зэрэг залуу тоглогчдыг авч, Марсиал, Курзава, Карраско нар залууучуудын багаас үндсэн багт дэвшсэн...
эхний улиралдаа ЧЛ-н шөвгийн 8д үлдэхдээ Арсеналыг 16д мулталж байж...
тэгэнгүүт зун нь Марсиал, Карраско, Курзава, Бербатов, Кондогбиа нарыг нь явуулчиж...
гэсэн ч багаа Лиг1т 3т оруулж ЧЛ-н эрхээ авсан...
дараа зун нь Фалкао эргэн ирж Мэнди, Сидибэ гэх 2 залуу жигүүрийн хамгаалагчдыг авсан...
тэр улиралдаа баруун ар байсан Фабиньог бокс-тү-бокс хагасаар тоглуулсан...
тэр улиралдаа 107 гоол оруулж Лиг1т түрүүлж, ПСЖ-н ноёрхлыг тасалсан...
мөн хажуугаар ЧЛ-н хагас шигшээд үлдсэн, ингэхдээ Поч, Пеп 2г буулгаж авч байлаа...
өнгөрсөн зун мөн л гол тоглогчдоо том акулуудад алдсан...
Мбаппе, Бака, Мэнди, Силва нараа явуулсан ч одоо лигтээ 2 орох магадлалтай байна...
яагаад Челси тохирох вэ гэвэл дээр бичсэн Сарри шиг том тоглогч авч өгөөч гэж нэхдэггүй, байгаа залуусаа маш сайн хөгжүүлдэг гэдэг нь харагдсан...
бэлтгэлийг дандаа бөмбөгтэй хийлгэдэг гэнэ...Конте бол тувт гүйлгэчихдэг гээздээ? кк...
довтолгооны хөлбөмбөг тоглодог, залуухан...43тай юм байна...
за тэгээд хэсэг шуумрах нь тод биз...