by El Payaso » Tue Mar 20, 2018 3:52 pm
Салвио тоглохгүй нь ойлгомжтой болж. Тэгэхээр нөхрийг хэн нэгэн орлож тоглох бх. Павон уу Баиерны таргет гэгдээд бга Бустос уу гэж фэнүүд ярьж байх шиг байна. Павоны хувьд хамгаалалтад тийм ч сайн биш. Довтолгоо нь бол гоёо. Тэгэхээр бараг Бустос нь гарч магадгүй юм. Агуеро багтай хамт бэлтгэл хийхгүй бга л гэнэ. Хөнгөн гэмтэлтэй бхад нь нөхрийг дуудаж бна гэхээр Самп бол Агуерог гарааны довтлогчоо гэж харж бх шиг бна. Дибала, Икарди хоёрын нэгийг дуудаж болох л бсн. Бодвол Италийг өнжөөд Испани дээр тоглуулна гэж тооцсон биз. Уг нь Сити хоёр хожоод л лигээ авна, ФАс хасагдсан гэхээр СЛ л үлдээд бга. Мань хүн их ачаалал авахгүй улирал дуусгах боломжтой л бна. Гэхдээ л шилэн хүн шүү.
Игуайн Сампыг өөрийг нь Орос авч явахуйц тоглоно л гэж. Агуеро асуудалтай гэхээр гараанд гарах бх. Латурод сэлгээнээс овоо минут олдох нь.
Би нэг их итгэхгүй бга ч Игуайн одоогийн формоор бол Икардигаас илүү л бна гэж харж бна. Спурсыг ганцаараа мулталцан шүү дээ. Улирлын эхэнд бол Икарди илүү бсн. Игуайн нэгэнт шигшээд багтаад тоглох болбол уг нь Дибалаг аваад явбал гэж бодогдох юм. Икарди би Испани Италийн өмнөөс тоглож чадах бсн л гэж. Ийм формтой мөртлөө шигшээд багтахгүй бга гэхээр харамсалтай бга л даа. Дибала энэ хоёр ч хэн нэгэн бэртэж гэмтэхгүй л бол хэцүү болсон гэж хараад бна.
Самп шигшээг аваад олон янзын хүн туршиж бсн ч нэгэнт хугацаа бага бгаа болохоор шинэ хүмүүс гэхээсээ хуучин хүмүүстээ найдаад л орох янзтай бх шиг бна даа. Одоогоор нөхөр Отатай хэн хамтрах вэ, вингбэкээр хэн тоглох вэ, хагас хамгаалалт дахь бүтээлч хагас нь хэн байх вэ гэдэг дээр л эргэлзэж бх шиг. Зүүн вингбэкийг ч Акуна авах бх. Баруунд харин Салвио гэмтсэн болохоор туршилт хийх бх. Бүтээлч хагас дээр бол Банега, Ло Челсо, Ди Мариа гурвын нэг л бх болов уу. Туршлага формоо харахаар Банега, Ди Мариа хоёр илүү боломжтой. Магадгүй Бильяатай хоюуланг н гаргаад урдаа 2 довтлогчтой тоглох ч боломж бас бий л дээ. Ло Челсо хөөрхий Реалын эсрэг алдаа гаргаснаасаа хойш баахан шүүмжлүүлээд буцаад бэнчээс тоглож эхэлж. Рабио ч эргээд сайн формоо олоод бх шиг бна. Миний таамгаар бол бэртэл гэмтэгүй бол нэг ийм гараа гарах бх
Ромеро
Меркадо??? Ота Маше???
Салвио??? Билья Банега Акунья
Месси Агуеро Ди Мариа
Магадгүй Ди Мариаг арай хойш нь татаад АМ маягтай тоглуулж магадгүй. Эквадор дээр билүү тэгэж тоглосон. Маше, Меркадо хоёрын нэг нь ч гараанд найдвартай шаах бх нөгөөг нь харин солиж магадгүй. Салвио бараг л гарааны эрхээ аваад бсн ч сая гэмтлээ. ДА эхлэх үед хэр формтой бхаасаа мөн орлох тоглогчид нь ирэх хоёр тоглолтод хэр бхаас хамаарах бх. Тэгээд Перроти, Парадес, Ло Челсо, Павон нар сэлгээ болоод бараг явчих бх. Парадесийг Самп ирснээсээ хойшбараг тоглолт бүрт дуудсан мөртлөө нэг ч минут өгдөггүй наасн ккк.
Vamos Argentina!!!