by turuue » Sun Mar 11, 2018 4:38 am
Хөлийг нь бүр урчхаж. Жаахан далийсан бол бүр хүнд гэмтэл ч байж болохоор байлаа.
Багийн тоглолт бол гоё байна аа. Сүүлийн үед жаахан унжгар болоод байснаа буцаад сэргэх өнгө харагдаад байх шиг. Коу, Дэмбээ хоёр жигүүрт зэрэг гарсан хоёр дах тоглолт нь. Хоёуланд нь л гоё байлаа. Энэ хоёр хослоод оруулсан гоол нь ч гоё байлаа. 300 саяын гоол энэ зэргийн байлгүй яахав л гэж бодогдлоо, лол.
Суарес, Альба хоёр эхний хагасын шилдгүүд нь байлаа. Альба ч ер нь энэ улирал тогтвортой тоглолтоороо өөрийн байрлалын тоглогчдоос Европт эхний хэдэд яригдах байх аа. Үнэхээр сайн байна.
Дэмбэлэ бөмбөгийг ч үнэхээр хөнгөхөн залах юм. Хурдан дундаа л чиглэлээ ядах юмгүй өөрчлөөд харахад урамтай юм. Гэхдээ яалт ч үгүй туршлага дутуу, хэт хүчлээд алдаад байна. Мэсси ороод ирвэл Дэмбэлэд баруун жигүүрт нь илүү орон зай гараад бүр чөлөөтэй гоё тоглох боломж гарах байх.
Төрөө