by Forza Juve » Fri Dec 09, 2016 12:35 pm
Фиорентина хожиж, Рома тэнцэж тус тусын Европа лигийн тэмцээний хэсгээ тэргүүлжээ. Сассоуло, Интер 2 хасагдаж.... Сассоуло баахан гэмтэл бэртэл гээд урамтай эхэлсэн ч болсонгүй, 5-р тойрогт Рапидад хожиж яваад бариулаад л боломжгүй болсон. Интерийн жилийн ээлжит галзуу өвчин хөдлөөд унаад өгсөн, сүүлд ядаж 2 хожсон нь болоо шдээ. Уг нь 4 баг 4-үүлээ хэсгээсээ гарчих боломж байлаа гэсэн ч 2 нь бүдэрлээ...
Энэ жилээс Европа лигийн тэмцээний шагналын сан 240 саяаас 71%-аар өсөж, 411 сая болсон... гайгүй үзвэл бас ч хөөрхөн орлоготой юм шиг билээ. Өнгөрсөн улирал Ливерпуль Европа лигээс 37,8 сая евро олсон, голчлон ТВ-ийн мөнгөний хуваарилалт нөлөөлсөн ч Италийн 2 баг гайгүй үзвэл гайгүй л орлоготой байх биз.
Фиорентинагийн Пауло Соузаг энэ улирал дуусгаад явуулна гэсэн шуум эрчимжиж, фэнүүд нь ч багын амжилт муу байгаад сэтгэл дундуур байгаа болтой. Өнгөрсөн улиралд 10-р тойрог гэхэд лиг тэргүүлж байсан, бүр энэ хүснэгтээрээ аяга, цамц хүртэл гаргасан байсан ккк