by kayo » Wed Feb 21, 2018 8:02 pm
Заа манайх муу байсан гэхээсээ илүү яалтчгүй Контегийн тактик сайн хэрэгжсээн, яг дундаа шаваад манай хамгаалагчид руу прессинг хийхгүй бүгд яг л дундын хагасруу прессинг хийгээд, Мэссиг бол бүүр хөдлөгсөн ч гүй. Тэгээд өөрсдөө ч бөмбөг авах гэж ч хичээхгүй шууд шууд урагш хаяад, Азар нэг авбал жоохон дрибл хийгээд эвгүйтүүлээд байсан. Ийм байхад одоо хойноо дамжуулахаас өөр яахав ээ дээ. Аль болох нүх сүв гаргах гээл дамжууллаа, тэгээд яалтчгүй жижигхэн талбайд, жигүүрийн вингер байхгүй, яагаад ч задалж чадахгүй байсан л даа.
Миний харснаар бол Раки, Инеста муу байгаагүй ээ, яалтчгүй 2, 3н хүн прессинг хийхээр яаж сайн тоглохов. Пау харин их муу байлаа, хамгаалалтанд ч олигтой тусалсангүй, довтолгоонд ч нэмэр болсонгүй. Нөхөр аль зунаас хойш тоглосон, ёстой бензин нь дуусаж байгаа бололтой. Дараагийн тоглолтонд Дэмбэлэ ирчихээр арай учиртай болох байх, ядаж жигүүрлүү айлыг илүү татаж өгөөд дунд Мэсси, Инеста-д боломж олгох байх. Айл ч ингэж үхэн хатан хамгаалахгүй, гоол заавал нэг хийх ёстой, эхний үед л баахан пижигнэж прессинг хийх байх, тэр хирээр зай их гаргана.