by turuue » Wed Feb 21, 2018 5:49 am
Раки хоёрдугаар үед хуудас авалгүй тоглолтоо дуусгачихдаг сайн юм боллоо.
Хагасууд Бүсигээс бусад нь нэг л болсонгүй. Он гараад сэлгээний тоглогчдоо дутуу ашигласан нь харагджийн, гэхдээ бас бэртэл гэмтэлтэй хэцүү байсан л даа. Камп Ноуд Дэмбэлэ гараанд гарах байх.
Тоглолтын өмнө цэнгэлдэх дотор байгаа хүмүүс талбайн зүлэг их тааруу алаг цоог байна гээд твиттэртээ бичлэг оруулаад байсан. Тэр нь ч тоглолтоор харагдлаа. Аль аль багууд нь олон хөнгөн дамжуулалтууд алдлаа. Ялангуяа газраар олон метрийн дамжуулалт их хэцүү байх шиг санагдсан. Кристэнсэн хэдэн ч удаа сонин дамжуулалт явуулав.
Үмтити, Пикэ, Бүси гурав маш сайн байлаа. Чанартай сайн хамгаалалт олон үзүүлсэн, нэмээд айлын прэссингийг татаж байгаад урагшаа олон бөмбөг гаргасан, даанч дундын шугамын санаачилга яалт ч үгүй дутлаа.
Ямар ч байсан айлын талбайд гоолтой тэнцээд ирсэн гэхээр болж л байна. 3-р сарын хуваарь их эвгүй байгаа, лигт Атлэтиг оноо алдана тооцоод л сэлгээ эдрээ илүү сайн ашиглах хэрэгтэй байх.
Төрөө