Талбай дээрээ олон гоолтой тэнцлээ. Лондон явж хожихгүй бол болохгүй нь ээ. Ер нь Лондонд зөв тогловол элбэг цаашаа шалгарчих биз... ер нь итгэлтэй байна.
Саяын тоглолт дээр Аллегри жаахан эрсдэл хийчихэв үү эсвэл хэтэрхий сэлгээний зарим тоглогчдод итгэл хүлээлгэсэнгүй юу буруу гараа гаргаж, онцгүй үр дүн авлаа. Сая Матиуди гэмтээд гараанд өөрчлөлт орох болчихлоо... Аллегри Тоттенхэм 4:2:3:1 гээд гарсан болохоор нь нөхдийг аргална гээд улирал эхлэхэд айхтар гоолтой байсан ч, бас айхтар олон гоол алдсан 4:2:3:1-ээр гаргасан нь сүүлд 2 гоол алдах, бас Тоттенхэмийнхэн тоглолтын эхнээс манайхыг төвд дарамталж, тоглолтын санаачлагыг авах, Эриксен гялалзах боломжийг олгочихлоо. Уг нь тоглолтын өмнө 4:3:3 гэсэн гараа хэвээр Бентанкурыг гаргана гэж байсан ч төвд Пьяанич, Хедира 2, тэрний урд Костаг гаргаад Пьяанич ганцаардаад, Хедира үл үзэгдэгч болоод, өмнө нь ийм байрлалд гарч байгаагүй Коста төвд сүрхий нэмэр болсонгүй байлаа. Ер нь Тоттенхэм сайндаа биш, Аллегри гараагаа сонгохдоо Тоттенхэмийг хялбарт тооцов уу, хаширласнаас л боллоо.
Сүүлд Стураро, Бентанкур 2 орж ирээд төвдөө 3 хагастай, 4:3:3 руу шилжсэн чинь ерөнхийдөө тоглолтын санаачлага алдагдсан байдал сайжирч, овоо бөмбөг эзэмшиж, хэд хэдэн комбинац хийлээ.
Ер нь Аллегри үүнээс хойш 4:2:3:1 дэмий юм, эсвэл жижиг багууд дээр л гаргах хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Дараагийн Лондонд болох тоглолтонд анхнаасаа 4:3:3 гаргаж, санаачлага, хяналтыг авч тоглоод хүссэн үр дүнгээ авах биз дээ. Анхнаасаа л Хедира, Пьяанич, Стураро эсвэл Бентанкур гэж гаргах байсан юм.
Хедира гэж иймэрхүү тоглолтонд үл үзэгдэгч болчих юм. Сүүлийн гоол дээр Буффон маань жаахан тиймхэн байв. Ер нь Буффон маань энэ улирал дуусгаад олон таван үггүй зодог тайлсан дээр болов уу даа. Ливерпуүлийн Жаныг авчихсан юм шиг билээ. Аллегригийнхаар бол Матиуди, Жан 2 гээд 1 байрлалд 2 иймэрхүү тоглогч байлгах гээд байдаг нь зөв ч юм уу. Бентанкур жаахан түүхий байх шиг, Маркизио ч хөөрхий багт ирээдүйгүй болсон болтой.