by Цогоо » Wed Jan 31, 2018 10:14 pm
Өвгөн хийгээгүй байх өө. Иван Газидис эрхийг гартаа аваад байна гэж ярьцгаагаад байна шт. Барсагаас спортын захирал ирж байгаа, шинэ скауттай болсон, гэрээний мэргэжилтэн бас ажилд авсан гээд байгаа. Хуучин ахлах скаутыг буулгасан, гэрээний мэргэжилтэн хийж байсан нөхрийг ажлаас нь шилжүүлсэн энэ тэр гээд нэлээн томоохон арын албаны шинэчлэлүүд явагдаад байгаа.