2014 оны зун Арсеналд ирснээсээ хойш Премьер лигт 60 гоол хийж, 85 гоолд оролцсон нь тухайн хугацаан дахь Арсеналын бүх тоглогчоос илүү. Мөн тухайн хугацаанд зөвхөн Ромелу Лукаку, Серхио Агуэро, Харри Кэйн гурав л Алексисаас олон гоол хийсэн байна.
Бас энэ хугацаанд Буучдын төлөө зөвхөн Мэсүт Өзил (378) л Алексис Санчезаас (272) олон гоолын боломж үүсгэжээ.
Бүх тэмцээнд Арсеналын төлөө 80 гоол хийж, 121 гоолд оролцсон нь мөн хугацаан дахь Арсеналын бүх тоглогчдоос олон.
Гэх мэт мэдээллийг
http://www.bbc.com/sport/football/42697836 дээрээс уншиж болох нь ээ.
Харин нөхөр явахдаа Инстаграм дээрээ ингэж хэлээд одож:
“I want to say thanks to the Technical Staff, to the medical team and all teammates with whom I shared many nice things for the club and especially those people who do not see themselves on the covers, but without them nothing would be possible, which are there to prepare food for us and take care of us day by day, those who keep our shoes clean and the grass in the best conditions. Many thanks to you for helping us to improve every day. Thank you very much.
“There are people (former club players) who have spoken with no knowledge of what happens inside the club and cause damage. I must say I always gave 100%, until the last day, when I asked to the Mister to be in the team, because I wanted to be a contribution.I remember today, a conversation I had with Henry, a historic Arsenal player, who changed club for the same reason and today is my turn
“Thanks for everything Gunners! All we achieved and the good moments that I gave to the club, I want to dedicate it to the fans, they are the most important. Thanks for every time you sing Alexis Sanchez Baby.”
Олон сайхан зүйлсийг хуваалцаж байсан багийн ажилчид, эмнэлгийнхэн, тоглогчдодоо баярлаж байгаагаа хэлмээр байна. Нэн ялангуяа тэргүүн нүүрэнд тэр бүр бичигдээд байдаггүй боловч тэдэнгүйгээр ямар ч ажил урагшилдаггүй хүмүүс, бидний хоол ундыг бэлдэж, өдөр тутмын ажлыг амжуулж байдаг, гутал хувцсыг бэлдэж, зүлэг ногоог бэлэн байлгаж байдаг тэдгээр хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна. Биднийг өөрсдийгөө улам сайжруулахад тусалж байсанд тань баярлалаа. Маш их баярлалаа.
Клуб дотор байдал ямар байгааг мэдэхгүй байж элдвийг ярьж гай тарьж байдаг зарим нэр бүхий хүмүүс байна (клубын хуучин тоглогч нар мэтийн). Би үргэлж өөрийгөө 100 хувь дайчилж тоглодог байсан гэдгээ хэлэх ёстой. Эцсийн өдөр хүртэл би Эрхмээс намайг тоглуулж, хувь нэмэр болгооч гэж асууж байсан. Арсеналын домогт тоглогч Анритай ярьж байснаа өнөөдөр би санаж байна. Тэр ч бас яг адилхан нөхцлөөс болоод багаа сольсон, харин өнөөдөр миний ээлж болжээ.
Бүх зүйлд баярлалаа, Буучид аа! Хамт хийсэн бүх зүйлс, клубт оруулсан хувь нэмрээ хөгжөөн дэмжигчдэд зориулахыг хүсч байна. Тэд хамгийн чухал нь. “Алексис Санчез Бэйби” гэж дуулж байсан мөч бүрийн чинь төлөө би баярлаж байна.