by Gunnerz » Mon Jan 15, 2018 11:46 am
группээс хусаад ирлээ
"Арсенал"-ын ирээдүй хаашаа бол?
"Арсенал -ын АПЛ-т аваргалж чадахгүй 10 гаруй жилийг ардаа орхисон гол шалтгаануудын зах зухаас өгүүлэхийг зорьж энэхүү материалыг хөрвүүлэн бэлтгэж хөлбөмбөг сонирхогчдодоо толилуулж байна .
Юуны өмнө "Арсенал " бол Английн дээд лигийн аварга цолыг хамгийн олон удаа хүртсэн 3 топ багийн нэг нь.Мөн "FA " Cup -ыг хамгийн олон удаа өргөсөн рекорд амжилтыг эзэмшигч баг.Уг багийн дээр зөвхөн алдарт "МЮ" (22), "Ливерпуль" (18) гэсэн 2 баг л амжилтаараа эгнэнэ.Энэ 3 багийн түүхэн амжилт руу дөхөхөд араас нь нэхэж яваа багуудад хамгийн наад зах нь 10-д жилийн тогтвортой амжилт хэрэгтэй .Өмнөтгөл хэсгээ ийнхүү орхиод одоо "Арсенал "-ын дотоодод юу болж буй амьдрал руу өнгийе.Ингэхэд "Арсенал "-ын дотоодод сүүлийн жилүүдэд юу болоод байна вэ? "Арсенал "-ыг яг хэн эзэмшиж байгаа юм бэ? Тэд хэн юм бол? Яг өнөөгийн байдлаар багийн хувьцаа дараах байдалтай байна .АНУ-ын тэрбумтан Стэн Кронке (67 %) ,Оросын тэрбумтан Алишер Усманов (30 %) ,жижиг хувьцаа эзэмшигчид (2,91%). Гол хувьцаа эзэмшигч буюу хяналтын багцыг атгаж байгаа Стэн Кронке гэж хэн бэ? Гэдгээс эхэлье.Тэрбээр Kroenke Sports нэртэй хөрөнгө оруулалтын компаниараа дамжуулж "Денвер Наггетс" (NBA),"Колорадо Эвеланж" (NHL), "Колорадо Рэпидс" (NFL),"Арсенал " (EPL) зэрэг багуудын эзэмшигч хүн аж.Эхнэр Энн Уолтон нь алдарт "Wall-Mart" сүлжээ дэлгүүрийн эздийн удам.Кронке 7,5 тэрбумын хөрөнгөөрөө Форбесын 182-т жагсаж буй.Тэгвэл нөгөөх хувьцаа эзэмшигч нь Оросын тэргүүн баянаар сүүлийн жилүүдэд тогтмол нэрлэгдэж байсан тэрбумтан Алишер Усманов .2017 оны Форбесын жагсаалтанд түүний хөрөнгийн үнэлгээ урьд жилүүдээс буурсан ч 16 тэрбумын хөрөнгөөр 66-д жагсаж буй хүн аж.Гэсэн ч "Арсенал "-ын хяналтын багцтай болохыг ихэд хүсэж чармайж буй хүн.
Гол зөрчил энэ 2 хувьцаа эзэмшигчээс үүдэлтэй .Английн хөлбөмбөг т Кронке 2007 онд анх орж ирж.Америк эрийг "Арсенал "-д анх ирэхийг санаачлагч нь клубын дэд ерөнхийлөгч асан Дэвид Дин байсан аж.Тэрээр 1983 оноос "Арсенал "-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн .Дин бол 1990-д оноос зөвхөн "Арсенал " төдийгүй Английн хөлбөмбөгийн хувь заяаг идэвхитэй өөрчлөлцсөн гол хүмүүсийн нэг.Арсен Венгерийг клубтээ урьж АПЛ-ийг анх үүсгэлцсэн идэвхитэний нэг юм."Арсенал "-ын дэд ерөнхийлөгчөөр 24 жил ажиллахдаа клубын гол бодлогыг тодорхойлж байж.А.Венгертэй гар сэтгэл нийлэн ажиллаж бүхий л солилцоо наймаанд биечлэн оролцож байв.1995 онд Дин "Милан "-аас "Арсенал "-д Деннис Бергкампыг авчирснаар багийн бас нэг нэн шинэ түүхийг эхлүүлсэн .Динийн шууд оролцоотойгоор Патрик Виейра,Коло Туре,Сеск Фабрегас,Робин ван Перси г.м олон шилдэг тоглогчдын гэрээг хойд Лондонд үзэглэж байв.Ингээд Кронкег ирэх үед шинэ цэнгэлдэх барьж дууссаны дараа 2007 онд "Арсенал "-ыг орхиход хүрсэн юм.
Учир нь Америк тэрбумтан багийнхаа дэд ерөнхийлөгчид ультиматум хувилбар тулгаж ;-гуравдагч хөрөнгө оруулагчдад багийн хувьцааг худалдаалахыг хориглох гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж үгүй гэвэл багаас явах гэсэн нөхцөл тавьжээ.Ийнхүү Дэвид Дин багаас явснаар "Арсенал "-ын сүүлийн 10 жилийн бүтэлгүйтлийн гол шалтгааны нэг болсон гэж мэргэжилтнүүд экспертүүд үзэх болсон юм.(ПЛ-т түүнийг явснаас хойш нэг ч түрүүлсэнгүй.аваргуудын лигт шөвгийн 16-с цааш явахаа байсан г.м)Динийг явснаас хойш Венгерт солилцоо наймаанд нь тусалж дэмжих ,хөлбөмбөгчидтэйгээ илүү тулж ажиллахад нь туслах г.м удирдлагын зүгээс үзүүлэх дэмжлэг үгүй шахам болж.Багаас явахдаа Дин өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа Кронкед зарахаас татгалзаж.Ийнхүү 2007 оны зун 14,6 % хувьцаагаа Red and White Holding компанид шилжүүлжээ .Уг компанийг эзэмшигч нь Алишер Усманов байсан ажгуу .2009 оны хавар гэхэд Усманов клубын хувьцааны 25 хүртэл хувийг эзэмших болж .Энэ хооронд Кронке ч бас зүгээр суусангүй бага багаар нэмэгдүүлсээр 2011 он гэхэд нийт хувьцааны 67 %-г атгандаа оруулж дөнгөжээ.Усманов 2016 он гэхэд өөрийн эзэмшил хувиа 30,04 %-д хүргэв.Өөрийн бизнес хамтрагч Ираны Мошири-гоос эзэмшиж байсан хувийг нь авсан хэрэг .
Энэхүү Мошири нь одоо "Эвертон "-ы гол хувьцааг эзэмшигч болсон билээ .Улмаар 2017 оны 5-р сард Усманов Кронкед түүний эзэмшиж буй 60 %-г 1 тэрбум паундаар худалдаж авах санал тавив.Клубын хяналтын багцийг эзэмшигч Америк эр харамсалтай нь татгалзсан хариу барьсан юм.
Кронке Усманов нарын хоорондын гол ялгаа юунд байна .
Уг нь Усмановын гол зорилго бол хяналтын багцийг эзэмшвэл багт топ тоглогчдыг худалдан авч багийг хурдан хүчирхэгжүүлэх өөрчлөх хүсэлтэйгээ илэрхийлдэг.Мөн "Арсенал "-ыг өдий зэрэгтэй авч яваа А.Венгерт талархаж явдгаа илэрхийлж.
Энэ тухайгаа 2017 оны зун Европын хамгийн шилдэг дасгалжуулагчдын 1 бол А.Венгер мөн гэж Усманов түүнд баяр хүргэж байсан юм.Харамсалтай нь багийн нийт хувьцааны 1/3-г эзэмшигч түүнд "Арсенал "-ын захирлуудын зөвлөлд суудал олддоггүй нь гачлантай.Тиймээс тэрээр багийн хувт заяа цаашдын бүхий л хариуцлагыг хяналтын багцийг эзэмшиж байгаа Америк эрээс шаардах нь зүй юм.Тийм ч учраас тэрээр багийг бүхий л байрлалд нь хүчирхэгжүүлэх шаардлагатай байна .Ингэхэд түүнд үүнд зарцуулах мөнгө,сэтгэл байна уу,үгүй юү? Хэмээн байж ядаж байна .
Түүнээс гадна Франц дасгалжуулагч трансферын өрсөлдөөнд топ багууддаа ялагдаж байгааг үргэлж анхаарах хэрэгтэйг сануулжээ.Кронкегийн үед солилцоо наймаанд өрсөлдөгч топ багууд болон "Арсенал " хэдийг зарцуулсныг хамтдаа харья.2007 оноос хойш өнөөг хүртэл ;"МСити"-935 сая паунд,"МЮ"-535 сая,"Челси "-424 сая,"Ливерпуль"-229 сая паунд зарцуулсан бол "Арсенал " дөнгөж 159 сая паунд энэ хугацаанд зарлагаджээ.Өрсөлдөөнд "Арсенал " ийнхүү илэрхий ялагдаж л явна.Ийм л учраас багийн фанатуудын зүгээс "Эмирайтес" цэнгэлдэхэд 2016 оны 4-р сараас эхлэн өнгөрсөн улирлын төгсгөл хүртэл буюу "Арсенал " топ 4-с доош унах үе хүртэл "Стэн Кронке-манай багаас зайл,биднийг орхи" гэсэн уриа барьж хашгирч эсэргүүцэл үзүүлэх болсон .Трансферын орон зайд "Арсенал " сул өрсөлдөж байгаа нь багийн стратегийг Кронке барьж буйтай холбож үзэхээс өөр аргагүй юм.Одоо цаашдаа яах вэ? Багийн гол хувьцаа эзэмшигч эл 2 эрхэм бие биедээ огтхон ч хувиа зарахгүй гэж мэдэгдэцгээж байна .
Гол эздийн зөрчилдөөн багийг цаашид эерэг амжилт гаргахад саад болох нь дамжиггүй.3 дахь хувилбар гэж байна уу?"Арсенал "-ыг өшөө хэн авч болох вэ? гэх зэрэг олон асуулт гарч ирнэ.Уг нь 2017 оны дундуур Африкийн хамгийн баян эрхэм 13 тэрбум долларын хөрөнгөтэй Нигерийн Амико Данготе дээрхи 2 эрхэмээс клубыг нь худалдан авах санал тавьсан юм."Клубыг худалдаж авах саналаа тавьсан.Би тэвчээртэй хүлээнэ ээ" гэж Данготе ярьж байна .
Усмановын үнэлгээгээр багийн үнэлгээ 2 тэрбум паунд хүрнэ гэж байгаа нь Форбесын үнэлгээтэй ойр байгаа юм.Форбесынхоор хамгийн сүүлд 1."МЮ"-4,5 тэрбум,2)"Барселона "-3,6 тэрбум,3)"Реал,М"-3,5 тэрбум ,4)"Бавари"-2,7 тэрбум,5)"МСити"-2 тэрбум,6)"Арсенал "-1,95 тэрбум ,7)"Челси "-1,8 тэрбум ,8)"Ливерпүүл "-1,5 тэрбумын үнэлгээтэй байгаа юм байна .Guardian-ы экспертүүдийн баталж буйгаар бол "Арсенал " багийн удирдлагуудын үйл ажиллагаанаас бус Венгерийн өнгө төрхөөр буюу түүний олон жилийн буй болгосон хөдөлмөр брендээр л багийн ашиг орлого нь бүрэлдэн тогтож байна гэжээ .
Кронкегийн Венгерт тавьсан шаардлага их өндөр .Биелэгдэх боломж хомс тул гэрээний хугацаанаас өмнө багийг орхихоос аргагүйд хүрч магадгүй болоод байгаа юм."Арсенал "-д үүсээд буй сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг толилуулахад иймэрхүү л дүр зураг гарч ирж байна .
№14