by turuue » Mon Jan 15, 2018 10:19 am
Уг нь гоол оруулдаг хагасууд 16 гаднаас цохиж эсвэл хуурч муураад оруулаад байдаг. Манай хүн бол яг л тавын шугамнаасаа тогтмол хусч байгаа юм. Яг харж харж байгаад гүйлтээ зөв хийгээд 5-н шугам дээр байраа эзлээд гоолдчихно. Бусад үедээ тал талаар гүйгээд Иньеста эдрийг ч амраачихна.
Жаахан үнэтэй л авчихсанаас биш бүрэлдэхүүнд байх ёстой тоглогч гэдэг нь үнэн л болж таараад байна. Валвэрдэ яаж ч мэдэж авчруулсан байгаа юм. Ийм ийм төрлийн тоглогч энэ багт заавал хэрэгтэй гэсэн төсөөлөл байсныхаа дагуу л авсан байх. Зун ирж байхад нь фэнүүдийн эсэргүүцэл аймар байсан шүү. Одоо тэгсэн Паулиньогийн сошл хуудсууд дээр нь "намайг уучлаарай, миний буруу байсанг баталсанд баярлалаа" гэсэн сэтгэгдэл дүүрэн байна.
Ер нь ч Паулиньогийн түүх их сонирхолтой, яриаг нь сонсоод ингэж амжилттай байгаад нь баярлахаас өөр аргагүй юм билээ. Багадаа Литв, Польшид тоглохдоо расизм эдрт өртөж нилээн шоглуулаад хөлбөмбөгийн карьер хөөхөө болих талаар хүртэл бодсон байгаа юм. Тгээд буцаж Бразил явж шинээр эхлээд, сайн тоглож байгаад Коринтиансд ороод хэдэн жилийн дараа Англиас санал авч очсон ч тэндээ эвээ ололгүй Хятад явсан. Спөрсийн фэнүүдийн саналаар тэдний түүхэн дэх хамгийн муу наймаагаар шалгарсан байсан байх шүү. Хятадад тоглож байхад нь Барсагаас санал ирээд баг нь зарахгүй гэнгүүт Барса гэрээнийх нь үнийг төлж авахаар болсон. Манайх өөртэй нь яриад гэрээнийх нь үнийг бүтэн төлчихвөл Гуанжоу дах шиг нь цалин өгч чадахгүй гэсэн юм уу даа, тэгсэн Паулиньо цалингаа бууруулахыг зөвшөөрөөд ирсэн. Ингэж бөөн юм болж Барсад иртэл фэнүүд нь үнэн ууртай гарууд янз бүрээр хэлээд болдоггүй. Тэгсэн тоглож эхлээд л Хэтафэгийн эсрэг хожлын гоол хийгээд хүмүүсийн яриаг нам дарсан. Суарес маш муу формтой үе таараад, Мэссигээс өөр гоолдох хүнгүй болчихсон үед мань хүн Мэссид довтолгоонд нэмэр болоод энэ намрын хүнд саруудыг давсан. Одоо бол бүгд л бүр ганган тоглогч биш ч, бүрэлдэхүүнд хэрэгтэй тоглогч гэж зөвшөөрч байх шиг байна.
Төрөө