Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Арсеналын энэ улирлын саундтрак юу байх вэ?

Queen - We are the Champions
12
17%
Will Smith - Just the two of us
0
No votes
Bob Marley - Three little birds
5
7%
Barry Manilow - Looks like we made it
8
11%
Rod Stewart - I don't wanna talk about it
47
65%
 
Total votes : 72

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Gz_24 » Sun Jan 14, 2018 11:11 pm

wtf эээ
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Гансүх » Sun Jan 14, 2018 11:14 pm

Арсен оут
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby amigo » Sun Jan 14, 2018 11:15 pm

Нэмэргүй шдээ...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby BLGN » Sun Jan 14, 2018 11:18 pm

Ямар ч хувилбар алга.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Төгсбилэг » Sun Jan 14, 2018 11:19 pm

вилшир л хүн шиг тоглож бна..лакаад хангалттай бөмбөг очихгүй бгаа болохоор муу бн гэж хэлэх хэцүү юм. энэ улирал энэ маягаараа явсаар бгаад дуусах юм бндөө
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Logger » Sun Jan 14, 2018 11:29 pm

Их Буучид сүүлчийн 5тоглолтонд:

3тэнцээ
2ялагдал
9гоол алдалт
ФА капаас хасагдсан
Санчесийг бараг л алдсан
Тэргүүлэгчээс 23оноо
Унаган 4дүгээр байрнаас 5оноо холдов gejiiin :aerger:
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Gooner » Sun Jan 14, 2018 11:33 pm

За утгаараа 6-7р байрны баг боллоо шүү, хуучны Тот, Эвэртон..
Бүтэн өөрчлөлт хэрэгтэй байна, өвгөн одоо больё доо гээд бууж өгмөөр юм.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Gooner » Sun Jan 14, 2018 11:35 pm

Төгсбилэг wrote:вилшир л хүн шиг тоглож бна..лакаад хангалттай бөмбөг очихгүй бгаа болохоор муу бн гэж хэлэх хэцүү юм. энэ улирал энэ маягаараа явсаар бгаад дуусах юм бндөө


Лакаг муулах юм байхгүй ээ, 1т бөмбөг олигтой очихгүй, 2т өөрөө дасах гэж хугацаа хэрэгтэй байх, 3т хэт хичээгээд байна уу уул нь гоё боломж гаргаад цохихоороо хаалгаад, цөм цохиод эвээ олохгүй л байна.

Энэ Вэлбэк муу тоглоод байхад суулгахгүй байсан бололтой.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby pele » Sun Jan 14, 2018 11:40 pm

Бишдаа хог байнаа...
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Radiohead » Mon Jan 15, 2018 12:31 am

Лака ч тэгээд бөмбөггүй гүйлт муу юм аа, 2,3 довтолгоо дээр буруу тийшээ гүйгээд байгаа харагдсан.
Өзилгүй бол тэгээд Лакад гоолын боломжтой дамжуулалт хаячихаар хүн байхгүйн байнаа.
Алексисын дайчин гоол оруулчихая гэсэн эрмэлзэлтэй тоглогч урд байсангүй ээ
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Mojul » Mon Jan 15, 2018 12:37 am

Санчэзээ яахаар болчихов энэ өвгөн. Нэг тийшээ цэгцэлсэн бололтой
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Radiohead » Mon Jan 15, 2018 12:47 am

Магсиалыг нь солиод авчаасай. Урд хэд сугарч байхад сайхан амиатаад хэдэн гоол хийчих байлгүй дээ
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Гансүх » Mon Jan 15, 2018 12:50 am

Хүний багууд ямар ч гоё тоглодог юм ккк
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Reda » Mon Jan 15, 2018 12:52 am

Санчес бсн бол тэнцэх юмуу нухах бсн бхоо. Одоо бхгүйд нь яахын бол доо.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby У.Тэмүүжин » Mon Jan 15, 2018 12:57 am

Sanchez bye
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Radiohead » Mon Jan 15, 2018 12:57 am

Reda wrote:Санчес бсн бол тэнцэх юмуу нухах бсн бхоо. Одоо бхгүйд нь яахын бол доо.

Үнэн2
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Mojul » Mon Jan 15, 2018 1:18 am

Radiohead wrote:Магсиалыг нь солиод авчаасай. Урд хэд сугарч байхад сайхан амиатаад хэдэн гоол хийчих байлгүй дээ
Юу гэж эрдэнээ өгөх вээдээ. Мхитаряанг авбал ав гээд бх шиг
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Шепперд буш » Mon Jan 15, 2018 1:56 am

Түрүүнээс хойш уур хүрээд бсан Сити хожигдоод тайвширдаг байншд.хэ хэ. Анбийтэн хийнэ гэж хэцүү юм бна даа.
Шепперд буш
 
Posts: 948
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby boboZ » Mon Jan 15, 2018 2:31 am

Ox ch haractertai leader baimaar goy toglogch yumaa. Bayarlalaa kk
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby CrossBonez » Mon Jan 15, 2018 9:46 am

Вилшер маань гэмтэж бэртэлгүй улирлаа дуусгачихаасай. Тоглохыг нь харах гоё байна шүү. 3, 4 хамгаалагчын дундаас бөмбөгтэйгөө сугараад л ороод ирж байна лээ.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Gunnerz » Mon Jan 15, 2018 9:53 am

Нэг зиндааны багтаа гоё шааалгаваа
Мхит байна уу марсиал хамаагүй сваплачихаасай
Ауба 60 ч гэх шиг дэмбэлэ нь рекорд хийгээд байхад ийм хямдхан байлаа юу
Нөгөө нэг бордогийн 97 оны хүүхэд баараггүй наашилж байгаа байх
Юуны түрүүнд энэ кроэнко лалрыг зайлуулмаар байна
Амбицтай эзэнтэй баймаар байна ш д ядаж
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby mazi » Mon Jan 15, 2018 10:16 am

көөркийс болж бнадаа
ганц гайгүй мэдээ Малколм гээд сайн нөхрыг авж бгаа юм бна
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Radiohead » Mon Jan 15, 2018 10:50 am

Malcom yum blee
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby CrossBonez » Mon Jan 15, 2018 11:39 am

Gunnerz wrote:Юуны түрүүнд энэ кроэнко лалрыг зайлуулмаар байна
Амбицтай эзэнтэй баймаар байна ш д ядаж

Цаадах чинь гол нь бизнесийн амбицтай хүн юм. Спортын амбиц бараг байхгүй юм биш үү? кк
Бизнес талаасаа бол Арсенал үнэхээр амжилттай шааж байна оо.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Арсенал 2017/18 улирал: Mind the gap!

Postby Gunnerz » Mon Jan 15, 2018 11:46 am

группээс хусаад ирлээ

"Арсенал"-ын ирээдүй хаашаа бол?

"Арсенал -ын АПЛ-т аваргалж чадахгүй 10 гаруй жилийг ардаа орхисон гол шалтгаануудын зах зухаас өгүүлэхийг зорьж энэхүү материалыг хөрвүүлэн бэлтгэж хөлбөмбөг сонирхогчдодоо толилуулж байна .
Юуны өмнө "Арсенал " бол Английн дээд лигийн аварга цолыг хамгийн олон удаа хүртсэн 3 топ багийн нэг нь.Мөн "FA " Cup -ыг хамгийн олон удаа өргөсөн рекорд амжилтыг эзэмшигч баг.Уг багийн дээр зөвхөн алдарт "МЮ" (22), "Ливерпуль" (18) гэсэн 2 баг л амжилтаараа эгнэнэ.Энэ 3 багийн түүхэн амжилт руу дөхөхөд араас нь нэхэж яваа багуудад хамгийн наад зах нь 10-д жилийн тогтвортой амжилт хэрэгтэй .Өмнөтгөл хэсгээ ийнхүү орхиод одоо "Арсенал "-ын дотоодод юу болж буй амьдрал руу өнгийе.Ингэхэд "Арсенал "-ын дотоодод сүүлийн жилүүдэд юу болоод байна вэ? "Арсенал "-ыг яг хэн эзэмшиж байгаа юм бэ? Тэд хэн юм бол? Яг өнөөгийн байдлаар багийн хувьцаа дараах байдалтай байна .АНУ-ын тэрбумтан Стэн Кронке (67 %) ,Оросын тэрбумтан Алишер Усманов (30 %) ,жижиг хувьцаа эзэмшигчид (2,91%). Гол хувьцаа эзэмшигч буюу хяналтын багцыг атгаж байгаа Стэн Кронке гэж хэн бэ? Гэдгээс эхэлье.Тэрбээр Kroenke Sports нэртэй хөрөнгө оруулалтын компаниараа дамжуулж "Денвер Наггетс" (NBA),"Колорадо Эвеланж" (NHL), "Колорадо Рэпидс" (NFL),"Арсенал " (EPL) зэрэг багуудын эзэмшигч хүн аж.Эхнэр Энн Уолтон нь алдарт "Wall-Mart" сүлжээ дэлгүүрийн эздийн удам.Кронке 7,5 тэрбумын хөрөнгөөрөө Форбесын 182-т жагсаж буй.Тэгвэл нөгөөх хувьцаа эзэмшигч нь Оросын тэргүүн баянаар сүүлийн жилүүдэд тогтмол нэрлэгдэж байсан тэрбумтан Алишер Усманов .2017 оны Форбесын жагсаалтанд түүний хөрөнгийн үнэлгээ урьд жилүүдээс буурсан ч 16 тэрбумын хөрөнгөөр 66-д жагсаж буй хүн аж.Гэсэн ч "Арсенал "-ын хяналтын багцтай болохыг ихэд хүсэж чармайж буй хүн.
Гол зөрчил энэ 2 хувьцаа эзэмшигчээс үүдэлтэй .Английн хөлбөмбөг т Кронке 2007 онд анх орж ирж.Америк эрийг "Арсенал "-д анх ирэхийг санаачлагч нь клубын дэд ерөнхийлөгч асан Дэвид Дин байсан аж.Тэрээр 1983 оноос "Арсенал "-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн .Дин бол 1990-д оноос зөвхөн "Арсенал " төдийгүй Английн хөлбөмбөгийн хувь заяаг идэвхитэй өөрчлөлцсөн гол хүмүүсийн нэг.Арсен Венгерийг клубтээ урьж АПЛ-ийг анх үүсгэлцсэн идэвхитэний нэг юм."Арсенал "-ын дэд ерөнхийлөгчөөр 24 жил ажиллахдаа клубын гол бодлогыг тодорхойлж байж.А.Венгертэй гар сэтгэл нийлэн ажиллаж бүхий л солилцоо наймаанд биечлэн оролцож байв.1995 онд Дин "Милан "-аас "Арсенал "-д Деннис Бергкампыг авчирснаар багийн бас нэг нэн шинэ түүхийг эхлүүлсэн .Динийн шууд оролцоотойгоор Патрик Виейра,Коло Туре,Сеск Фабрегас,Робин ван Перси г.м олон шилдэг тоглогчдын гэрээг хойд Лондонд үзэглэж байв.Ингээд Кронкег ирэх үед шинэ цэнгэлдэх барьж дууссаны дараа 2007 онд "Арсенал "-ыг орхиход хүрсэн юм.
Учир нь Америк тэрбумтан багийнхаа дэд ерөнхийлөгчид ультиматум хувилбар тулгаж ;-гуравдагч хөрөнгө оруулагчдад багийн хувьцааг худалдаалахыг хориглох гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж үгүй гэвэл багаас явах гэсэн нөхцөл тавьжээ.Ийнхүү Дэвид Дин багаас явснаар "Арсенал "-ын сүүлийн 10 жилийн бүтэлгүйтлийн гол шалтгааны нэг болсон гэж мэргэжилтнүүд экспертүүд үзэх болсон юм.(ПЛ-т түүнийг явснаас хойш нэг ч түрүүлсэнгүй.аваргуудын лигт шөвгийн 16-с цааш явахаа байсан г.м)Динийг явснаас хойш Венгерт солилцоо наймаанд нь тусалж дэмжих ,хөлбөмбөгчидтэйгээ илүү тулж ажиллахад нь туслах г.м удирдлагын зүгээс үзүүлэх дэмжлэг үгүй шахам болж.Багаас явахдаа Дин өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа Кронкед зарахаас татгалзаж.Ийнхүү 2007 оны зун 14,6 % хувьцаагаа Red and White Holding компанид шилжүүлжээ .Уг компанийг эзэмшигч нь Алишер Усманов байсан ажгуу .2009 оны хавар гэхэд Усманов клубын хувьцааны 25 хүртэл хувийг эзэмших болж .Энэ хооронд Кронке ч бас зүгээр суусангүй бага багаар нэмэгдүүлсээр 2011 он гэхэд нийт хувьцааны 67 %-г атгандаа оруулж дөнгөжээ.Усманов 2016 он гэхэд өөрийн эзэмшил хувиа 30,04 %-д хүргэв.Өөрийн бизнес хамтрагч Ираны Мошири-гоос эзэмшиж байсан хувийг нь авсан хэрэг .
Энэхүү Мошири нь одоо "Эвертон "-ы гол хувьцааг эзэмшигч болсон билээ .Улмаар 2017 оны 5-р сард Усманов Кронкед түүний эзэмшиж буй 60 %-г 1 тэрбум паундаар худалдаж авах санал тавив.Клубын хяналтын багцийг эзэмшигч Америк эр харамсалтай нь татгалзсан хариу барьсан юм.

Кронке Усманов нарын хоорондын гол ялгаа юунд байна .

Уг нь Усмановын гол зорилго бол хяналтын багцийг эзэмшвэл багт топ тоглогчдыг худалдан авч багийг хурдан хүчирхэгжүүлэх өөрчлөх хүсэлтэйгээ илэрхийлдэг.Мөн "Арсенал "-ыг өдий зэрэгтэй авч яваа А.Венгерт талархаж явдгаа илэрхийлж.
Энэ тухайгаа 2017 оны зун Европын хамгийн шилдэг дасгалжуулагчдын 1 бол А.Венгер мөн гэж Усманов түүнд баяр хүргэж байсан юм.Харамсалтай нь багийн нийт хувьцааны 1/3-г эзэмшигч түүнд "Арсенал "-ын захирлуудын зөвлөлд суудал олддоггүй нь гачлантай.Тиймээс тэрээр багийн хувт заяа цаашдын бүхий л хариуцлагыг хяналтын багцийг эзэмшиж байгаа Америк эрээс шаардах нь зүй юм.Тийм ч учраас тэрээр багийг бүхий л байрлалд нь хүчирхэгжүүлэх шаардлагатай байна .Ингэхэд түүнд үүнд зарцуулах мөнгө,сэтгэл байна уу,үгүй юү? Хэмээн байж ядаж байна .
Түүнээс гадна Франц дасгалжуулагч трансферын өрсөлдөөнд топ багууддаа ялагдаж байгааг үргэлж анхаарах хэрэгтэйг сануулжээ.Кронкегийн үед солилцоо наймаанд өрсөлдөгч топ багууд болон "Арсенал " хэдийг зарцуулсныг хамтдаа харья.2007 оноос хойш өнөөг хүртэл ;"МСити"-935 сая паунд,"МЮ"-535 сая,"Челси "-424 сая,"Ливерпуль"-229 сая паунд зарцуулсан бол "Арсенал " дөнгөж 159 сая паунд энэ хугацаанд зарлагаджээ.Өрсөлдөөнд "Арсенал " ийнхүү илэрхий ялагдаж л явна.Ийм л учраас багийн фанатуудын зүгээс "Эмирайтес" цэнгэлдэхэд 2016 оны 4-р сараас эхлэн өнгөрсөн улирлын төгсгөл хүртэл буюу "Арсенал " топ 4-с доош унах үе хүртэл "Стэн Кронке-манай багаас зайл,биднийг орхи" гэсэн уриа барьж хашгирч эсэргүүцэл үзүүлэх болсон .Трансферын орон зайд "Арсенал " сул өрсөлдөж байгаа нь багийн стратегийг Кронке барьж буйтай холбож үзэхээс өөр аргагүй юм.Одоо цаашдаа яах вэ? Багийн гол хувьцаа эзэмшигч эл 2 эрхэм бие биедээ огтхон ч хувиа зарахгүй гэж мэдэгдэцгээж байна .
Гол эздийн зөрчилдөөн багийг цаашид эерэг амжилт гаргахад саад болох нь дамжиггүй.3 дахь хувилбар гэж байна уу?"Арсенал "-ыг өшөө хэн авч болох вэ? гэх зэрэг олон асуулт гарч ирнэ.Уг нь 2017 оны дундуур Африкийн хамгийн баян эрхэм 13 тэрбум долларын хөрөнгөтэй Нигерийн Амико Данготе дээрхи 2 эрхэмээс клубыг нь худалдан авах санал тавьсан юм."Клубыг худалдаж авах саналаа тавьсан.Би тэвчээртэй хүлээнэ ээ" гэж Данготе ярьж байна .
Усмановын үнэлгээгээр багийн үнэлгээ 2 тэрбум паунд хүрнэ гэж байгаа нь Форбесын үнэлгээтэй ойр байгаа юм.Форбесынхоор хамгийн сүүлд 1."МЮ"-4,5 тэрбум,2)"Барселона "-3,6 тэрбум,3)"Реал,М"-3,5 тэрбум ,4)"Бавари"-2,7 тэрбум,5)"МСити"-2 тэрбум,6)"Арсенал "-1,95 тэрбум ,7)"Челси "-1,8 тэрбум ,8)"Ливерпүүл "-1,5 тэрбумын үнэлгээтэй байгаа юм байна .Guardian-ы экспертүүдийн баталж буйгаар бол "Арсенал " багийн удирдлагуудын үйл ажиллагаанаас бус Венгерийн өнгө төрхөөр буюу түүний олон жилийн буй болгосон хөдөлмөр брендээр л багийн ашиг орлого нь бүрэлдэн тогтож байна гэжээ .
Кронкегийн Венгерт тавьсан шаардлага их өндөр .Биелэгдэх боломж хомс тул гэрээний хугацаанаас өмнө багийг орхихоос аргагүйд хүрч магадгүй болоод байгаа юм."Арсенал "-д үүсээд буй сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг толилуулахад иймэрхүү л дүр зураг гарч ирж байна .
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests
cron