Moderators: khulgee, Хөлбөмбөгийн модууд
UULAA wrote:хаха сүртэйшд. Өдий багаасаа од болчоод одоо ийм байдалтай явж байгааг нь хар л даа. Цаашдаа ч сайжрах нь тод.
Realist wrote:Дараа зун ДАШТ-ын дараа Неймар манайд ирийштдээ
Gooner wrote:UULAA wrote:хаха сүртэйшд. Өдий багаасаа од болчоод одоо ийм байдалтай явж байгааг нь хар л даа. Цаашдаа ч сайжрах нь тод.
Ер нь том одууд том сурталчилгааны гэрээ хийгээд ирэхээрээ л ур чадвар гэхээсээ илүү тэр хувь хүний төлөвшил хүмүүжлээсээ шалтгаалаад карьер нь шалтгаана, тэрнээс тэр хүний багаасаа од болно уу, цаашдаа сайжраад нэг улиралд 100 гоол хийдэг болно уу чухал үзүүлэлт биш л гэх гэсэн санаа юм.
Жишээ нь Роналдо том эготой тулдаа өөрийгөө дайчилдаг, спонсоруудаас ирдэг иймэрхүү жул дарамт гэх үү саналыг няцаагаад ийм хөгийн юм хийж өөрийгөө доош хийдэггүй, карьер нь ч том байна. Найк, Адидасын сурталчилгаа нь жижиг детайлаар сурталчилгаа хийдэг шдээ, гарууд хагас үеэр шипигээ солиод гарч ирдэг зүгээр л гутал нь болохгүй байсан гээд дараа нь шалтаг хэлдэг, тэр сольсон гутлыг нь камернууд нь харуулаад вооууу гутлаа сольчиж гэмтээгүй байгаа даа, яагаад гутлаа солив гээд л эхэлж байхад гуталны реклам явж байх жишээний..
Ронни нэг хэсэг Америк их явж шоудсан даа, НБА одуудтай ч их гарч ордог, дандаа Найкын одуудтай очиж л постер болдог байсан, Погба бас одоо Английн хип хопуудтай очоод л Адидас постер болоод л байгаан, цаашдаа яах нь өөрөөс нь л шалтгаалах байх.