by Cule » Wed Jan 10, 2018 10:28 am
За хэдэн шуум...
Гомез явмаар байна гэж... Лоан байсан ч хамаагүй, гол нь тогтмол тоглохыг хүсч байгаам гэнээ... Коу ирээд нөхрийн тоглох цагаа нэмэх найдвар унтарсан юм уу даа..
Арда Тураныг авахаар Туркийн Medipol Basaksehir гэдэг клуб хөөцөлдөж байгаам байна.... Өөрөө зөвшөөрсөн, одоо үнээ тохирчихвол болох нь...
Интер Рафиньяаг сонирхож байна... Дажгүй гарч ирээд, гэмтээд, гайгүй болоод, гэмтээд... Одоо байгаагаасаа сайжрах найдваргүй болчихлоо доо... 20 сая орчимд л явуулчих санаатай байгаа бололтой.... Манайх ямар наймаа хийж чадах биш, үсрээд л 10 хавьцаа тохирох байх даа...
Дело бойг Наполи сонирхоод эхэлж... 15-20 сая... Гэтэл нөхөр өөрөө Интер явчмаар байгаам гэнэ... Манай наймааны шуумууд ч сэтгэл догдолмоор шүү... Болох ч юм шиг, болохгүй ч юм шиг... хаха
Дэмбэлэгийн үнэ өсөхөд Клопп нөлөөлсийм гэнээ... Өнгөрсөн зуны явдал, Барсагийн приорити Коу байх ч бид түүнийг зарахгүй... Тэгэхээр Дэмбэлэгээс өөр сонголт үлдэхгүй тул ахиухан мөнгө нэхэх хэрэгтэй гэж Дортмундын найзууддаа зөвлөсийм байх... Карма биелэлээ олсноор Клопп өөрөө топ тоглогчоо алдсан ч ахиухан мөнгөтэй хоцорчээ.. кк