by Жигүүр » Mon Jan 08, 2018 11:31 pm
Дахиж ирвэл би хувьдаа таатай байхгүй ээ.
Жозегийн 2 юманд гонсгор байдаг юм.
1. Тэр жил Ливэрпүүл түрүүлнэ гэж нилээн юм болоод эцэст нь Жеррард халтираад, Суарес уйлдаг. Тэр жил манайд ч түрүүлэх боломж байсан Жозе нөгөө тэнцээ хангалттай гэдэг бүгдийг урьдчилж тооцдог математик ёсоор нэг их хичээгээгүй. Сити харин хичээгээд WWWWW... гэсээр түрүүлсэн. Тэр жилийнх уг нь их гоё баг байсан ЧЛ-т шөвгийн 4 хүрж найдлага тавиулаад хусагдах (АТМ-г үнэхээр бараагүй л дээ) байсан юм бол литгээ анхаарахгүй яасан юм гэж боддог оо. Тухайн үед Ливэрпүүлийн фен найзыгаа өндөрт нисэж явахад манайх түрүүлнэ гэж бооцоо тавьж байснаа санадаг юм. Өчүүхэн боломжийг ЧЛ цом болгосноос хойш 2-хон жил өнгөрсөн тэр үед тэр зэргийн боломж бол хангалттай л гэж итгэсэн хэрэг....
2. Ер нь Интерт байхаасаа л Юнайтедад талтай байсан, мөрөөдөл нь одоогийн сууж байгаа суудал нь байсан байх өө. Завсар зайгаар нь кареераа өсгөхийн тулд олон өртөө буудал дамжсан. Реалаас халагдаад шууд Юнайтед боломж байгаагүй эргэж гүүрэн дээрээ ирээд, тэндээсээ дамжаад драмдая гэж бодсон ч байж магадгүй хаха. Тэгээд тэр жил ЛВГ-н сүүлийн жил болж таараад албаар аварга багийг чойруулаад халагдаад тэгээд зөрөөд орчий гэсэн хардлага... Дэгэн догон юманд дуртай, юу ч хийж мэдэх хүн.
За яахав тэгээд фен болгон ухаантай байх албагүй шд тээ хаха. Нэг нь нөхцөл байдлыг гүйцэт анзаараагүй итгэл, нөгөөх нь муйхар хардлага юмдаа... 04-07 оны тэр аймар багийг босгож, дэлхий даяар олон дэмжигчид бий болгосон нь үнэн үнэн. Тэхдээ л Конте ялна.