by Forza Juve » Sun Dec 31, 2017 11:41 am
Веронаг талбай дээр нь хожиж, өвлийн аварга Наполигоос 1 онооны зөрүүг хадгалав. Веронаг 2011 оноос хойш талбайд нь хожиж чадаагүй гэж байгаа ккк, хар цуврал зогсож...
Интер, Рома 2 өнөөдөр тэнцэж, Наполи манай 2-ыг тасрах боломж олгов.... ер нь Наполитой л аваргын төлөө үзэх төлөвтэй юм байна л даа. Улирлын сүүлийн хагаст манайх өрсөлдөгчдийн талбайд илүүтэй зочилж тоглох, Наполи гол өрсөлдөгч нараа илүү талбайдаа хүлээн авахаар хуваарьтай байна.
Дибала 2 гоёо гоол баруун хөлөөрөө орууллаа. Сүүлийн гоол нь 6 Веронагийн тоглогч дундуур эргэлдээд гоолдлоо
Тоглолтыг 4:3:1:2 гэсэн форматаар Дибалаг Мандзукич, Игуайн 2-ыг дэмжих байдлаар гаргасан сүрхий болсонгүй, тоглолт нэг л болохгүй байсанд Аллегри Дибалаг бодсон уу, эрсдэл хийж Бентанкурыг суулгаад Бернаг оруулж ирээд 4:2:3:1 гэсэн өмнөх гараанд шилжүүлсэн. Энэний сул тал нь тэр дороо илэрч 8 дараалсан клийн шийт тасалдаж, хуучин цэрэг Касерес бөмбөгтэй ороод Хедираг аргалаад, Матиуди хаа ч явсан юм, төвд хүнгүй чөлөөтэй цохиод гоол оруулав. Сүүлд Дибалаг гялалзаж, хожил авчирав.
4:2:3:1 дээр тоглохоор Дибалад боломж их гараад, нөхөр ч чөлөөтэй гялалзаад байх шиг байна. Даанч төвд хүн цөөдөөд гоол алдаад байна уу даа. Энэ шалтгааны улмаас гоол алдалтыг багасгах үүднээс Аллегри 4:2:3:1-ыг болиод 4:3:3 руу шилжээд Дибалаг жигүүрт дасахгүй, болохгүй жаал муу тоглоод байна. Хамгаалалтаа анхаарсан, Дибалаг жаал урд эсвэл чөлөөтэй тоглуулсан л шийдэл олохгүй бол ч Дибала манайд удахгүй мэт байна даа.
Мандзукич нэг их үзэгдсэнгүй, сэлгээгээр орж ирсэн Берна ч бас нэг сүрхий харагдсангүй. Игуайн 2-3 гайгүй боломжийг ашиглаж чадсангүй. Бентанкурыг энэ 7 хоногын дундуур болох Ториногийн эсрэг цомын тэмцээнд гаргах, бие халаах гээд Маркизиогийн оронд төвд гаргачих шиг боллоо. Арай ч Маркизио 5 дахь сонголт болчихоогүй биз. Уг нь Пьяанич байхгүй үед Маркизио хуучин байранд дээрээ тоглоод, элбэг орлочихоор л юм. Сүүлд Мандзукичийг суулгаад буцаад 4:3:3 руу шилжихэд Маркизио яг л байран дээрээ тоглов. Алекс Сандро овоо хуучин формондоо орох зам руугаа явж байна уу даа.