- VISCA EL BARCA! - 25th La Liga, 30th Copa Del Rey -

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Sun Dec 24, 2017 1:10 pm

2 dahi goaliin dovtolgoo dr Pique -n guilt Suarez sulrah bolomj uusgesn bn shu.
Carvahal chin Suareziin shon tsohidog dr hurtel garaa yavuulj bn u haha
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Алтангэрэл » Sun Dec 24, 2017 10:32 pm

Вермагын 3 хүүхэд аавыгаа гараанд зарлагдаж байгаад үзээд баярлаад сүйд болсон байна.
Аргагүй дээ би бүүр багт байгааг нь сүүлд мэдсэн.
Бэлтгэл хийж байгааг нь хараад цочсон шт хэхэ
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Mr S » Mon Dec 25, 2017 1:05 pm

1-р үеийн төгсгөлд фрий кик Мэсси цохиход Роналдо-н толгойг онож нтр.......... :ногоон:
Реал 2-р үед нээрээ яацан бэ....... хэт прэссингдээд тоглолтын төгсгөлд сунайчихна гээд бөмбөгөө өгчихцөн уу........
Бэйл эрт орж ирсэн бол гайтахаар блаа........ гэхдээ Матс мундаг блаа.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Mr S » Mon Dec 25, 2017 1:10 pm

Image
Жозэ-н хүү....... "Thank you, see you next time,"
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby kayo » Mon Dec 25, 2017 1:46 pm

Эхний үе айл прессинг хийгээд, алуулах шахсан. Рон, Бенз гээд бүтэлгүй гарууд нь алдаад байснаас биш, хоёр жигүүр хурдтай, тэгээд Модрич дунд алж идээд, Инеста шиг залж ороод гоё дамжуулаад манай тоглолт үнэндээ гарахгүй байсан. Модрич яалтчгүй сайн юмаа, Кросс нь харин ёстой харагдаагүй дээ.

Манайхан контролоо ч авж чадахгүй, Буси, Инеста хэзээ ч алддаггүй пасс-аа алдаад, Пау дээр бөмбөг очихоор нухаж байгаад алдаад ямар их уур хүрэгвээ. Хэрэвээ эхний үед тэр Рон, Бенз олдсон боломжоосоо нэгийг хийчихсэн бол тэгээд хоёр дугаар үед айл хамгаалаад эвгүйтэх л байсан байх.

Суарез бас олигтой гүйлт хийхгүй, дан оффсайд болно, эсвэл бөмбөгөө нухаж байгаад алдаад, ер нь л эхний үеэс авах юм байхгүй байсан доо. Пау л хоёр эвгүй довтолсон, Суарезаас бол илүү тоглоод байна лээ дээ.

Хоёр дээр тэр Бусигийн эхлэл, Ракитчийн гүйлт, Робертогийн дамжуулалт, Суарезийн финиш гээд бүгд ёстой бэлтгэл дээр бэлдсэн тактик шиг л явсан. Ковачич нь Мэссиг марклаад Ракитч илүү олон боломж гарч ирээд, шууд эхлээд Суарезд хаясан бол нөхөр яг алдах л байсан байх шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby kayo » Mon Dec 25, 2017 1:47 pm

turuue wrote:
Cule wrote:
El Payaso wrote:


Энэ ёстой анзаараагүй, Мэссигийн гутал хэзээ сугарчихав..

Image


Энэ дээр ч Марселог байхгүй болгосон шүү, өнгөрсөн жилийн хэдэн шүднийхээ хариуг авсан даа, кккк.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Sathan » Mon Dec 25, 2017 5:38 pm

нээрээ 2 дах гоол дээр Лео Суарез-д бас л ганган хаяжээ...
Гомеш хүүр олигтой финиш хийсэн бол Манита ч байхаар...Семеду бас яг гоё хөлөн дундуур н явуулсан...нөхөр орж ирээд хурд илт нэмэгдээд гоё бн лээ..
айл 10уулаа үлдсэн байхад Модрич ганцаараа шахуу л хамаг довтолгоог н явуулсан,айлаас ганцаараа онцгой үзсэн дээ... :-D
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Mon Dec 25, 2017 6:24 pm

модрич бол яалтачгүй реалын амжилтын суурь болсон хүн л дээ. тоглолтыг нь үзэх үнэхээр урамтай.
реал энэ жилдээ олон юм төлөвлөөгүй биз дээ.. 2 дараалж дэлдэн өргөчихсөн, лигээ ч авчихсан. ёстой копа нтр гэдгүйм бол амралтын жил болгосон бхөө :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Mon Dec 25, 2017 6:31 pm

Kovacic Messig mark hiih uuregtei bsn uchraas Rakitic ruu yavj chadagui. Rak talbain dund Robertod sul yavsaar bgd pass ugsun.
2r ued shuud ehleel Barca bumbug ezemsheed ehelsn.
Ug n Real yu ch oorchlogu.
Ene n ehnii uriin high press ees bolj yadarsntai holbootoi. Bas Messig shuud deep togluulaad hagas dr avchirsn. Paulinho iluu cholootei guisen. Bas busi, iniesta, rak hoorondoo iluu oir togloson gsn bn. Press hj bga uchraas realiin mid uud ch dagaad oirtson. Jijig zaid olula bolsn. Aytaihan argalj bgd jiguur luu zadlaad bumbuguu ezemshih maygtai bsn gehimuda.
Bas Barca ehnii ued zoruuleed press hj chadahgui Realiig toglulad bsn n Messi, Suarez 2 barag hamgaalaltand tuslaagui uchraas real iin 8 toglogch barcagiin 8 esreg togloh shahuu bolj bsn gene.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Tue Dec 26, 2017 11:40 am

Росариагаас 24 цаг үргэлжилсэн трипийн дараа Испанид анх удаагаа ирсэн Месси цүнхээ буудалд оруулаад 6 цагаас Барсагийн өсвөрийн багийн бэлтгэлд орохыг хүсчээ. Чацуу насных нь багт Фабрегас, Пике нар тэр үед байж.
Месси Барсагийн тоглогч болох туйлын хүсэлтэй ч орж чадах эсэх нь түүний жижиг биеэс болоод эргэлзээтэй байлаа. Тэр үнэхээр жижигхэн байсан ба гадаа талбайд Пикетэй зэрэгцээд гүйхэд бараг л талтай нь л тэнцүү.
"Мессигийн ирсэн тэр өдөр бид түүнийг ямар жижиг, ямар туранхайг гайхан харж, удахгүй түүнийг бариад идчихнэ л гэж бодож байлаа" гэж 87 онд төрөгсдийн багийн Марк Педраца хэлж. "Гэхдээ тэр бөмбөгөнд анх хүрэхэд л бид шууд гайхамшиг гэдгийг нь мэдсэн. Бөмбөгийг Мессигээс салгана гэдэг үнэхээр боломжгүй байсан"
Месси 90-ээд оны дунд үед Ромариагийн Барсад гялалзаж байх үеэс эхлээд Барсаг шүтээд байж. Барсад орох юмсан гэсэн мөрөөдөл түүнд багаас нь байсан гэлцдэг.
Josep Maria Minguella гээд Мара, Ромариаг Барсад авчирч байсан агент 2000 оны эхээр Мессигийн талаар олж мэджээ.
Улмаар Мессигийн ур чадварыг харуулсан бага хэмжээний бичлэгийг 2-р сард нь авсан байна. 2000 оны 2-р сард!!! (Яг тэр бичлэг нь дараа нь MasterCard-ийн сурталчилгаанд ашиглагдсан)
Minguella Bleacher Report-д "Тэр одоо тоглож байгаатайгаа л адилхан тоглож байсан"
Жижигхэн Месси төрөлх Росариодоо багаасаа л шагшигдсан. Хотын сонинд түүний тухай урт нийтлэлүүд гарах нь олонтаа. 9 настайдаа Newell's Old Boys-ийн талбай дээр , сунгалт хийж байхдаа 15 минут бөмбөгийг жонглёрдож, үзэгчид үүнд нь шагшин задгай мөнгө талбай руу шидэж байсан удаа ч бий.
Minguella гэхдээ итгэхгүй л байв. Месси арай жоохон, тэгээд жижиг биетэй байсан болохоор аргагүй. Харин түүний Өмнөд Америк дахь туслахууд нь үнэхээр цөхрөлтгүй, шаргуу байсан нь зол болжээ. Тэгээд тэр хүүгийн талаар хуучин найз Карлос Рексачид дуулгасан.
Рексач Мессиг 18,19-тэй гэж ойлгож байв. Мингуелла Пэп Гуардиолагийн агент анх болох үед Пэп 18-19 настай байсан. Мингуелла Мессиг 13-тай гэж эмээнгүй хэлээд “Чи галзуураа юу” гэсэн хүндхэн хариу шууд сонсож. Рексачийн сонирхол уур цухал болсон нь энэ. Гэхдээ Мессиг Барселонад ирүүлж, туршиж үзэхээр болсон байна.
Мингуелла Месси болон түүний аав Хорхе нарт 2000 оны 9 сард тикет авч өгөөд Барселонад авчирж, Placa d'Espanya буудалд буулгажээ. Бэлтгэл, туршилт амжилттай болж Месси хүүхдийн багийн дасгалжуулагчийг тэр дор нь алмайруулсан байна. Барсагийн хамгаалалтын цөм байсан "Tarzan" Migueli Мессиг хуучин багийн анд Марадонатай шууд зүйрлэжээ. Бас академийн коач Чави Лоренс ч санал нэгдсэн байна.
“Бөмбөг Мессигийн хөлөөс огт салахгүй. Тэр маш хурдан, тонгойгоод гүйгээд алга болно. Хаашаа гүйгээд байгаагаа мэдэхээргүй харагдавч яг л Марадона шиг талбайг бүтнээр нь мэдрэх вишн бүр багад нь л байсан” гэж Лоренс хэлж байна.
Гэхдээ эргэлзээ байсаар л. Хэтэрхий их дриббл хийдэг юм байна, хэтэрхий жижигхэн, том талбайн хөлбөмбөгт тохирохгүй гээд л.
Барсагийн академи тухайн үед өөр улсуудаас авьяастай хүүхдүүд авч эхлээд байсан ба өмнө нь ийм зүйл ерөөсөө болж байгаагүй. Мессиг яахыг Рексач л шийдэх байсан ба тухайн үед тэр Сидней явсан, Чави, Пуойльтой Испаний шигшээ Камерунд алтын төлөө хожигдохыг үзэж байлаа.
Месси буцах болсон ч Рексач Барселонад ирэх болж, Месси буцах өдрөө өөрчилж, сүүлийн бэлтгэлийг нь харахаар болж.
Мессиг өөрөөс нь 2 ах хүүхдүүдтэй тоглуулахаар болсон ба академийн дасгалжуулагч нар болох Rife, Migueli, Llorens and Rodolfo Borrell /одоогийн Ман Ситигийн олон улс хариуцсан спортын захирал/ нар байлцаж. Рексач даруйхан хүүхдүүд тоглох бэлтгэлийн талбайд хүрсэн.
“Намайг талбайд ирэхэд шүүгч тоглолт эхлүүлсэн. Талбайг тойрон хамт явж байгаа хэдтэйгээ явж байгаад хаалганы ард зогсоод тоглолтыг бага зэрэг үзсэн. Тэгээд дасгалжуулагч нар сууж байгаа хэсэг дээр очоод –Энэ хүүг авч болно оо, үнэхээр биширмээр байна гэж хэлж байлаа” гэж Рексач дурссан байна.
Рексач энд 10 минут болоод л явсан, гэхдээ энэ хугацаанд тэр бүгдийг харж мэдсэн гэнэ.
Маргааш нь Месси Аргентин буцаж, дараагийн алхмыг, Барсагаас албан ёсны санал ирнэ гэж найдаж хүлээж байв. Гэвч ямар ч дуудлага санал ирсэнгүй нэлээн удлаа. Барса тээнэгэлзжээ. Хэдий АС Милан 12 настай Леандро Депетрисийг Мессигийн Newell's Old Boys-оос аваад байсан ч өөр ямар нэгэн ийм жоохон хүүхдийг тив дамнуулан авсан кэйс бараг байсангүй.
“Бүгд л эргэлзэж байсан. Хамгийн гол нь тэр үнэхээр жижигхэн, харин техник авьяасын хувьд хэн ч түүнд эргэлзээгүй. Месси сод авьяастай жаал боловч өрсөлдөгч тоглогч нь хүндхэн таклдахад тэр тоглож чадахааргүй болно гэж үзэж байсан ба бие бялдар нь яах аргагүй эргэлзээ төрүүлж байв” гэж Мингуелла хэлж.
1997 оны 1 сарын 31-нд Росариогийн Dr. Diego Schwartzstein's гэдэг хүн Мессигийн өсөлтийн гармон асуудалтай байгааг тогтоож байсан ба энэ өдрийг энэ эмч маш сайн санадаг нь түүний төрсөн өдөр байж. Нэмээд тэр Newell's Old Boys-ийн фанат гэж байгаа.
“Багийнх нь нэг хүн ирээд үнэхээр онцгой жаал байгаа манай багт, гэхдээ тэр дэндүү жижигхэн. Энэ хүүг том болоход туслах боломжтой юу гэдгийг мэдмээр байна гэж надаас асуусан” гэж эмч хэлж.

9 настай Месси 1 метр 27 см байсан нь дунджаас 10 см намхан гэсэн үг. Dr. Schwartzstein зарим тест, шинжилгээ аваад ямар ч байсан генийн хувьд өөрчлөлт, эмгэг байхгүйг тогтоосон. Хэрэв генийн асуудалтай бол ямар нэгэн тариа, гармон дэмжигч үүнд тус болж чадахгүй. Мессигийн энэ өвчин 20,000 төрөлт бүрт 1 тохиолддог тохиолдол гэнэ.
Ингээд Месси өдөр бүр тариа тариулах ёстой болов. Месси өдөр бүр өөрийнхөө хөл хүү тарьдаг болсон ба энэ нь 9 настай хүүхдийн хувьд зоригтой хэрэг. Ер нь яг тарихад өвдөлт бараг мэдрүүлдэггүй тариа байж. Сургуулийн трип, найзындаа очихдоо ч тариагаа аваад явдаг байсан. Гэхдээ заримдаа тарианыхаа дараа бэлтгэл хийж чадахгүй болтлоо өвддөг байж. Тариа тийм хямд байгаагүй, нэг сарын хэрэглээний тариа нь 1000 орчим евро. Мессигийн аав энэ тарианы үнийг эрүүл мэндийн даатгалаас авдаг байсан боловч 99 оноос эхлээд “Аргентин ялна”-ын гайгаар улсынх нь эдийн засаг сүйрч, улс энэ мөнгийг даахаа больсон.
Гэхдээ баг нь тарианы мөнгийг төлнө гэж амалсан байжээ. Үүнээс хойш Мессигийн ирээдүйд сайн тоглогч болох үгүй нь эрүүл мэндийн асуудлаас шууд хамаарах тул эрүүл мэндийн байдалд санаа зовних хэцүү зовлон гэр бүлд нь эхэлсэн байна. Мессигийн аав тарианы мөнгийг авахаар багт нь очиход спортын захирал 86 оны дэлхийн аварга Серхио Омар Алмирон ихэнхдээ сүүлийн мөчид уулзалтаа цуцалдаг, эсвэл маш бага мөнгө өгч аргалдаг байж.
Хорхе Месси яахаа мэдэхээ больж, Ривер Плэйтэд хандаж, хүүхдээ сориулсан ч амжилт олсонгүй. Ингээд энэ үед Мингуелла болон Барса гарч иржээ. Месси Барсад орж чадвал асуудал бүрэн шийдэгдэнэ.
Гэхдээ тив алгасан явах учраас тээвэрлэлтийн, санхүүгийн асуудал их байлаа. ФИФА-ийн дүрэм ёсоор түүний гэр бүл Месситэй заавал хамт явах ёстой. Тэгэхээр аавд нь Барса ажил өгч, цалинжуулах болно. 2000 онд Барсагийн академийн төсөв 13 сая орчим евро байсан байна.
Мессигийн аав хүүгээ Ла Масиад үлдээж амьдруулахыг хүсээгүй. Ла Масиагаас 100 км зайтай гэртэй Испани хүү биш хаа байсан Аргентинаас ирсэн 13 настай жоохон хүүхдээ тэр орхихгүй, хүүтэйгээ хамт байсан нь дээр гэж үзжээ.
Ингэхээр байрны рентийг Барса төлөх болно. Хүүхдийн Ла Масиа нь бэлээхэн байхад энэ хүүд зориулж байрны мөнгө дахин төлөх нь Барсагийн хувьд хүлээж авахад хэцүү асуудал байлаа. Ингэхээр Х.Мессигийн саналд “Үгүй” гэж хэлэх нь ойлгомжтой. Гэхдээ Рексач ерөнхийлөгчид хандаад “Энэ хүүг алдаж болохгүй. Би урьд нь хэзээ ч түүнийх шиг тоглолт харж байгаагүй ” гэж ятгаж байв.
2000 оны 12 сар гэхэд Барса шийдвэрээ гаргаж чадаагүй хэвээр. Ruben Horacio Gaggioli гэдэг Росариогоос гаралтай бизнесмэн Барселонад 70-аад оноос хойш амьдарч байгаа, тэр Барсагийн боссуудад удаан хүлээж чадахгүй байна, нөхцөл байдлаас болоод. Даруй шийдээ гаргахгүй бол өөр опшнуудыг хайя гэж анхааруулж. Яг тухайн үед АС Милан, мөн Мадридын 2 баг Мессиг анхааралдаа аваад байсан гэнэ.
Early in the evening of December 14, 2000, Gaggioli met with Rexach and Minguella at the Pompeya Tennis Club on the foothills of Montjuic, за энд Мессигийн асуудлыг сөхөж, нөгөө алдартай амны цаасан дээрх гэрээ хийгдсийн байна.
They came to a gentleman's agreement. Theatrically, Rexach summoned the waiter for a pen and paper. He got the pen he was looking for, but the football director was forced to improvise with a paper napkin whipped from a metal napkin holder for writing material.
Gaggioli үүнийг маргааш нь нотариатаар батлуулж авчээ. Өнөөдөр тэр энэ цаасыг банкинд хадгалдаг юм байна. Месси үнэндээ үүнийг огт харж байгаагүй. Гэхдээ л эргэлзээ, хүлээлтийг тайлах хэмжээний баримт болж чадсан. Хэрэв энэ салфетканы гэрээ, гэрээ ч гэж одоо энэ нэг юм хийгдээгүй бол Месси Барсагийн тоглогч болохгүй байх байсан биз, Хорхе Месси тэсвэр алдаад өөр баг руу очих байсан гэж боддог гэж Gaggioli хэлжээ.
Мессигийн энэ гэрээний талаар Рексач the director in charge of administering Barca's youth academy, албан тушаалтай Joan Lacueva –д дуулгасан гэнэ. 2001 оны 1 сарын 8-нд Мессигийн гэрээг албан ёсных болгох талаар Rife –тэй Joan Lacueva оройн хоол идэж ярилцаж. Нөхцөлүүд нь Месси 1-р багт орж чадвал жилд 100 сая буюу 600,000 евро авах, image rights-аасаа мөнгө авах.Мэдээж Барса Мессигийн өсөлтийн асуудлын бүх зардлыг даана, гэр бүлийнх нь Барселонад байх рентийг даана. Аавд нь 45,000 долларын цалинтай ажил олж өгөх гэх мэт.

Барса 2000 оны өвлөөс хойш чөлөөт уналтаар унаж байв. Үндсэн баг миарч, 2000 оны зун Луиш Фигуг сенсаацтай зарж, 4 жил ямар ч цомын бараа харсангүй.
Гаспарт 2000-2003 онд ерөнхийлөгч байсан улс төрийн хувьд хүчгүй, дээр нь өрсөлдөгч нар нь явуулга явуулж /Лапорта гэх мэт/, бас Овермарс, Петит энэ хэдийг авсан наймааны санхүүгийн будлиан гарч, гол нь баг хожихгүй учраас клубын уур амьсгал үнэхээр хүнд болсон байв.
Мессигийнхэн энэ үед яах гээд байгаа нь мэдэгдэхгүй удирдлагуудад уурлаж байлаа. Үнэн хэрэгтээ Гаспарт болон ойр тойрныхон нь СЛ-д 3 ойрхон түрүүлсэн Реал Мадридыг яаж буулгаж авах вэ гэдэгт толгойгоо гашилгаж байснаас 13-тай, дэлхийн нөгөө талаас ирсэн хүүгийн талаар сэтгэл чилээгээгүй нь үнэн.
Мессигийн нөхцөл байдал шийдэгдэх ёстой хэвээр. Хэдий гэрээ нь эцэслэгдээгүй ч Рексач Лакуева нар түүнийг урьснаар Месси 2001 оны 2 сарын 15-нд Барселонад гэр бүлийн хамтаар буусан.
Клубт шуурга шуурч байв. Ирээдүйд ерөнхийлөгч болох Лапорта, түүний баруун гар Эварист Муртра нар хүртэл Месситэй гэрээлэхийн эсрэг байж, ийм жоохон хүүхдэд их мөнгө зарцуулах хэрэг огт байхгүй гэж байжээ.
Хэтэрхий их мөнгийг хэтэрхий жоохон хүүхдэд зарцуулах хэрэггүй, ер нь футзалны л тоглогч гэж үзэж байсан хэсэг байсан ба гармон дэмжигч үр дүн өгөхгүй бол яах уу, Newell's Old Boys-ийн асуудал яах уу гэх мэт шалтгууд ч дурдагдаж байж.
Newell's Old Boys 2001 оны 1 сард Мессиг АФА-д бүртгүүлэхийг хүсэж байв. Аргентинд 13,14 нас хүртэл хүүхдүүд лиценз авахыг зөвшөөрдөггүй дүрэмтэй. Баг нь Мессиг бүртгүүлвэл Барса Newell's Old Boys-т худалдаж авах үнэ төлөх болно.
Барсагийн хувьд ч аргагүй, Аргентин дахь бичиг баримт яг ямар гэдэг нь мэдэгдэхгүй буюу Месси тоглох боломжтой, боломжгүй нь мэдэгдэхгүй байсны дээр Parera [as a director of Barca, 1976-2003] –гийн хэлснээр Өмнөд Америкийн энэ бичиг баримт, янз бүрийн зөвшөөрөл энэ тэр нь нэлээн асуудалтай, үнэн худал янз бүр байдаг байсын байх.
Нэмээд Барса гэрээ хийсэн ч Месси Барсагаас тоглох боломжтой үгүй нь бас эргэлзээтэй болсон байна. Ингээд баг үнэндээ Месситэй гэрээ хийхээс татгалзах эцсийн шийд гаргахаар болж. Гэхдээ Joan Lacueva цөхрөлтгүй, ятгаж гуйж байж. "Та нарт хөлбөмбөгийн талаар ямар ч ойлголт алга. Түүх та нарыг шүүх болно доо” гээд удирдлагуудад уурлаж, Мессиг ав гэж шаардаж байсан байна. Мингуелла хэрэв Барса авахгүй бол өөр баг руу гэж тооцож байв.
Гэхдээ эцсийн эцэст нэг юм Joan Lacueva дийлж. Парерагийн хэлснээр "He is the true father of Messi at Barca—beside the roles played by Minguella and Horacio Gaggioli—but nobody recognised him for it."
За тэгээд яг албан ёсны болгоход гол үүргийг муу нэртэй Гаспартийн үеэл Francisco Closa бас гүйцэтгэж.
Месси өөрөө Барсад тоглохгүй гэвэл Барса напкин контракт үндэслээд 13 настай хүүг үлдээнэ гээд шүүх дээр ярьна гэдэг зүгээр л онигоо гэдгийг Парера бас хэлж.
2001 оны 3 сарын 1-нд нэг юм Лакуева Месси тэй ресторанд уулзаж, клубын 2 дахь дэд ерөнхийлөгчийн баталсан гэрээнд талууд зурж.
Энэнээс өмнө Месси гэр бүлтэйгээ буудалд 2 хонож, гэрээ зурагдтал нөгөө тарианы мөнгөгүй хэсэг бас сонин байдалтай байж. Клуб үнэхээр учир нь олдохгүй байлаа. Энэ хугацааны зардлал 2000 еврог Лакуева гаргасан гэнэ. (Гэхдээ дараа нь багаас авсан)
Каталаны хөлбөмбөгийн холбоо Мессигийн лицензийг 2001 оны 3 сарын 1-нд өгснөөр тэр Каталаны лиг, нөхөрсөгт тоглох боломжтой болсон ч Испаний хэмжээний тэмцээнд тоглож чадахгүй байв. Энэ нь Newell's Old Boys зарим асуудлыг уяад байсантай холбоотой.
Цөөн долоо хоногийн дараа ердөө 2 дахь тоглолтондоо Месси хөлөө хүнд гэмтээж, эдгээснийхээ дараа шагайгаа бас гэмтээв. Гэмтлүүд эдгэсэн ч гэр бүл нь энэ нөхцөл байдлыг цааш үргэлжлүүлэх, тэсвэрлэхэд хэцүү болжээ.
Мессигийн ах найз охиноо санаж, дүү нь сургууль дээрээ хүүхдүүдэд элдвээр хэлүүлж, бас Каталан хэл мэдэхгүй гээд их юм болж байлаа. Ингээд гэр бүлийн тал нь Аргентин луу 2001 оны зун буцжээ. Месси аавтайгаа Барселонад.
Эдгээр олон асуудлыг Мессигийн хөлбөмбөг тоглох гэсэн хүсэл, эрмэлзлэл нь даван гарч чадсан. Жоохон хүүхэд шантарч няцмаар олон бэрхшээл гарч байж. Хөлбөмбөг тоглохыг гэр бүлтэйгээ байхаас илүүд үзсэн гэсэн үг.
2001 оны 8 сард ч Испаний хэмжээний тэмцээнд тоглож чадахгүй байсан нь мөнөөх л Newell's Old Boys түүний шилжилтийг зөвшөөрөхгүй байсантай холбоотой.
Ингэж байтал бас нэг асуудал дэгдлээ. 2001 онд Javier Perez Farguell Барсагийн гол удирдлага болоод Мессид 1 улиралд 100 сая (600,000 евро) төлөхөөр болсныг хараад шоконд оржээ. Тэр шууд үүнийг 20 саяар багасгахаар шийдэж.
Энэ үед Реал Мадрид орж ирлээ. Хэрэв Барсатай хэлэлцээр амжилтгүй болвол Хорхе Вальдано тэр хассан 20 саяыг нь, бүр түүнээс ч илүүг өгөөд Мессиг шууд авах хүсэлтэй, тэгж бэлдсэн байсан гэнэ.
Мессигийн төлөөлөл болон Барсагийн хэлэлцээр мухардалд орж байв. Цалинг нь хасах болсон асуудал Мессигийн талд гэнэтийн зүйл байсан.
“Тэр өөрийгөө хэн гэж бодоод байна аа, Марадона юу ямар? Одоо энэ сэдвийг ингээд хаа, Аргентин луу гаа буцаг” гэж клубын дарга нарын нэг шууд хэлж байж. “Бид Мадрид явах болно” гэж Мессигийн төлөөллийн нэг нь хариу өгсөн удаа ч бий гэнэ. Ингэж ингэж аль аль тал нь буулт хийж тохиролцжээ.
Хорхе Месси сарын 3900 еврогийн цалинтай ажилд орохоор болж, Месси хэдэн тоглолтонд оролцсон, хэр тоглосноосоо шалтгаалж нэмэгдэл авах болж, тухайн үед байгаагүй нөхцөл болох Б багт орж чадсан тохиолдолд мөн шагнал авах болжээ. Энэ хэлэлцээр 2001 оны 12 сарын 5-нд баталгаажиж, гарын үсэг зурагджээ.
Улмаар 2002 оны 2 сарын 15-нд буюу Мингуеллад Мессигийн тоглолтын бичлэг ирснээс хойш 2 жилийн дараа ФИФА албан ёсоор Мессигийн зөвшөөрлийг өгсөн гэнэ.
Ингээд 2002 оны 2 сарын 17-нд Месси улсын аваргын дебютээ Esplugues de Llobregat гэх багийн эсрэг хийж, 2-р үед сэлгээгээр гараад 3 гоол оруулсан байна. Үүнээс цааших нь тэгээд түүх болжээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby poseidon » Tue Dec 26, 2017 12:31 pm

:eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Tue Dec 26, 2017 12:36 pm

:eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby mig28 » Tue Dec 26, 2017 12:42 pm

:eek:
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby El Payaso » Tue Dec 26, 2017 12:54 pm

бас л их юм болжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Cule » Tue Dec 26, 2017 3:18 pm

Яаж Мадрид явчаагүйм... Өдийд сэхэл авахааргүй болтлоо гөвүүлээд сууж байх байж... кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby 21Grams » Tue Dec 26, 2017 3:18 pm

Гайхалтай түүх байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Tue Dec 26, 2017 3:41 pm

Cule wrote:Яаж Мадрид явчаагүйм... Өдийд сэхэл авахааргүй болтлоо гөвүүлээд сууж байх байж... кк

бараг л К.Роналдог авчихсан мань хэд өмөөрөөд л дэлхийн шилдэг гээд л хэрэлдээд сууж байх байж шүү :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цогоо » Tue Dec 26, 2017 3:58 pm

Хаан энэ тэр гээд үү? хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Cule » Tue Dec 26, 2017 4:37 pm

Одоо ч хаан л гэдэг л дээ... Гэснээс хаан нээрээ мундаг зөрсөн шүү бас л... гэх жишээний... :ногоон:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby chegevara » Tue Dec 26, 2017 5:20 pm

Ажлынхаа нэг Аргэнтин нөхөрт Роналдо бэст гэж хэлээд зодуулах шахлаа


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Tue Dec 26, 2017 6:28 pm

Цогоо wrote:Хаан энэ тэр гээд үү? хаха

Manai khaaniig yu gd bnaa gl yavj bga biz haha
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby orangeman » Wed Dec 27, 2017 11:33 am

6-2
5-0
3-0
geed buh ym esregeeree tuuh baisn biz hehe.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Wed Dec 27, 2017 3:04 pm

Сая Мессигийн хөдөлгөөний 83.1 хувь нь алхалт, 10.8 хувь нь шогшсон байдалтай, 4.95-хан хувьд нь гүйж, 1.15 хувьд нь спринт хийсэн гэнэ дээ.
Ер нь бол алхаж л байж.
Ковачич ч гэсэн дагаад л алхаж байсан болох нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby El Payaso » Wed Dec 27, 2017 3:32 pm

Месси маань харин нас нь яваад хөөрхөн алхаж бгаад л хорлочихдог болсон бна лээ... нэг их гүйж мүйж гоол хийхээс илүү алхаж бгад нэг оновчтой пасс өгдөг ч юм уу... ДАд л нөөгөөд бга бх даа... тэр нь ч зөв...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Wed Dec 27, 2017 3:57 pm

Энэ улирал Валвэрдэ Мэссиг сэлгээнд суулгахад асуудалгүй байгаа нь бас ДАШТ-тай ч холбоотой л харагдаад байгаа. Самп өөрөө хүртэл Барсэлонд ирэхдээ сайн амраарай гэж захиж захиж явсан гэсэн. Тэгээд ядахад энэ намар манайх бөөн асуудалтай байгаад Мэсси гүйхээс өөр аргагүй байгаад байсан. Хамгаалалтанд буцаж гүйсэн, такль хийсэн, бөмбөг тасалсан эдр гээд үзүүлэлтүүд нь өнгөрсөн улирлаасаа өссөн байна лээ. Клубтээ асуудалтай байхад нэмээд ДАШТ-н эрх ч бас хүнд болоод шигшээдээ хэдэн хүнд аялал хийгээд хэцүү байсан байх. ВАлвэрдэ ч тэрэн дээр нь сайн ярьж ойлгуулаад СЛ-д асуудалгүй сэлгээнд суулгаж чадаад байсан байх. Хэдэн жилийн өмнөх МЭсси бол яагаад ч сэлгээнд суухгүй.

Хэрвээ хавар лигт энэ чигээрээ онооны илүүгээ хадгалаад хүрвэл лигийн тоглолтуудад ч бас боломжоороо нөөх байх. Өөр нэг аятайхан юм байгаа нь энэ жил Аргентиний шигшээ гуравдугаар сарын тоглолтуудаа Европт хийх байгаа, өөрөөр хэлбэл тив алгассан холын аялал хийх шаардлагагүй.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron