by turuue » Sat Dec 23, 2017 10:26 pm
Гайхалтай. Үнэхээр амттай хожил байлаа. Лигт түрүүлэх магадлал өндөр байгаагаа бүр бататгалаа.
Альба, Пикэ, Сэржи гурвын нэгийг л тоглолтын шилдэг гэмээр байна. Ер нь ч энэ улирлын хувьд манай хамгаалалтын шугам бусдаасаа түвшин илүү тоглож байгаагаа давтлаа.
Сэржи биеийн хүч, хурд дутах үе гардаг ч бөмбөг барилт, контрол талаасаа яалт ч үгүй тэргүүн сонголт гэдгээ харууллаа. Сэмэду илүү сайн уусаад ирэх үеэр Сэржи дундын шугамд гарч эхлэх байх. Эхний гоолын дамжуулалт харахад энгийн юм шиг мөртлөө хөдөлгөөнтэй үед хоёр тоглогчийн дундуур тэгж хаях маш хүнд. Тэрний өмнө өөрийн 16-н шугам хавьцаа айлын бөмбөгийг их гоё уншаад тасалсан. Бөмбөгний шилжилт, орон зайгаа мэдэрч уншиж байгаа эдр нь үнэхээр л мундаг тоглогчдод л байдаг чанар.
Пикэ эхний хоёр гурван сар орон гаран байсан ч Үмтитигийн бэртлээс хойшоо сэргээд лидерийн үүргээ сайн биелүүлж байна. Хакухо аварга нэвтрүүлэг дээрээ "башёг 60-70 хувийн формтой эхлүүлдэг" гэхэд яг л Пикэ санаанд орж байсан. Мань хүн биеийн онцлогоосоо шалтгаалаад 8-9 сард арай удаан, сул байдаг. Энэ жил тэр нь арай удаан үргэлжлэх шиг боллоо.
Вэрмалэнг ч энэ жил дахиад л бэртэж гэмтээд тоглож чадахгүй биз гэж байсан чинь ийм хүнд үед ёстой аминд орж байна ш дээ. Бүр Үмтити гээд энэ улирлын манай Мэссигийн дараах шилдэг гэж болох тоглогчийг орлоно гэдэг хэцүү. Эхний яалт ч үгүй алдаа гаргахаас өөр сонголтгүй болчихсон, тоглолтын үлдсэн хэсэгт дарамттай байсан ч гэсэн элдэв асуудалгүй сайн даваад гарлаа.
Альба нэг их яригдахгүй байгаа ч энэ улирлын хувьд үнэхээр сайн байгаа. Нэймар яваад зүүн жигүүрт маш их сул зай гараад Альба хурдаа илүү үр дүнтэй ашиглах орон зай нь гарч байгаа байх. Хамгаалалт довтолгоонд аль алинд жигд сайн.
Хоёр фулбак болон үндсэн СМ-үүд гээд суурь тоглолт хариуцдаг байрлалуудын хувьд Реал илүү нь эхний үед харагдсан. Манайх фулбакуудын хувьд одоо байгаагаасаа илүү гарах бараг боломжгүй. Реалын хоёр л хэт сайнаас биш.
Энэ өвөл эсвэл ирэх зуны цонхоор хувийн чадвараар зодож тоглодог, өөртөө ачаалал эрсдэл үүрээд тоглочхоор нэг динамик СМ заавал олох хэрэгтэй.
Ракитич ингээд талбайн төвөө бариад тоглохоор хамаагүй үр дүнтэй юм. Энэ улирал ядраагүй үедээ сайн тоглоод, ойрхон ачаалал аваад ирэхээрээ илт сулраад байгаа. Шигшээдээ ч, Сэвияад ч үндсэн байрлал нь 10 номер байсныг манайх хэт гүнээс тоглохыг шаардаад, одоо гүйлт нь сулраад ирэхээр хэцүү байгаа байх. Гоол дээр Мэссид хаялгүй өөрөө зориг гаргаад зүтгэсэн нь онц. Прэссинг дээр өөрөө эрсдэлтэй дамжуулалт хийлгүй, аль болох Бүси рүү өг гэж л Валвэрдэ хэлээд байгаа юм шиг. Заримдаа шугам эвдэх дамжуулалт өгөхөөс хэт жийрхээд байх шиг.
Мэсси, Пау хоёр хийдгээ асуудалгүй хийчихлээ. Эхний үед дарамтлуулж байсан ч урагшаа цөөн хэдэн ирсэн бөмбөгөө гайгүй боломж болгочихсон. Хоёрдугаар үед ч бөмбөгөө урагшлуулах амархан болоод Мэсси ч гайгүй моментуудаа бараг алдсангүй, яг зөв мөчөө тааруулаад боломжоо үүсгээд байлаа.
Валвэрдэ улирлын эхнйи хагасын гол хүн байлаа. ӨНөөдөр эхний үе шигээ муу тоглоод хожигдсон ч улирлын эхний хагасын хувьд онц дүн авахаар ажилласан. Баг болгоны эсрэг л нэг жижиг жижиг өөрчлөлт хийгээд нюансаа олоод байна. Тоглолт унших чадвар л их мундаг санагдаад байгаа. Энэ улирал хэдэн ч удаа тоглогч сэлгэж эсвэл байршлын шилжилтээр тоглолтын хэмнэлийг өөрчилсөн юм. Лигт олон баг дасгалжуулаад их олон бүрэлдэхүүн, өөр өөр нөхцөл байдал дор олон багуудын эсрэг тоглоод үзчихсэн учраас тал талаас нь сайн харж чаддаг байх. Ер нь манай сүүлийн 5-6 дас-уудаас хамгийн туршлагатай нь яалт ч үгүй Варвэрдэ. Замбараагүй, хүнд үед ирсэн ч нөхцөл байдлыг сайн тогтоогоод, тоглогчдоо ч удирдаж чаджийн.
Төрөө