by turuue » Mon Dec 18, 2017 2:25 pm
Тоглолтын дараа пен дээр давталт үзүүлээд анализ хийж байна лээ. Хаалгач шугамнаасаа хамаагүй урд гараад зогсоод цохих зайг ихээр хумьчихлаа гэж байсан. Олон оноогоор илүү гарчихсан байсан болохоор хэн хэн нь тоогоогүй байх. Яг цохихоос өмнө хаалгач тэгж урагшаа зогсож байхад шугамын шүүгч яг хараад зогсож байгаан. Тэгсэн хэрнээ тийм анхааралгүй. Шүүгч нарт харах боломжгүй, таахаас өөр аргагүй шийдвэр олон байдаг ч Ла лигт шүүгчийн энгийн алдаа хэт олонтой. Холбооны зүгээс шүүгчдээ бэлдэх, заавар зөвлөмжөө сайжруулах эдр л их чухал байх. Яг одоогийнхоороо байвал хэчнээн шинэ технологи нэвтрээд ч энгийн алдаа гаргадаг нь хэвээрээ л байх биз.
Шүүгч гэснээс Сэльтагийн тоглолт дээр Аспас бүр шүүгч рүү уурлаад дайрсан байна лээ. Тэр шүүгч нь эдний тоглолтыг 6 удаа шүүхдээ бүгдэд нь гоолтой холбоотой алдаа гаргасан юм уу даа. Шүүгч нарынхаа ур чадварыг тодорхой хэмжээнд сайжруулахгүй бол энэ мэт муу үйлдлийг зоригтой шийтгээд явахад ч хэцүү болно байх даа.
Төрөө