- VISCA EL BARCA! - 25th La Liga, 30th Copa Del Rey -

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Sat Dec 02, 2017 11:12 pm

одоо тгд верма гаар нүүр талхлах нь дээ. денисыг болиод робертог голд тавиад үзэхгүй л юм байх даа.. рб дээр ингэж хүнийг хатаах гэж
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby A-Nightmare » Sun Dec 03, 2017 12:01 am

Ene linesmanuudiin asuudal odoo bur herees heterlee.
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1250
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby 21Grams » Sun Dec 03, 2017 1:06 am

DaaGi LFC wrote:Энэ жаахан улстөр хутгалдаад байна уу үгүй юу.

Sent from my GT-N7100 using Tapatalk


Харин нөлөөлөх болов уу гээд харж байсан, үгүй бололтой юм билээ. Шүүгч л нөлөөлөөд байна гэж байна шд.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Sun Dec 03, 2017 3:49 am

Уг нь сайн л тоглосон юм байна. Финишүүд дээрээ азгүй байж. Олон оноо илүү байхаар сайхан юм. Айхтар санаа зовоод байхгүй.

Өмнө нь тааруу тоглосон ч хамаагүй хожоод оноогоо аваад байсан бол сүүлийн хоёр тоглолтонд сайн тоглоод бүтэн оноогоо л авч чадсангүй.

Үмтити байхгүй хэцүүднэ дээ одоо. Пикэ тоглолтоо ахиулаад лидэрийн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Үмтити гэмтэлтэй хугацаандаа нийт 12-14 тоглолт өнжих гэнэ. Дор хаяж 7-8 лигийн тоглолт өнжих нь. Вэрмалэн, Машэрано хамаагүй их тоглуулж болохгүй гэхээр Пикэ л салж унатлаа зүтгэх нь дээ. Өвлийн цонхоор СВ авах яриа намжчихаад байгаа. Яах юм бол доо. Нөгөө Еэрри Минаг авахаар тохирчихсон байсан ч манай спорт хариуцсан захирал Робэрт, мэнэжэр Пэп Сэгура эдр хоорондоо энэ тал дээр зөрөлдөөд байгаа юм билээ.

Класикод Машэрано л гарч таарах байх. Сайхан амралттай гарвал хийх юмаа асуудалгүй хийчих байх.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Sun Dec 03, 2017 5:12 am

машег ирэх тойрогт гаргаад үзээсэй. классикод шууд гаргаж бол болохгүй дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Sun Dec 03, 2017 6:51 am

Ирэх долоо хоногоос тоглох боломжтой юм шиг байна лээ.

Найзууд маань тэнцсэн. Тоглолтын төгсгөл рүү хялайж байна лээ. Манайхаас ч илүү ядранги байх шиг санагдсан.

Копагийн тоглолтуудад энэ жил дан сэлгээгээрээ үзээсэй. Тэгээд бүр финал эдр хүрвэл л лагуудаа гаргахад болно.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby kayo » Sun Dec 03, 2017 11:43 am

Шүүгчээс болж сүүлийн 2 тоглолтонд 4 оноо алдчихлаа шүү, маш сайн тоглочихоод шүү, гэхдээ хамгийн харамсмаар нь Умтитигийн гэмтэл байна даа. Азаар СЛ байхгүй, улирлын хэд, цомын хэдэн тоглолт байх шив. Верма одоо ганц удаа үнэтэй ирснийхээ хэргийг гаргах үлдлээ дээ.

Реал ч нөгөө оноо алдсаар, эднийхэн оноо алдахыг ч одоо бүүр тоохоо больж дээ, кк. Валенси харин хожвол хоёрхон онооны зайтай ирэх нь.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Sun Dec 03, 2017 1:27 pm

kayo wrote:Шүүгчээс болж сүүлийн 2 тоглолтонд 4 оноо алдчихлаа шүү, маш сайн тоглочихоод шүү, гэхдээ хамгийн харамсмаар нь Умтитигийн гэмтэл байна даа. Азаар СЛ байхгүй, улирлын хэд, цомын хэдэн тоглолт байх шив. Верма одоо ганц удаа үнэтэй ирснийхээ хэргийг гаргах үлдлээ дээ.

Реал ч нөгөө оноо алдсаар, эднийхэн оноо алдахыг ч одоо бүүр тоохоо больж дээ, кк. Валенси харин хожвол хоёрхон онооны зайтай ирэх нь.

мэндээ ч цусны үнэр авчихсан хамраа сортолзуулаад л явдаг болсон байна лээ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby storm » Sun Dec 03, 2017 6:47 pm

Дараачийн зочлох 3 талбай чанга байна шүү. Өчигдөр бүтэн оноогоо авцан бол энэ дунд 4 оноо алдахад харамсах зүйлгүй байхгүй юу.

- Ceramica (vs Villarreal)
- Bernabeu (vs Madrid)
- Anoeta (vs Real Sociedad)



Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Mon Dec 04, 2017 1:46 am

ёстой2. энэ сарын хуваарь ч чанга бсымаа. оноо бол бат алдах байх.. классикод л шааж байвал болоо2 :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby storm » Mon Dec 04, 2017 2:13 am

Валенсиа 25 минутаас хойш 10 хүнтэй Хетафе-г барсангүй 1-0 хожигдож. АТМ хожсоныг эс тооцвол араас нэхэж буй ойрын 2 баг оноо алдсан тойрог боллоо. Хэрвээ бид хожоод бүтэн оноогоо авцан бол нэлээд тасрах байж харамсалтай.

Дараачийн тойрог нэлээд сонирхолтой болох нь дээ хуваариас харахад.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Mon Dec 04, 2017 2:34 am

Гүэдэс хагалгаанд орно, Заза бас ямар ч гэнэ үү асуудалтай байгаа юм байна. Уг нь Валэнсиа бэртэл гэмтэлгүй бол илүү дутуу ачаалалгүй гэдгээрээ сайн л үзэх байсан байх.

Энэ жил ч тэгээд ер нь л манай талд бүх юм яваад байна даа. Тэнцсэн мөртлөө л арын багаасаа холдоод байх юм.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Cule » Mon Dec 04, 2017 8:19 am

Энэ жил лига гоё болох шинжтэй... Одоогоор хамаг томчууд бүгд эрэмбэндээ тоглож байгаа болтойм...

Барса, Валенси, АТМ, Реал, Севилла, Шумбагчид гээд эхний 6д жагсаж байна... Эхний 5 ердөө 8 оноон дотор... 2 сард ЧЛ хасагдах шат эхлэхээр л жинхэнэ уралдаан эхлэх байх даа...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

- MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Reda » Mon Dec 04, 2017 11:44 am

Өсөхбаяр wrote:ёстой2. энэ сарын хуваарь ч чанга бсымаа. оноо бол бат алдах байх.. классикод л шааж байвал болоо2 :ногоон:

Форумдаж бгаа нь гэж нэг л шаана шаасан шааж гснээс өөр юм харагдахаа байлаа шүү :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Галмандах » Mon Dec 04, 2017 3:22 pm

Хэдийгээр хүснэгт тэргүүлээд догь явж байгаа ч анхаарал сатааруулж суулгаж байгаад бөгсөн доороос тогонд цохиулдаг тоглоом шиг эвгүй санандаад байгаам даа....
Нээх гоё 20 гаранхан настай Шави Иниеста Месситэй болчих юмсан. нтр

Sent from my Nokia 3310 EDGE using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Mon Dec 04, 2017 7:19 pm

Тоглолт миа байгаа ч Төрөөе-ийн хэлдгээр ийм нөхцөл байдалд энэнээс илүү байх боломжгүй гэдэг бол яах аргагүй үнэн л дээ.
Нэгэнт Модрич, Вератти шиг мид байхгүй, Дембеле гэмтэлтэй, Суарес формгүй байгаа үед энэнээс илүү ямар ч үр дүн, гоё тоглолт байхав.

За тэгээд өдийг хүртэл хамгаалалт, ялангуяа Умтити, Матс, тэгээд Месси чирсээр энэ 5 онооны тэргүүлэл ирсэн.
Одоо хамгаалалтын гол хүн гэмтлээ, тэгэхээр нэлээн л эвгүй болж ирлээ.
Довтолгоо сайн бол хамгаалалтын ачаалал хамаагүй бага л болно уг нь.
Улирлын эхний хагас энэ 5 онооны тэргүүлэл хэвээрээ дуусчихвал бас шаанс гарч ирнэ шүү.

Зуны шилжилт, тэгээд шинэ дасгалжуулагч гээд энэ улиралд лигийг Реал маш амархан авна гэж бодсон, одоо бас арай нэг найдвар төрөөд л байгаа.
Өнгөрсөн улиралд Реал, Атлетико, Валенси, Бильбао, Севилья гээд энэ хэдийнхээ эсрэг хангалттай оноогоо авч хожсон ч доогуур багууд дээр оноо алдаж, Реалаас 3 оноо дутсан. Оноо тэнцсэн л бол түрүүлэх байлаа. Энэ жил доогуур багууддаа оноо алдахгүй, энэ хэд дээр тэнцээ нтр гээд байхад болчихоор л харагдаж байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Mon Dec 04, 2017 11:00 pm

бернабэү гэхээс аноэта гаас л жийрхээд бхын сонин юмаа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby 21Grams » Tue Dec 05, 2017 2:01 am

Манайд хожигдоно шд, танайх. Барьвал барья.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Tue Dec 05, 2017 12:06 pm

Ямар ч багийг асуудалгүй хожно гэдэг сэтгэхүй байхаа больсоон, үнэхээр.
Реал талбай дээрээ хожих боломж илүү байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby UULAA » Tue Dec 05, 2017 2:28 pm

- СЭТГЭЛ НЬ ХӨНДИЙРСӨН МАШЕ

Image

Хавьер Машерано El Mundo Deportivo on-д доорх яриаг өгчээ.

- Барсагийн амжилттай үе удахгүй төгсгөл болно. Топ баг болгонд ийм зүйл тохиолддог. Ихэнхдээ тухайн эриний нуруу, түлхүүр болсон тоглогчид зодог тайлах буюу багаасаа явахад ийм зүйл болдог. Барсагийн хувьд хэзээ тэр өдөр ирэхийг нь би барагцаалж байна. Гэхдээ хэлээд яахав. -

Аргентин эр өнгөрсөн зун Камп Ноуг орхихыг хүсэж байсан аж. Түүний Барсатай байгуулсан гэрээ 2019 онд дуусах боловч сүүлийн улирлаа Каталонд өнгөрөөж байгаа гэдэг нь илэрхий болж байна.

- ИНЬЕСТАГҮЙ АВАРГУУДЫН ЛИГИЙН ХААЛТ

Өнөө шөнө Спортингийн эсрэг хийх аваргуудын лигийн тоглолтыг Иньеста өнжих болжээ. Тугалан булчингийн асуудалтай байгаа гэнэ. Гэхдээ ням гарагт Вильяреалтай хийх тоглолтонд оролцох юм. Сельтатай хийсэн тоглолтын 53 дахь минутанд Андрес Денисээр сэлгэгдэж сэлгээнд суусан юм. Барса Д хэсгийг толгойлж плэй-оффт гарах нь тодорхой болсон. Харин Ювентус өнөө шөнө хожихгүй бол 2-р байраа Спортингод алдаж магадгүй байгаа.

- СУАРЕС НЕЙМАРЫН ТАЛААР

Неймарыг Реал Мадридад тоглож магадгүй гэсэн цуу ярианы талаар Суарес өөрийн бодлоо хэлжээ.

- Неймар хэзээ ч тийм шийдвэр гаргахгүй. Тэр энэ багийг хүндэлж, хуучин хамтрагчидтайгаа холбоо харилцаатай байдаг. Барса ямар үнэ цэнэтэйг тэр мэднэ. Камп Ноуг орхих түүнд хэцүү байсныг би харсан. Тэр энэ талаар удаан бодож тунгаасан. Эцэст нь өөрийгөө хөгжүүлж, шинэ түвшинд гарах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн. Барсагийн төлөө тэр ихийг хийсэн учир тэр хэвээр нь хүндэлж, дурсах учиртай -

Бразил супер од ПСЖ-д ирснээсээ хойш бүх тэмцээнд 17 тоглолт хийж 15 гоол оруулчихаад байгаа юм.

- НЕАПОЛИЙН ХАНЫГ АВЧИРАХ УУ?

Наполигийн хамгаалагч Калиду Кулибалиг Барса сонирхож байгаа тухай Испани, Италийн хэвлэлүүд бичиж байна. Умтитигийн хоёр сарын бэртлээс гадна Машерано өвлийн цонхоор явж магадгүй байгаа нь үүнд нөлөөлжээ. 26 настай Сенегал хамгаалагч 60 сая еврогоор үнэлэгдэж байгаа. Кулибалигийн найдвартай тоглолт Наполиг Сери А-гийн хүснэгт тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй. K2 болон Хана гэх хочтой энэ хүчирхэг залуу хамгаалалтын бүх байрлалд тоглодгоос гадна хамгаалах чиглэлийн хагас дээр ч гарч чаддаг. Английн дөрвөл Челси, Арсенал, Ливэрпүүл, Ман Сити мөн түүнийг сонирхож байгаа.

- МАРГААНТАЙ АРТУРЫН ЗУРАГ

Гремиогийн залуу авьяастан Артур Мелогийн Барсагийн өмсгөлтэй авахуулсан зураг олон нийтэд ил болсноос болж Барса Гремиогийн удирдлагаас уучлалт хүсжээ. Албан ёсоор санал ирүүлээгүй байж тоглогч ингэж далдуур уулзаж хор найруулах нь зохимжгүй гэж Гремиогийнхон гомдол гаргасан аж. Порто Аллегрэд авахуулсан тус зурган дээр Барсагийн Өмнөд Америк дахь төлөөлөгч Андре Кери Артуртай хамт зогсож байгаагаар гарчээ. Гремиогийн ерөнхийлөгч энэ талаар - Артурын гэрээ цуцлах үнэ 50 сая евро. Авмаар байгаа бол үнийг нь төлөөд ав. Үгүй бол битгий хөшигний ард хүүхдийн толгой эргүүлээд бай - гэжээ. Бразилийн Гремио багийг энэ жилийн Копа Либертадорест түрүүлсний дараа 21 настай Артурыг сонирхох багууд нэмэгдээд байгаа юм.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby El Payaso » Tue Dec 05, 2017 2:53 pm

Нэг цуу бж болох баттай бус мэдээгээр бол 2010 оны ДА аар Маше ЯЯг явж бгааг дуулаад Барсад очих юмсан энэ тэр гэх маягаар Мессид хэлж бсн юм бна лээ... Месси дараа нь Пептэй ярьсан Пеп Милито ч таатай бхгүй ер нь балай санаа бна би ч Аргентинийн ахлагчийг бэнчдээд бж чадахгүй энэ тэр гсн юм билээ... гээд бж бсн улирлын өмнө Севияад аймаар бариулж хуниулаад л Пепийн бодол өөрчлөгдөж дарсан гсн... Би ч анхандаа Барса төдий л бөмбөг эзэмшил сайтай биш Маше шиг ДМыг нэг их сүрхий ашиглахгүй бэнчид хоёр гурван улирал сууж бгаад өөр баг руу явах бх гэж бодож бсн ямар ч бсн өнгөрсөн хэдэн жилд өөрийн гэсэн орон зайтай байж бгаад л явлаа даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby storm » Wed Dec 06, 2017 5:39 am

Үндсэн цаг Барса 2-0 Спортинг

Матью манай хүн шдээ. Яг ингэж өөрийн хаалгандаа гоолдож байсан даа. Бүтэн тоглолт үзэж чадсангүй ээ.


Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Wed Dec 06, 2017 6:01 am

Мэсси гэж алтан сэлгээтэй болжээ, ххэ. Ингээд амраачихдаг нь сайн хэрэг.

Матью яг л манай довтлогч шиг хусчээ. Нээрээ л манай хүн хэвээрээ юм байна.

Вэрмалэнг гайгүй сайн тоглосон бололтой. Байнга л гэмтэлтэй байдаг мөртлөө хааяа нэг тоглохоороо ингээд хэл амгүй сайн үзчихдэг нь сайхан юм. Ойрын нэг хоёр сар бэртэл гэмтэлгүй сайн тоглочихвол тэгээд энэ жилийнхээ хэргийг гаргасан гэж үзэж болох байх.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Wed Dec 06, 2017 12:22 pm

Мэтью ч яах аргагүй мөн дөө хаха.
Денис Суарес 2 ассист.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Бат-Оргил » Wed Dec 06, 2017 1:00 pm

Чэлсийг сугалья

Sent from my SM-G930F using Tapatalk
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest