by Nok » Wed Nov 29, 2017 5:54 pm
Монголчуудын тэр уулзалт одоо утга санаагаа алдаж дээ.
Анх Батбаяр, Цэвэгням энэ хэдүүл уулздаг байх үед сүмод бүү хэл японд монголчууд цөөн байсан байх. Тухайн үед интернэт энэ тэр ч тааруу, нутгаа, монгол хүнээ санаж бэтгэрсэн хүмүүс уулзацгаадаг байсан байх л даа. Одоо бол олуулаа болсон. Насны хувьд ялгаатай, өөр өөр үеийн, монголд байсан бол нэгнээ таних ч үгүй харьцах ч үгүй хүмүүс. Тэгмэгц нөгөө цөөн хэдэн, аргагүйн эрхний найз нөхдийн уулзалт биш, харин дан эрэгчин сүрэг дотор 1-2-3-р атаман гэсэн харьцаа л үүсч байгаан. Хажуугаар нь сүмочдын зиндаажсан нийгэм нөлөөлдөг биз. Бас хаанаас эхлээд миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдах вэ гэдгээ мэдэхгүй монгол төлөвшил ч оролцоо байлгүйдээ. Архи бол ойлгомжтой том катализатор. Ингээд л хэрэг явдал болох шиг боллоо. Тэрнээс тэр нутаг нэгт монгол хүн энэ тэр гэдэг бол хоёрдугаар эгнээнд бичигдэх асуудал. Нутгаа, монголчуудаа үгүйлээд байвал токиогоор дүүрэн байгаа монголчуудтайгаа уулзана, скайп, фэйс энэ тэрээр монголд буй ах дүү, найзуудтайгаа нэгнээ харж байгаад ярилцчихна, ютуб ороод байгал дэлхийнхээ талаар сайхан бичлэг үзнэ. Дөнгөж сүмод ороод удаагүй залуучуудын хувьд бараг л шинэ цэрэг шиг байж байгаад уулзалт тарах болтой. Тэгэхээр миний хувьд энэ уулзалт үеэ өнгөрөөсөн хэрэггүй зүйл болж байгаан боловуудаа. Хойшид ийм явдал гарахгүй гэх газаргүй.