by Takanohana_Nowitzki » Sat Nov 25, 2017 10:44 pm
Агуу юмаа, 20 он хүртэл 15 башё байгаа гэвэл 45 бол хангалттай л байх, 50 харин яадаг бол. Доороос олигтой амьтан алга л дөө гэж бодохоор байж болох. Энэ тэмцээн хэл ам гараад, бэртэл гэмтэл цувраад чансаа суга болов уу даа, өнөөдөр л гэхэд маэгаширагийн хойгуур бөхтэй үзлээ. Маргааш бодвол ганц озекитэйгээ үзээд дуусах биз.
Унадаг өдрөө асуудалтай л юм болсон байна лээ дээ, "тахимаа өгч" ёслохгүй, дэвжээнд гарахгүй нилээн зогссон байна лээ шүү, аягүй бол бас авч хэлэлцэх л байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй