by turuue » Mon Nov 27, 2017 5:56 am
Хоёрдугаар нерв барсан юм ямар их болов оо.
Сэмэду хувийн ур чадвар маш сайн ч багтаа бүрэн уусах, бусдыгаа ойлгох хугацаа хэрэгтэй нь харагдлаа. Сүүлийн дамжуулалтуудаа яаралгүй тайван хараад хагас хором бодоод шийдвэрээ гаргавал хамаагүй сайжрахаар байна.
Мэсси сүүлд ганган пасс хаяж тоглолтыг тэнцүүлсэн ч ерөнхий тоглолт нь хангалтгүй байлаа. Ямар ч асуудалгүй гаргадаг дамжуулалтаа олон алдсан.
Суарес, Ракитич хоёр хамгийн муу хоёр нь байлаа. Суарес ингэж их отонд ороод байгаа нь тодорхой хэмжээнд багийн тоглолттой холбоотой ч, яг одоо бол ихэнх нь өөрөөс нь л болоод байна. Ракитич ч их ядралттай байх шиг байна.
Альба, Бүси хоёр манайхаас шилдгүүд нь байлаа. Ер нь дундын шугам, хамгаалалтын хэд бол хийх юмаа хийгээд л байгаа юм. Мэссигээс бусдаар манай довтолгооны тоглогчид ямар нэг олигтой юм хийхгүй байгаа нь дахиад л харагдлаа. Зүүн жигүүрээ бариад тоглочих плэймэйкэр эсвэл гоолтой вингэр хамгийн тохирмоор санагдаад байгаа. Өвлийн цонхоор энэ наймаагаа хийгээд, зунаас дундын шугамаа эрчимжүүлээсэй.
Төрөө