Ер нь жаал эргэлзээ байсан, эхний үеийг хараад, 2-р үеийг хараагүй, гэтэл тэнцээд хасагдлаа гэж зүүдэлсэн, харсан үнэхээр л тэнцээд хасагдаж ккк.
Эргүү Вентура.... нөхрийг ирэхэд арай өөр хүлээлттэй байсан, ёстой эргүү, зөрүүд, хөгшин байжээ... эрсдэл хийхгүй гэсэн нэг л байдаг итали мэргэжилтэн байж..... Испанитай хэсгийн 2 дахь тоглолт хийхэд л мэдэгдээд эхэлсэн юм. Одоо нэг сайхан үе гараад ирж байхад сайхан шинэчлэлт хийгээд, үр дүнгийг нь хүртэж чадах нь уу үгүй юу.
Тоглолтын үеэр Де Росси хожил хэрэгтэй байхад намайг оруулах гэлээ гээд Вентура хөгшинтэй маргалдаж, Инсайныг оруул гэсэн байна. Вентура нөхөр Инсайныг ер ашиглахгүй байж байгаад л бүтэлгүйтлээ.
Буффон маань зодог тайлахаасаа өмнө ДАШТ-д орчихье гэсэн будаа болов... нөхөр орсон бол ДАШТ-д орсон тоогоор рекорд хийх байлаа гэж. Ер нь нэг Италийн шигшээ сүүлийн үед ЕАШТ-д сайн үзээд, ДАШТ-д бүтэлгүй байгаад байгаа шүү.
Вентура гэж ёстой эргүү гар байна аа ккк... Манай Контэ л өнгөрсөн ЕАШТ-д л Испанийг төвдөө Пароло, Де Росси, Жиаккерини нартай, урдаа Эвер Пелле 2-той, Германд пенальтаар хусагдахад төвдөө Стураро, Жиаккерини, Пароло нартай, урдаа нөгөө 2той л гээд л сураггүй, одоо ч нөхдүүд мэдэхгүй гаруудтай сайн л үзсэн.
Вератти гэж гар клубтээ сайн үзээд, шигшээдээ ёстой байхгүй гар байна аа. Сая хүртэл шарлаад л, дээр Македонтой үзэхэд төвдөө хамгаалалтын яг урд бөмбөг алдаад л сөрөгдүүлээд л 2 гоол алдаж байсан.
1958 оноос хойш анх удаа ДАШТ өнжлөө... Буффон, Кьеллини, Барцальи, Де Росси нар шигшээгээс зодог тайллаа.
Сайн тал нь нөхдүүд зодог тайлахаар манай багт л илүү таатай нөлөөтэй байх нь дээ