Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Boldono » Mon Nov 06, 2017 2:40 am
by Ggoal » Mon Nov 06, 2017 2:45 am
by amigo » Mon Nov 06, 2017 5:15 am
by Jaal_huu » Mon Nov 06, 2017 9:40 am
by Mish » Mon Nov 06, 2017 11:13 am
by Жигүүр » Mon Nov 06, 2017 12:00 pm
by Mish » Mon Nov 06, 2017 1:13 pm
Mish wrote:за Канте шууд гараанд гарах байхаа...
тэгээд тоглолт асуудалтай хэвээрээ байвал ч одоо яах ч арга алга даа...
by amigo » Mon Nov 06, 2017 3:17 pm
Ж. Анхжаргал wrote:Тойм үзлээ, Хаалга руу час хийсэн цохилт байхгүй дандаа нэг чол хийсэн хогийн юмнууд байх юм. Бөмбөг эзэмшээд, туугаад хуураад явчих тоглогч Хазардаас өөр алга. Нөгөөхийг нь зодоод хамгаалчихаар бусад нь азаа үзэхээс өөр аргагүй болчих юм. Алексисийг л туух хэрэгтэй юм байна даа.
by amka13 » Mon Nov 06, 2017 5:41 pm
Asked after the 1-0 win against United, Conte said about Luiz's future: "I don’t know. He has to work really hard otherwise they are on the bench or in the stand.”
by El Payaso » Mon Nov 06, 2017 6:07 pm
by Ggoal » Mon Nov 06, 2017 8:28 pm
by Saiza » Mon Nov 06, 2017 10:29 pm
by Ggoal » Mon Nov 06, 2017 10:43 pm
by amigo » Tue Nov 07, 2017 1:26 am
by Naranbadrakh » Tue Nov 07, 2017 2:15 am
by Jaal_huu » Tue Nov 07, 2017 9:29 am
by Saiza » Tue Nov 07, 2017 11:27 am
#Эменало
Юнайтедыг талбайдаа буулган авсан тоглолтын дараа хонгилд Эменало болон Конте нар нуруун дээрээ цохилцож баяраа тэмдэглэж байсан хэдий ч Итали мэргэжилтэн түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар явууллаа гэж гадны хэвлэлүүд бичиж байна. Гэвч олон зүйл тодорхойгүй хэвээр. Өнгөрсөн зун клуб хуучин тоглогч Ромелу Лукакуг "Эвертон"-оос авахыг хүссэн ч Манчестер Юнайтедтай тэр нэгдэхийг хүссэн. Алекс Окслед-Чэмберленийг авахыг хүссэн ч Ливэрпүүл рүү өөрөө шилжихийг илүүд үзэж байсан. Энэ мэт хүссэн наймаанууд санасанаар болоогүй тул Конте, Грановскаяа, Эменало нарын дунд хурцадмал байдал үүссэн гэж таамаглаж байгаа.
Эменало багийг орхиж байгаа талаар #Конте: “Эменало клубийг орхиж байгаад би туйлын их харамсаж байна. Намайг энд ирсэн цагаас хойш үргэлж тусалж, дэмжиж байсан түүнд талархал илэрхийлэх ёстой. Мөн түүнтэй хамт хамтран ажиллаж байхдаа би үнэхээр таатай байсан юм шүү, өнгөрсөн 5 сар гэхэд л бид Английн аваргын баяраа хамт тэмдэглэсэн шүү дээ. Түүний цаашдын ирээдүйд хамгийн сайн сайхныг хүсье.” Гэжээ.
#Грановскаяа: "Өнгөрсөн 10 жилийн Майклийн шаргуу ажиллагаанд маш их баяртай байна. Тэрээр клубын түүхэн дэх амжилтын оргил үед чухал үүрэг гүйцэтгэж өнөөдрийн “Челси” клубыг бүтээхэд тусалсан. Харин одоо бид менежментийн бүтцээ эргэн харах хэрэгтэй болж байна гэхдээ Майкл энэ үйл явцын нэг хэсэг байсаар болох болно.” Гэж хэлжээ.
#Эменало: “Энэ шийдвэр маш хэцүү байсан гэхдээ надад болон миний гэр бүлд мөн клубт аль алинийх нь хувьд зөв шийдвэр байсан гэдэгт би итгэж байна. Сүүлийн 10 жилд спортын ертөнцийн хамгийн авъяаслаг хүмүүстэй хамтран ажиллах боломж надад олдсон. Би ийм амжилтанд хүрч чадсанаараа бахархах болно, клубийн цааш цаашдын ирээдүйн олон ялалтуудад хүрэхийг хүсч, хамгийн сайн сайхныг ерөөе” гэжээ.
Челси тус албан тушаалд шинээр томилох боломжит хүмүүсийн нэгд Hull city клубийн менежер Леонид Слуцский гэж үзэж байгаа. Дараагийн хүнийг сонготол Грановская Эменалогийн ажлыг түр гүйцэтгэх юм.
#Эменало гэж хэн бэ?
1965 онд Нигериад төрсөн тэрээр 15 жилийн хөлбөмбөгчиний каррертэй нэгэн тэр тусмаа бидний сайн мэдэх Maccabi Tel Aviv-т тоглож явжээ. Мэдээж том багуудад тоглож, од тоглогч байгаагүй гэхдээ л Нигериа улсын шигшээ багийн төлөө 13 тоглолтыг хийгээд8 1994 оны дэлхийн аваргад тоглоод амжжээ. 2000 онд хөлбөмбөгчиний кареераа өндөрлүүлсэн ч хөлбөмбөгөөс холдсонгүй.
2007 оны 10 сард Израли мэргэжилтэн Аврам Грантын скаутаар Челсид анх ажилд оржээ. Үүний дараа Карло Анчилоттигийн үед бидний сайн мэдэх халзан толгойтой Рэй Вилкинс клубийг орхиход 2010 оны 11 сарын 18-нд ахлах скаутаас Карлогийн туслах дасгалжуулагчийн албанд дэвшсэн байна. Ингээд жилийн дараа 2011 оны 7 сард Челси Лондон клубийн техникийн албаны захирал албанд томилогджээ. Тэрээр академийн хөтөлбөрүүд болон скаутуудыг хариуцаж ажиллах үүрэгтэй. Тэрээр шинэ ажлаа хүлээн аваад клубт ихээхэн ач холбогдолтой, чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг. Эден Азар, Сезар Азпиликуэта, Кевин Де Бруне, Ромелу Лукаку, Тибо Куртуа гэсэн залуу авъяастнуудыг хямд үнээр клубт авчирч чадсан бөгөөд Моуриньотой зөрчилдөж, авчирсан тоглогчдоо авч үлдэх талаар тэмцэлдэж байжээ. Түүний зарим нэг алдсан наймаануудын дунд Нантаас Папи Жилободжиг авчирсан гэх зэргийг дурдаж болох юм.
Эменалогийн эрин үе буюу өнгөрсөн 10 жилд Английн Премьер лигийн аваргаар 3 удаа, ФА кап, Лигийн цом, Европа лиг, Аваргуудын лигийн цомуудыг бид өргөсөн бөгөөд энэ хооронд 10 дасгалжуулагч ирж бас буцжээ. 52 настай энэ эрхэм клубийн академи болон олон улсын залуучуудын сүлжээ гэх зэрэг клубийн техникийн хөтөлбөрүүдийг хянахааас гадна үндсэн багийн мөн залуу тоглогчдын зээллэгийн бодлогод оролцдог. Түүнд 38 зээлээр явуулсан тоглогчдын гэрээ байсан бөгөөд 2 ч зээлийнх нь үр өгөөж гарч Тамми Абрахам, Рүбен Лофтус Чик нар Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаад байсан юм.
Сонирхолтой баримт гэвэл 2013 оны 6 сард Жозе Моуриньо Челсид буцан ирэхэд Эменало ажлаасаа гарах албан ёсны хүсэлтээ клубт хүргүүлсэн боловч удирдлагын баг хүлээн аваагүй байна. Эменало 2015 оны арванхоёрдугаар сард Моуриньог 2 дахь удаагаа халагдахад Челси телевизэд өгсөн ярилцлагандаа “тоглогчид болон менежерүүдийн хооронд зөрчилдөөн байсан” гэж мэдэгдэж байжээ.
Эменало муу мэргэжилтэн гэж үү?
Гадаадын ч тэр дотоодын ч тэр Челси клубийн дэмжигчдийн дунд энэ эрхэм тааруу нэр хүндтэй, онлайн орчинд түүнийг явуулахыг шаардсан сэтгэгдэлүүдтэй амархан таарна. Гэхдээ яагаад? Үүнд ойлгомжтой шалтгаан бий. Клубийн техникийн албаны даргын үүрэг гэдэгт шинэ тоглогчдыг клубт нэгтгэх, скаутуудыг удирдах, тоглогчидтой гэрээг байгуулах, шинэчлэх зэрэг ажлууд багтана. Фэнүүд түүнээс шилдэг тоглогчдыг багт нэгтэхийг, сайн тоглогчдыг явуулахгүй байхыг ер нь бүтэшгүй зүйлсийг хүсдэг тул муу нэртэй байхаас ч аргагүй санагдана. Логикоор бол хөлбөмбөгийн багууд хүссэн бүх сайн тоглогчдыг авч чадахгүй, сайн тоглогчдоо авч үлдэх ч амаргүй, сайн тоглогчдыг авчирсан ч тэр нь сайн байх эсэх нь ганц наймааг хийсэн хүнээс шалтгаалахгүй нь ойлгомжтой. Тиймээс шаггүй хэл ам дагуулсан, нулимхад бэлэн бамбай бол Эменалогийн алба юм. Нөгөө талаас Челси гэдэг клуб бусад клубүүдээс олон талаар ялгаатай, Эзэн Романы оролцоо ихээс гадна, олон шийдвэрүүдэд оролцдог гэлцдэг. Түүнчлэн Грановскаяагийн талаар олон үнэн худал нь мэдэгдэхгүй шуумууд гардаг. Жишээлбэл тэр Челсигийн наймааны бодлого, хэнийг авах авахгүй, хэнтэй гэрээг шинэчлэх, сунгах, цуцлахыг шийддэг гэх зэрэг. Ийм нөхцөлд техникийн албаны захирал Эменало хэрхэн ажилладаг, ямар үүрэг оролцоотой, эрх мэдэлтэй ажилладаг нь оньсого хэвээр. Иймд түүнийг шууд буруутгахад хилс хэрэг мэт санагдана. Зарим хэвлэлүүдээр Эменалог Грановскаяа, Конте нарын тэмцэлдээний хохирогч болсон мэтээр ч бичиж харагдана. Яваандаа бүх зүйл ил тод болох бизээ. Миний хувьд клубийн академи, залуучуудын наймааны бодлого, санхүүгийн зөв стратеги хэрэгжүүлж эхэлсэн цаг үеийг 2011 оноос эхэлсэн боловуу гэж боддог. Өнгөрсөн 7 жилд Челси баруун солгойгүй мөнгө цацаж дуртай тоглогчдоо үнэ цохиж авдаг байсан цаг ард хоцорч Санхүүгийн шудрага дүрэм үйлчлэх нь тодорхой болж байсан цагаас клубт өөрчлөлт гарч эхэлсэн. Бага насны олон шилдэг залуусыг хямд үнээр өөртөө нэгтгэж, харъяалалдаа оруулаад тэднийг хуучин багт нь үлдээж зээлээр тоглуулж эхэлсэн. Олон ч шилдэгүүдийг авчирсан даа, мэдээж бүгдийг ашиглаж чадахгүй бас цаг хугацаа нь тохироогүй, менежерийн тактикт нийцээгүй, зан авираас болсон гэх мэт олон шалтгаанаар тэднийг бид алдсан, гэхдээ л аль аль талдаа ашигтай байсаар ирсэн. Челси 2 жилийн өмнөөс ашигтай ажиллаж эхэлсэн Романы эзэнт гүрэн болсон цагаас буюу 2003 оноос хойш гэсэн үг л дээ. Үргэлж алдагдалтай явсаар ирсэн клуб эрүүл зөв хөгжлийн замдаа орж чадсан. Наймааны уян хатан, хатуу чанга зөв бодлогын үр дүн гэж боддог доо. Түүнчлэн манай академийн залуус сүүлийн хэдэн жилд бусад багуудаас хол тасархай байж Англи, Европын залуусын бүх тэмцээний аваргыг авч гялалзаж, гялтагнасан даа. Хэдийгээр тэд Челсигийн 1-р багт олонхи нь тоглоогүй ч гэлээ шилдэг тоглогчид олныг төрүүлсэн. Жил бүр цомын төлөө тэмцдэг Челси шиг багт өсөн дэвжиж, дасгах, хугацаа олгох залуусын орон зай даанч байхгүй харин Тоттенхейм, Арсенал, Ливерпүүл зэрэг багуудын уналтын болон нэгэн жигд үеүдэд залуус төрж гарах тохиодолууд бий бий. Челсид арай өөр.
Удахгүй баг шинэ цэнгэлдэхийн ажлаа эхлүүлэх болно 500 сая фунт стерлингийн өртөгтэй гэгдэж байгаа энэ байгууламжийг барих үед клуб бүсээ чангалахаас өөр аргагүй. Үүнээс өмнө энэ зун тун дажгүй түвшиний залуу тоглогчдыг галзуурсан, халуурсан зах зээлээс маш хямдаар элсүүлж чадсан гэж хувьдаа дүгнэдэг. Мэдээж фэнүүдийн хувьд үргэлж л хангалтгүй байдаг шүү дээ дандаа л том нэрс хүсч байдаг нь тодорхой.
Money ball болон Draftday гэх спортын кинонуудыг манайхан үзсэн байх. Клуб гэдэг дотроо маш олон тэмцэл, өөр үзэл бодол, ажиллах арга барилуудтай олон ажилчидтай байдаг. Дээрх 2 кинонууд дээр дасгалжуулагч болон багийн GM буюу ерөнхий менежер 2-ын дунд үргэлж асуудал үүсч байдаг даа. Нэг нь өөрийн тоглогчдоо чадах чинээгээрээ ажиллаж авчирна, дасгалжуулагч тэднийг сайн дасгалжуулж нэг баг болгож тоглуулна гэсэн уг нь логиктой. Мэдээж дасгалжуулагч санал болгоно, гэхдээ давуу эрх эдлэхгүй. Зуу зуун скаутуудын мэдээлэлтэй байдаг наймааны бодлого хариуцаж байгаа хүний бодол, дасгалжуулагчын хүссэн тоглогчдын огтлолцолыг олох амаргүй боловуу. Дээр нь эзэний хүсэл, Грановскаягийн оролцоо гээд яггүй л санагдаж байна. Тиймээс хөшигний цаадах олон зүйлсийг бид мэдэхгүй хэрнээ зарим зүйлд хэт мэдэмхийрч хандах тал ажиглагдах юм, гэхдээ ийм зүйлс үргэлж л байдаг л даа Эменало дээр дийлэнх байх шиг болохоор нь хэрэг болгон бичлээ. /The Guardian дээрх нийтлэлээс зарим яриа болон мэдээллийг авав/
#KTBFFHM
by rednasca » Tue Nov 07, 2017 11:31 am
by Gooner » Tue Nov 07, 2017 11:47 am
by Ganbold » Tue Nov 07, 2017 12:02 pm
by Jaal_huu » Wed Nov 08, 2017 5:55 pm
Ganbold wrote:сүүлд тэр куртуагийн хаалт л аварсан даа танайхыг
by Naranbadrakh » Mon Nov 13, 2017 3:57 pm
by Saiza » Mon Nov 13, 2017 4:15 pm
by Mish » Mon Nov 13, 2017 5:19 pm