ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Boldono » Mon Nov 06, 2017 2:40 am

Мората чинь юм л бол хальтарч унаад төвөгтэй *** байна лээ шүү.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Ggoal » Mon Nov 06, 2017 2:45 am

Өнөөдөр баг сайхан ажиллаа хамаагүй илүү байсан ганц асуудал Алонсо л байлаа даа
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby amigo » Mon Nov 06, 2017 5:15 am

Айлын лоонг боолл тактик байс айлгаж байна лээ шүү...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Jaal_huu » Mon Nov 06, 2017 9:40 am

эртхэн дуусгаж санаа амраах газар ... :grin:
сүүлийн мин -ууд ч бас зүрхний хэмнэл хурдасгалаа шүү.

Азпи мундаг байллаа, Лукаку тай л агаарын бөмбөгөнд үзээд таслаад байхын :sup:

Хавар Хазард дээр Херрагаар дагуул тавьчихсан байсан, харин энэ удаа Мики нь Кантегаас гарсангүй ээ. Маню-ийн хорыг хутгах хүн нь байсан байхдаа уулан :ногоон: (сөрсөн базаа гэх юмуу даа)

Хазардын тоглолтоос гаргачихаар довтолгоо болохгүй байсаныг энэ удаа Бакаг урагшлуулж засах шиг боллоо. Мань хүн энэ тал дээр нь өөрийгөө бэлдмээр л юм байна лээ. Оскар минь байсан бол уулан яааг энэ байрлалд тохирох байсан даа

Кринстенсен хүү арай илүү хичээл зүтгэлтэй, анхааралтай юм байна. Кантег байхад ахиад хэд гараанд гаргаад туршлагажуулаад байвал ч академийг хүү шүү дээ. :eek:

Сүүлд тэр Гацуурын цохилт зүрх салгалуулж байна лээ шүү. Куртуа мундаг хаасан. :eek:

За ямартай ч Контед амьсгал авах боломж олдлоо. Одоо энэ нөхөрсөгүүдрүү явуулмааргүй байхын, гэмтэл бэртэлгүй ирээсэй :wink:

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Аагий » Mon Nov 06, 2017 10:10 am

:beer

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Mish » Mon Nov 06, 2017 11:13 am

Үнэн кайфтай хожил байлаа...
Дарамт манай талд байсан ч тоглогчид бүхнээ гаргаж илт илүүрхсээр хожлоо...


Sent from my iPhone using Tapatalk
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Жигүүр » Mon Nov 06, 2017 12:00 pm

Тойм үзлээ, Хаалга руу час хийсэн цохилт байхгүй дандаа нэг чол хийсэн хогийн юмнууд байх юм. Бөмбөг эзэмшээд, туугаад хуураад явчих тоглогч Хазардаас өөр алга. Нөгөөхийг нь зодоод хамгаалчихаар бусад нь азаа үзэхээс өөр аргагүй болчих юм. Алексисийг л туух хэрэгтэй юм байна даа.
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Mish » Mon Nov 06, 2017 1:13 pm

Mish wrote:за Канте шууд гараанд гарах байхаа...
тэгээд тоглолт асуудалтай хэвээрээ байвал ч одоо яах ч арга алга даа...

Асуудлын шийдэл нь Канте байсан нь батлагдах шиг боллоо...


Sent from my iPhone using Tapatalk
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby amigo » Mon Nov 06, 2017 3:17 pm

Ж. Анхжаргал wrote:Тойм үзлээ, Хаалга руу час хийсэн цохилт байхгүй дандаа нэг чол хийсэн хогийн юмнууд байх юм. Бөмбөг эзэмшээд, туугаад хуураад явчих тоглогч Хазардаас өөр алга. Нөгөөхийг нь зодоод хамгаалчихаар бусад нь азаа үзэхээс өөр аргагүй болчих юм. Алексисийг л туух хэрэгтэй юм байна даа.

Тойм үзэхээр ингэж бичих нь аргагүй ээ...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby amka13 » Mon Nov 06, 2017 5:41 pm

Antonio Conte: I don't know if David Luiz has a future at Chelsea
http://asia.eurosport.com/football/prem ... tory.shtml
Asked after the 1-0 win against United, Conte said about Luiz's future: "I don’t know. He has to work really hard otherwise they are on the bench or in the stand.”
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby El Payaso » Mon Nov 06, 2017 6:07 pm

Хөөрхий минь нэг багаас хоёрдахиа киклэгдэх нь ээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Ggoal » Mon Nov 06, 2017 8:28 pm

Манай хүн ч уг нь авъяас мундаг даанч мааз хэнэггүй нь дэндсэн амьтан юм байгаа юм киклэглсэн ч фенүүдиын хайртай тоглогчоор үлдэнэ биз дээ...Ёр нь энэ бразилууд орон гаран л даа ха ха
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Saiza » Mon Nov 06, 2017 10:29 pm

Emenalo out.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Ggoal » Mon Nov 06, 2017 10:43 pm

Big like...шал дэмий хоолны сав зайлах нь..
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby amigo » Tue Nov 07, 2017 1:26 am

Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Naranbadrakh » Tue Nov 07, 2017 2:15 am

Хар өгзөг зайллаа. Фрийдооом..
Фан үүдийн Инста дахь тус мэдээний доор одоогоор 1043 хүн бүгд Хар агзөг зайлсанд бөөн баяр
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1718
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Jaal_huu » Tue Nov 07, 2017 9:29 am

Одоо тэгээд Марина юу? Конте юу? Эсвэл бүүүр өөр нэгэн үү? явхан ч явчлаа одоо дордуулчих вий дээ :smile:

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Saiza » Tue Nov 07, 2017 11:27 am

#Эменало
Юнайтедыг талбайдаа буулган авсан тоглолтын дараа хонгилд Эменало болон Конте нар нуруун дээрээ цохилцож баяраа тэмдэглэж байсан хэдий ч Итали мэргэжилтэн түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар явууллаа гэж гадны хэвлэлүүд бичиж байна. Гэвч олон зүйл тодорхойгүй хэвээр. Өнгөрсөн зун клуб хуучин тоглогч Ромелу Лукакуг "Эвертон"-оос авахыг хүссэн ч Манчестер Юнайтедтай тэр нэгдэхийг хүссэн. Алекс Окслед-Чэмберленийг авахыг хүссэн ч Ливэрпүүл рүү өөрөө шилжихийг илүүд үзэж байсан. Энэ мэт хүссэн наймаанууд санасанаар болоогүй тул Конте, Грановскаяа, Эменало нарын дунд хурцадмал байдал үүссэн гэж таамаглаж байгаа.
Эменало багийг орхиж байгаа талаар #Конте: “Эменало клубийг орхиж байгаад би туйлын их харамсаж байна. Намайг энд ирсэн цагаас хойш үргэлж тусалж, дэмжиж байсан түүнд талархал илэрхийлэх ёстой. Мөн түүнтэй хамт хамтран ажиллаж байхдаа би үнэхээр таатай байсан юм шүү, өнгөрсөн 5 сар гэхэд л бид Английн аваргын баяраа хамт тэмдэглэсэн шүү дээ. Түүний цаашдын ирээдүйд хамгийн сайн сайхныг хүсье.” Гэжээ.
#Грановскаяа: "Өнгөрсөн 10 жилийн Майклийн шаргуу ажиллагаанд маш их баяртай байна. Тэрээр клубын түүхэн дэх амжилтын оргил үед чухал үүрэг гүйцэтгэж өнөөдрийн “Челси” клубыг бүтээхэд тусалсан. Харин одоо бид менежментийн бүтцээ эргэн харах хэрэгтэй болж байна гэхдээ Майкл энэ үйл явцын нэг хэсэг байсаар болох болно.” Гэж хэлжээ.
#Эменало: “Энэ шийдвэр маш хэцүү байсан гэхдээ надад болон миний гэр бүлд мөн клубт аль алинийх нь хувьд зөв шийдвэр байсан гэдэгт би итгэж байна. Сүүлийн 10 жилд спортын ертөнцийн хамгийн авъяаслаг хүмүүстэй хамтран ажиллах боломж надад олдсон. Би ийм амжилтанд хүрч чадсанаараа бахархах болно, клубийн цааш цаашдын ирээдүйн олон ялалтуудад хүрэхийг хүсч, хамгийн сайн сайхныг ерөөе” гэжээ.
Челси тус албан тушаалд шинээр томилох боломжит хүмүүсийн нэгд Hull city клубийн менежер Леонид Слуцский гэж үзэж байгаа. Дараагийн хүнийг сонготол Грановская Эменалогийн ажлыг түр гүйцэтгэх юм.
#Эменало гэж хэн бэ?
1965 онд Нигериад төрсөн тэрээр 15 жилийн хөлбөмбөгчиний каррертэй нэгэн тэр тусмаа бидний сайн мэдэх Maccabi Tel Aviv-т тоглож явжээ. Мэдээж том багуудад тоглож, од тоглогч байгаагүй гэхдээ л Нигериа улсын шигшээ багийн төлөө 13 тоглолтыг хийгээд8 1994 оны дэлхийн аваргад тоглоод амжжээ. 2000 онд хөлбөмбөгчиний кареераа өндөрлүүлсэн ч хөлбөмбөгөөс холдсонгүй.
2007 оны 10 сард Израли мэргэжилтэн Аврам Грантын скаутаар Челсид анх ажилд оржээ. Үүний дараа Карло Анчилоттигийн үед бидний сайн мэдэх халзан толгойтой Рэй Вилкинс клубийг орхиход 2010 оны 11 сарын 18-нд ахлах скаутаас Карлогийн туслах дасгалжуулагчийн албанд дэвшсэн байна. Ингээд жилийн дараа 2011 оны 7 сард Челси Лондон клубийн техникийн албаны захирал албанд томилогджээ. Тэрээр академийн хөтөлбөрүүд болон скаутуудыг хариуцаж ажиллах үүрэгтэй. Тэрээр шинэ ажлаа хүлээн аваад клубт ихээхэн ач холбогдолтой, чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг. Эден Азар, Сезар Азпиликуэта, Кевин Де Бруне, Ромелу Лукаку, Тибо Куртуа гэсэн залуу авъяастнуудыг хямд үнээр клубт авчирч чадсан бөгөөд Моуриньотой зөрчилдөж, авчирсан тоглогчдоо авч үлдэх талаар тэмцэлдэж байжээ. Түүний зарим нэг алдсан наймаануудын дунд Нантаас Папи Жилободжиг авчирсан гэх зэргийг дурдаж болох юм.
Эменалогийн эрин үе буюу өнгөрсөн 10 жилд Английн Премьер лигийн аваргаар 3 удаа, ФА кап, Лигийн цом, Европа лиг, Аваргуудын лигийн цомуудыг бид өргөсөн бөгөөд энэ хооронд 10 дасгалжуулагч ирж бас буцжээ. 52 настай энэ эрхэм клубийн академи болон олон улсын залуучуудын сүлжээ гэх зэрэг клубийн техникийн хөтөлбөрүүдийг хянахааас гадна үндсэн багийн мөн залуу тоглогчдын зээллэгийн бодлогод оролцдог. Түүнд 38 зээлээр явуулсан тоглогчдын гэрээ байсан бөгөөд 2 ч зээлийнх нь үр өгөөж гарч Тамми Абрахам, Рүбен Лофтус Чик нар Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаад байсан юм.
Сонирхолтой баримт гэвэл 2013 оны 6 сард Жозе Моуриньо Челсид буцан ирэхэд Эменало ажлаасаа гарах албан ёсны хүсэлтээ клубт хүргүүлсэн боловч удирдлагын баг хүлээн аваагүй байна. Эменало 2015 оны арванхоёрдугаар сард Моуриньог 2 дахь удаагаа халагдахад Челси телевизэд өгсөн ярилцлагандаа “тоглогчид болон менежерүүдийн хооронд зөрчилдөөн байсан” гэж мэдэгдэж байжээ.
Эменало муу мэргэжилтэн гэж үү?
Гадаадын ч тэр дотоодын ч тэр Челси клубийн дэмжигчдийн дунд энэ эрхэм тааруу нэр хүндтэй, онлайн орчинд түүнийг явуулахыг шаардсан сэтгэгдэлүүдтэй амархан таарна. Гэхдээ яагаад? Үүнд ойлгомжтой шалтгаан бий. Клубийн техникийн албаны даргын үүрэг гэдэгт шинэ тоглогчдыг клубт нэгтгэх, скаутуудыг удирдах, тоглогчидтой гэрээг байгуулах, шинэчлэх зэрэг ажлууд багтана. Фэнүүд түүнээс шилдэг тоглогчдыг багт нэгтэхийг, сайн тоглогчдыг явуулахгүй байхыг ер нь бүтэшгүй зүйлсийг хүсдэг тул муу нэртэй байхаас ч аргагүй санагдана. Логикоор бол хөлбөмбөгийн багууд хүссэн бүх сайн тоглогчдыг авч чадахгүй, сайн тоглогчдоо авч үлдэх ч амаргүй, сайн тоглогчдыг авчирсан ч тэр нь сайн байх эсэх нь ганц наймааг хийсэн хүнээс шалтгаалахгүй нь ойлгомжтой. Тиймээс шаггүй хэл ам дагуулсан, нулимхад бэлэн бамбай бол Эменалогийн алба юм. Нөгөө талаас Челси гэдэг клуб бусад клубүүдээс олон талаар ялгаатай, Эзэн Романы оролцоо ихээс гадна, олон шийдвэрүүдэд оролцдог гэлцдэг. Түүнчлэн Грановскаяагийн талаар олон үнэн худал нь мэдэгдэхгүй шуумууд гардаг. Жишээлбэл тэр Челсигийн наймааны бодлого, хэнийг авах авахгүй, хэнтэй гэрээг шинэчлэх, сунгах, цуцлахыг шийддэг гэх зэрэг. Ийм нөхцөлд техникийн албаны захирал Эменало хэрхэн ажилладаг, ямар үүрэг оролцоотой, эрх мэдэлтэй ажилладаг нь оньсого хэвээр. Иймд түүнийг шууд буруутгахад хилс хэрэг мэт санагдана. Зарим хэвлэлүүдээр Эменалог Грановскаяа, Конте нарын тэмцэлдээний хохирогч болсон мэтээр ч бичиж харагдана. Яваандаа бүх зүйл ил тод болох бизээ. Миний хувьд клубийн академи, залуучуудын наймааны бодлого, санхүүгийн зөв стратеги хэрэгжүүлж эхэлсэн цаг үеийг 2011 оноос эхэлсэн боловуу гэж боддог. Өнгөрсөн 7 жилд Челси баруун солгойгүй мөнгө цацаж дуртай тоглогчдоо үнэ цохиж авдаг байсан цаг ард хоцорч Санхүүгийн шудрага дүрэм үйлчлэх нь тодорхой болж байсан цагаас клубт өөрчлөлт гарч эхэлсэн. Бага насны олон шилдэг залуусыг хямд үнээр өөртөө нэгтгэж, харъяалалдаа оруулаад тэднийг хуучин багт нь үлдээж зээлээр тоглуулж эхэлсэн. Олон ч шилдэгүүдийг авчирсан даа, мэдээж бүгдийг ашиглаж чадахгүй бас цаг хугацаа нь тохироогүй, менежерийн тактикт нийцээгүй, зан авираас болсон гэх мэт олон шалтгаанаар тэднийг бид алдсан, гэхдээ л аль аль талдаа ашигтай байсаар ирсэн. Челси 2 жилийн өмнөөс ашигтай ажиллаж эхэлсэн Романы эзэнт гүрэн болсон цагаас буюу 2003 оноос хойш гэсэн үг л дээ. Үргэлж алдагдалтай явсаар ирсэн клуб эрүүл зөв хөгжлийн замдаа орж чадсан. Наймааны уян хатан, хатуу чанга зөв бодлогын үр дүн гэж боддог доо. Түүнчлэн манай академийн залуус сүүлийн хэдэн жилд бусад багуудаас хол тасархай байж Англи, Европын залуусын бүх тэмцээний аваргыг авч гялалзаж, гялтагнасан даа. Хэдийгээр тэд Челсигийн 1-р багт олонхи нь тоглоогүй ч гэлээ шилдэг тоглогчид олныг төрүүлсэн. Жил бүр цомын төлөө тэмцдэг Челси шиг багт өсөн дэвжиж, дасгах, хугацаа олгох залуусын орон зай даанч байхгүй харин Тоттенхейм, Арсенал, Ливерпүүл зэрэг багуудын уналтын болон нэгэн жигд үеүдэд залуус төрж гарах тохиодолууд бий бий. Челсид арай өөр.
Удахгүй баг шинэ цэнгэлдэхийн ажлаа эхлүүлэх болно 500 сая фунт стерлингийн өртөгтэй гэгдэж байгаа энэ байгууламжийг барих үед клуб бүсээ чангалахаас өөр аргагүй. Үүнээс өмнө энэ зун тун дажгүй түвшиний залуу тоглогчдыг галзуурсан, халуурсан зах зээлээс маш хямдаар элсүүлж чадсан гэж хувьдаа дүгнэдэг. Мэдээж фэнүүдийн хувьд үргэлж л хангалтгүй байдаг шүү дээ дандаа л том нэрс хүсч байдаг нь тодорхой.
Money ball болон Draftday гэх спортын кинонуудыг манайхан үзсэн байх. Клуб гэдэг дотроо маш олон тэмцэл, өөр үзэл бодол, ажиллах арга барилуудтай олон ажилчидтай байдаг. Дээрх 2 кинонууд дээр дасгалжуулагч болон багийн GM буюу ерөнхий менежер 2-ын дунд үргэлж асуудал үүсч байдаг даа. Нэг нь өөрийн тоглогчдоо чадах чинээгээрээ ажиллаж авчирна, дасгалжуулагч тэднийг сайн дасгалжуулж нэг баг болгож тоглуулна гэсэн уг нь логиктой. Мэдээж дасгалжуулагч санал болгоно, гэхдээ давуу эрх эдлэхгүй. Зуу зуун скаутуудын мэдээлэлтэй байдаг наймааны бодлого хариуцаж байгаа хүний бодол, дасгалжуулагчын хүссэн тоглогчдын огтлолцолыг олох амаргүй боловуу. Дээр нь эзэний хүсэл, Грановскаягийн оролцоо гээд яггүй л санагдаж байна. Тиймээс хөшигний цаадах олон зүйлсийг бид мэдэхгүй хэрнээ зарим зүйлд хэт мэдэмхийрч хандах тал ажиглагдах юм, гэхдээ ийм зүйлс үргэлж л байдаг л даа Эменало дээр дийлэнх байх шиг болохоор нь хэрэг болгон бичлээ. :) /The Guardian дээрх нийтлэлээс зарим яриа болон мэдээллийг авав/
#KTBFFHM


Бас бодох л асуудал
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby rednasca » Tue Nov 07, 2017 11:31 am

Хүйтэн царайтай л даа... ккк...
Лампард ирээсэй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Gooner » Tue Nov 07, 2017 11:47 am

Танайх дасгалжуулагч их сольдог газар дэмий юм хийцийм биш үү..

Гэхдээ одоо үед бол спорт/техник хариуцсан захирал бас их чухал болчихоод байх шиг байна, багууд бүгд томрох хүсэлтэй үед сайн дасгалжуулагч ховор, дасгалжуулагчийн халаа сэлгээ их болдог болсон үед багийн спорт талын бодлогын ноён нуруу нь болох ёстой болчихоод байх шиг. Дээр нь удирдлага, тоглогч дасгалжуулагч нарын хооронд мэдээлэл солилцох, нэгтгэх үүрэг нь нэлээн өндөр.

Манайхаас өгсүүлээд Дортмунд, МанЮ гээд жишээнүүд байх шиг байна, манайх бол шууд дасгалжуулагч-удирдлага гээд явангуут яг тоглогчдын уур амьсгал, тоглолт юундаа болохгүй байгаа, гэрээний асуудал дээр их бүрхэг болдог яг нэг хүний үзэмж болчдог гээд манайд асуудал их байгаад байгаа юм.
Дортмунд гээд харахаар Заммерыг Байэрнд алдаал ер нь уналт нь эхэлчихсэн, хийж байгаа наймаанууд нь дандаа мөнгө босгож зарах зорилготой довтолгоо чиглэлийн нөхдүүд аваад, хамгаалагч авч байгаа нь гэж үнэн бүтэхгүй гаруудыг аваад одоо бол хэцүүхэн л болчихсон харагдаад байгаа юм, Реалын Галактико-1 дээр урдаа бөөн одууд хойноо бөөн дундаж хамгаалагч нартай шиг л болчихсон гээд харахаар спортын хариуцсан захирал чухал тэгээд бас сайн хүн хэрэгтэй юм шиг байгаа юм.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Ganbold » Tue Nov 07, 2017 12:02 pm

сүүлд тэр куртуагийн хаалт л аварсан даа танайхыг
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Jaal_huu » Wed Nov 08, 2017 5:55 pm

Ganbold wrote:сүүлд тэр куртуагийн хаалт л аварсан даа танайхыг

яг л тоглолтын төгсгөлд болсон шиг одоо бичих чинь зөв л дөө ккк
(аварсаан аварсан хө)

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Naranbadrakh » Mon Nov 13, 2017 3:57 pm

Мозес: Дэйв бол жинхэнэ лидер, Тоглолттой өдөр бүр тэр багийг өглөө эрт сэрээж Хожих ёстойг сануулж уриалдаг жинхэнэ Лидер л гэждээ.
Чөгийтэй тоглоход Лукаку, Фелайни 2той агаарт тулаад Бөмбөг салгаад байсан хүн дээ.
өглөө бүхэн өөдрөг шинэ, амжилт бүхэн амттай, үнэнч хөдөлмөр шингэсэн байг
User avatar
Naranbadrakh
 
Posts: 1718
Joined: Thu Dec 03, 2009 10:55 pm

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Saiza » Mon Nov 13, 2017 4:15 pm

Заппакостаг хэлээд байгаа юм уу
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЧЕЛСИ 2017/18 HIGH HOPES AND KICKING ON!

Postby Mish » Mon Nov 13, 2017 5:19 pm

"Azpilicueta we'll just call you Dave"
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron