by turuue » Sun Oct 22, 2017 1:04 pm
Суарес жил гарны өмнөөс л огцом муудаад эхэлсэн. Тэгээд энэ зуны гэмтэл бэртлээ сайн эдгээлгүй тоглоод бүр хэцүүдчих шиг боллоо.
Ингэж боломж алдах нь ч бол хамаа алга. Угийн анхнаасаа л ийм юм их алддаг байсан. Тэрийгээ бусад талаараа давуулж нөхөөд бусдадаа сайн нөлөө үзүүлж, ерөнхий тоглолт нь их сайн байдаг байсан. Харин сүүлийн жил гаран гол довтолгоо унагадаг хүн болчихсон. Арай бөмбөг прэссинг давуулаад л Суаресаар дамжаад явах гэхээр л сонин сонин юм хийж алдаад. Олон давтаж сурсан техник гэхээсээ илүү төрөлх хар зөнгөөрөө ч гэх үү тоглодог болохоор эрч хүч нь буураад ирэхээр тоглолтонд нь хүчтэй нөлөөлж байгаа байх.
Ер нь тэгээд довтлогч болгон л нас нь яваад ирэхээр бие хааны хувьд бусдаас давуу талаа алдаад, илүү хөнгөн биед амар тоглож сурах шаардлагатай болдог байх. Тэгж чадсан нь 34, 35 хүртлээ сайн тоглоно. Уг нь ч манай хүн сэргэлэн дээ, нэг аргаа олчихвол дахиад хэдэн жил зүтгэвэл зүтгэхээр.
Өвөл Алэксис эдрийг авчихдаггүй л юм бол Суаресыг бэнчдэх бараг боломжгүй. Ганц нэг тоглолтонд Дэнис, Дэло хоёрыг жигүүрт тавиад аргалах боломжтой ч урт хугацаандаа Суарестаа найдахаас өөр аргагүй.
Өвлийн цонхоор Алэксисийг хусчихвал харин их олон боломж нээгдэхээр байна. Хоёр жигүүрт Дэмбэлэ, Алэксис гараад, Суарес 9, Мэсси 10 номероор тоглочихно. Суаресыг амраах үед нь Мэсси фолс 9-өөр тоглочихно. Цаашлаад Дэмбэлэг ид үедээ хүртэл нь хэрээс хэтэрсэн ачаалал үүрүүлэлгүй, хөгжих зав чөлөөг нь ч олгоно.
Төрөө