by space1985 » Tue Oct 10, 2017 6:31 am
Попович үнэхээр сайн дасгалжуулагч , одоо ихэнхи хүмүүс түүнийг бүх цаг үеийн шилдэг дасгалжуулагч гэж ярьж байна . Би сүпер одгүй аваргад өрсөлдөхгүй багт бол маргаангүй Попыг Филээс дээр үзнэ . Гэхдээ тэр Фил Жексоны оронд байсан бол 11 аварга авч чадах байсан болов уу ? Би бол эргэлзэж байна .
Фил Жексоныг олон хүмүүс ердөө л азтай , Жордан Коби Шак гэсэн бүх цаг үеийн шилдэг тоглогчдыг дасгалжуулж байсан тулдаа олон түрүүлсэн гэж ярьдаг . Би бол үүнтэй санал нийлэхгүй
Шалтгаан нэг . Филийг Жордан Пиппен нартай байсан тулдаа 6 түрүүлсэн гэж ярьдаг хүмүүс олон байдаг . Гэтэл Филийг ирэх үед уг 2 тоглогч 2 уулаа уг багт байсан бөгөөд Жордан 26 настай финалд шалгарч үзээгүй байсан . Филийг ирсэний 2 дох жилд Буллз аварга авч , 3 дарааллаж түрүүлсэн
Жорданыг байхгүй улиралд 55 хожиж , плэй оффын 2-р шатанд 3-4 өөр хожигдсон .
Пиппен Буллзаас явсаны дараахь улирал Хьюстонд Баркли Хакийм нартай , түүний дараа Портлэндэд сайн бүрэлдэхүүнтэй багт олигтой амжилт олоогүй . Advanced stats болох 48 минд үзүүлэх win share нь нэг улиралд 0.19 өөс 0.11 хүртэл буурсан
1998-99 улиралд Родман Кукоч Харпер нар мэт бусад тоглогчдын win shares/48 min ганцхан улиралд огцом унацгаасан
Шалтгаан хоёр . Лейкерс Филийг ирэхээс өмнө 2 жил дарааллан плэй офф д шүүрдүүлсэн бөгөөд ирсэний дараа 3 дарааллан түрүүлсэн .Түүнийг ирэхэд Шак 27 той аварга авч үзээгүй мөн Коби байсан . Мөн Фишер Фокс Орри Райс нар ч байсан
2004 оны плэй офф д Мэлоун 40 ,Пэйтон 35 настай байсан
Шалтгаан гурав . Супер одуудтай мөртлөө ганц ч аварга авч үзээгүй багууд ч байна . Наад захын жишээ 1990 ээд оны Юта , бүх цаг үеийн 2 дох онооны лидер болон бүх цаг үеийн assist ийн лидер