El Payaso wrote:гэхдээ тэгээд венесуэл шүү дээ өмнөд америкиин хамгиин муу багтаи талбаи дээрээ гэхээр л...
Үр дүнгийн хувьд муу гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л өөр бусдаар харах юм ихтэй тоглолт болсоон. Хоёр жигүүрээ яг гоё системтэй ашиглаж чаддаггүй, хааяа хувийн чадвараар зодоод, эрсдэлтэй үйлдэл хийгээд орохоор эргээд хамгаалалтанд эрсдэл үүсээд л хамгаалалт, довтолгоо аль алинд нь нэг л контрол муутай байсан. Айлын бүст ороод бөмбөгөө урагшлуулж чадахгүй хоёр хажуу тал руугаа дамжуулж байгаад л урагшаа цөлчхөөд байдаг байснаа бодоход бүх тоглогчид хөдөлж гүйгээд, илүү олон тоглогчоор бөмбөг дамжаад, урагшаа хойшоо бөмбөгөө чөлөөтэй сэлгээд хамаагүй амьд харагдсан.
Хоёр вингбак жигүүрээр зүтгээд бөмбөгөө алдахад эргүүлээд багаараа цэгцтэй прэссинг хийж салгаад, хааяа алдаж байсан ч ерөнхий дүр зураг нь нэг л аятайхан.
Ерөнхийдөө л нэг үлгэн салган, эмх цэгцгүй юм үзээд дасчихсан байсан. Харин өнөөдөр арай өөр санагдсаан.