by CrossBonez » Wed Aug 23, 2017 10:37 am
Катарчууд ФФП-н дүрмийн цоорхойг ашиглаад л хусаад байх шиг байна. Хөрөнгө оруулалтаа ямар нэгэн байдлаар орлого болгож харуулдаг биз. Эсвэл торгуулиас айхгүй байгаа байх, гол асуудал нь СЛ-н эрхийг нь хасч мэднэ. Давхар улс төрийн бодлого байдаг юм шиг байсан ш д, Катар нь Францитай харилцаа сайн байх сонирхолтой, Франциар дамжуулж Европтой гайгүй харилцаатай байхыг боддог юм шиг байсан. Катар нь байгалийн хийн хоолойгоо Европ руу гаргах сонирхолтой, ОХУ, Турк өөрсдийн замаар гаргах сонирхолтой гээд Европт байгалийн хий нийлүүлэгч болох гэж үзэж өгж байгаа юм гэсэн. Тэр утгаараа Францийн хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийдэг байж магадгүй гэж нэг юм уншсан.