by poseidon » Mon Mar 03, 2008 9:43 pm
Барселон клуб
Хөлбөмбөгийн Барселон клуб буюу нийтэд БАРСА хэмээх нэрээрээ алдаршсан клуб нь Испанийн спорт клуб бөгөөд Каталон мужийн Барселон хотод оршдог. Уг алдарт клубыг Жоан Гампераар удирдуулсан Швейцарь, Англи, Каталан хэсэг хүмүүс 1899 онд үндэслэсэн байна. Энэ клуб нь жирийн клубээр зогсохгүй Каталаны ард түмний салшгүй нэг хэсэг болсон байдаг. Тиймээс ч Més que un club буюу Клубээс ч эрхэм зүйл хэмээгдэх болжээ.
Барселон клуб нь 1928 онд Ла лигаг үүсгэн байгуулсан багуудын нэг бөгөөд Реал Мадрид, Атлетик Бильбао клубүүдтэй адил доод дивизионруу унаж байгаагүй баг юм. Уг клуб нь Анхны Ла лигийн аварга болсноосоо хойш нийт 18 удаа лигийн аварга, 24 удаа Копа дель Рэй буюу Испанийн эзэн хааны цом, 7 удаа Испанийн супер цом, 2 удаа УЕФА-ийн Аваргуудын лигийн аварга, 4 удаа УЕФА-ийн цомын аварга, 3 удаа Олон хотуудын цомын тэмцээний аварга, 2 удаа Европийн супер цом хүртэж байжээ.
Клубын өөрийн үндсэн стадион нь Камп Ноу нэртэй. Барселон багийн фенүүдийг күле гэж нэрлэдэг байна. Испанийн нийт хүн амын 25,7 хувь нь Барсаг дэмждэг гэсэн санал асуулгын дүн байдаг. 2007 оны 6 сарын байдлаар уг клубын хувьцаа эзэмшигчдийн тоо 156366 байсан. 2006 оны байдлаар дэлхий дахинаа Барселон клубын албан ёсны дэмжигч фэн клубын тоо 1782-т хүрсэн байна.
Тус клуб нь мэргэжлийн хөлбөмбөгийн үндсэн багаас гадна нөөц баг, ФС Барселона Би гэсэн хөлбөмбөгийн багтайгаас гадна сагсан бөмбөг, гандбол, футзал, роликтой хоккейн мэргэжлийн багуудтай. 2007 оныг хүртэл залуучуупын багаасаа бүрдүүлсэн ФС Барселон Си багтай байсан.
Мөн сонирхогчийн спортын нилээд олон салбарт хүчээ үздэг. Тухайлбал рэгби, эмэгтэй хөлбөмбөг, тэргэнцэртэй сагсан бөмбөг, шайбтай хоккей, атлетикийн олон төрлүүд, бэйсбол, дугуй, зүлэгний хоккей, уран гулгалт, воллейболын багууд байдаг.
2006-2007 оны улиралд БАрселон клуб нь 291,1 сая еврогийн орлоготой байсан ба дэлхийн 3 дахь баян клуб билээ.
Түүх
Үүсэн байгуулагдсан нь: (1899-1908)
1899 оны 10 сарын 22-нд Жоан Гампер хэмээх нэгэн эрхэм хөлбөмбөгийн клуб байгуулсан тухайгаа Лос Депортес хэмээн орон нутгйин сонинд зар тавьжээ. Энэ зарын дагуу 11 сарын 29-нд Барселон хотын нэгэн дунд сургууль нааштай хариу илгээсэн байна. Гуалтери Вайлд, Луй де Осси, Бартомэй Террадес, Отто Кунзл, Отто Майер, Энрик Дукал, Пере Кабот, Иосеф Ллобет, Жон Парсонс ба Ульям Парсонс гэсэн 10 хүнийг цуглуулсан байна. Үүний үр дүнд Барселон хөлбөмбөгийн клуб үүссэн байна.
Гампер өөрөө Швейцарь хүн байсан ба өөрийн тоглож байсан Базель клубын бэлэгдэлийн өнгө болох хөх ба улаан өнгийн хослолыг багийн үндсэн өнгө болгон сонгон авсан байна.
Барселон клуб маш хурднаар Каталаны аварга, Эзэн хааны цомд түрүүлэх хэмжээний болж, Каталон төдийгүй Испанийн тэргүүлэх клубуудын нэг болсон байна. Байгуулагдснаасаа 2 жилийн дараа 1901 онд Каталаны аварга болсон бөгөөд, 1902 онд Эзэн хааны цомын финалд шалгарсан байна.
Гамперийн удирдлага доор: (1908-1923)
1908 онд Жоан Гампер анх удаа клубын ерөнхийлөгч болсон байна. Түүнийг ерөнхийлөгч болох үед клуб бараг л дампуурчихсан байлаа. 1905 оны Каталаны аваргаас хойш ямар нэгэн тэмцээнпд ялалт байгуулаагүй, санхүүгийн хувьд гүнзгий хямралд орсон байв. Гампер багийн ерөнхийлөгчөөр 1908-1925 оны хооронд 5 удаа сонгогдон ажилласан бөгөөд Барсатай нийтдээ 25 жил хамт байсан байна. Түүний гол амжилт нь Барса өөрийн гэсэн стадионтай болсон байна.
1909 оны 3 сарын 14-нд Гампер 6000 хүний суудалтай “Каррер Индустриа” стадионтой болгов. Мөн клубын дэмжигчдийн тоог ихэсгэх идэвхитэй алхамуудыг шат дараалан хийж, 1922 он гэхэд стадионы суудлынхаа тоог 10000 гаруйд хүргэсэн байна. Тэр жилдээ багтан шинэ том цэнгэлдэх хүрээлэн болох Лес Кортсийг албан ёсоор нээсэн байна. Лес Кортс анх баригдахдаа 20000 хүний суудалтай байсан боловч улам өргөжүүлэн 60000 хүний суудалтай болжээ.
1917 онд алдарт хөлбөмбөгч, Барселон клубын бүх цаг үеийн хамгийн олон гоал оруулсан тоглогч Паулиньо Алкантараг элсүүлэн авч, Барсеолн багийн хувь заяаг баттай болгож чадсан нь Гамперийн бас нэгэн гавъяа ажгуу.
Гамперийн удирдлага дор Барселон клуб санхүүгийн хувьд хүчирхэгжсэн төдийгүй 11 удаа каталаны цом, 6 удаа эзэн хааны цом, дөрвөнтөө Пиренейн цомыг хүртсэн билээ. Иймээс энэ үеийг Барсагийн фенүүд “Алтан үе” хэмээн нэрлэдэг билээ. Тухайн үед ногоон талбай дээр Барселон клубын нэрийн өмнөөс Алкантаратай мөр зэрэгцэн Сагибарба, Рикардо Замора, Жосеф Самитиер, Феликс Сесимага ба Франц Платко гэх мэт алдартай хөлбөмбөгчид тоглож байсан билээ.
Ривера, Бүгд найрамдахчууд ба иргэний дайны үе: (1923-1939)
Алдар нэр нь цуурайтаж байсан Барселон баг 1920-оод оны дунд үеэс эхлэн 10 жилийн турш спортын бус зөрчил тэмцлийн илэрхийлэл болсон байна.
1925 оны 6 сарын 14-нд Барселон хотод болсон нэгэн тоглолтын үеэр үзэгчид Испанийн Ерөнхий сайд Риверагийн дэглэмийг эсэргүүцэн, Испанийн төрийн дууллыг тохуурхан, шогчлон дуулсан байна. Үүнд нь хорссон Ривера багийн тоглолт хийх эрхийг 6 сараар хааж, улмаар Гамперийг клубийн удирдлагаас зайлуулсан байна. Клубыг үндэслэгч аугаа хүн Гампер үүнээс хойш мөнгө, санхүүгийн хүндрэлд орж, сэтгэл санааны дарамтанд орсон ба 1930 7 сарын 30-нд амиа хорлосон байна.
Барселон клубыг Испанийн дарангуйлагч цаашид шат дараатайгаар дарамтлан, каталаны жижигхэн тэмцээнд л ороцох эрх өгсөн байна. Гэвч барса бууж өгсөнгүй Жосеф Эскола хэмээх хүнийг шинэ ерөхийлөгчөөрөө сонгон үйл ажиллагаагаа явуулсаар байв.
Энэ үед Барса санхүүгийн доройтол, нийгмийн таагүй хандлага, хөгжөөн дэмжигчдийн тогтвортой бус тоо гэсэн хүнд хохирол хүлээж байсан ч 1930, 1931, 1932, 1934, 1936 ба 1938 онууудад 6 удаа каталаны аварга болж, 1937 онд Испанийн аваргыг авсан боловч, Леванте клубт түрүүг нь шилжүүлсэн байна.
6 сарын дараа иргэний дайн эхэлж, Барсагийн ерөнхийлөгч зүүний үзэлтэн Жосеф Суньол Гуадалжара орчимд Франсиско Франкогийн цэргүүдэд алагдсан байна. 1937 оны зун Испанийн Бүгд найрамдахчуудын II засаглалын үймээнт жилүүдэд Барселон клуб аюулгүй байдлын үүднээс Мексик, Америкт аялан тогдлдь хийж байна. Энэ аялалаа санхүүжүүлэхийн тулд клубын хагасыг Мексик, Францад тоглуулж байжээ. 1938 оны 3 сарын 18-нд Фашистууд клубын үндсэн барилга байгууламжуудыг хүчтэй бөмбөгдөн ихээхэн хохирол үзүүлсэн байна. Хэдхэн сарын дараа Барселон хотод фашистын булаан эзлэгчид цөмрөн орсон бөгөөд эмх замбраагүй байдал үүсгэх гол үүр уурхайг хөлбөмбөгийн Барселон клуб, түүний хөгжөөн дэмжигчид гэж нүд үзүүрлэх болжээ.
C. de F. Barcelona: (1939-1974)
Испанийн иргэний дайны дараа Каталан хэл болон туг далбааг аливаа ажиллагаанд ашиглахыг хориглон, хөлбөмбөгийн клубуудын нэрэнд Испани бус нэр хэрэглэхийг хуулиар хоригложээ.
Үүний улмаас Барселон клуб өөрийн нэрээ Клуб де Футбол Барселона болгон Испаничилж, Каталаны далбааг багийн сүлдэн дээрээс авсан байна.
Франкогийн дэглэмийн турш каталанчуудын эх хэлээрээ ярьж болох цөөхөн газруудын нэг нь клубын цэнгэлдэх хүрээлэн болж байсан ажээ.
1943 онд өөрийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэндээ Эзэн хааны цомын хагас шигшээгийн эхний тоглолтод Реал Мадрид клубыг 3-0 харьцаатай бут ниргэв. Хоср дахь тоглолтын өмнө Барселонын тоглогчдыг Франкогийн улсыг аюулаас хамгаалах газрын дарга өрөөндөө дуудан авчирч, “сануулга” өгсөн байна.
“Аугаа засаглалын баг ялах жам ёстой талаарх сургааль”-ын дагуу тоглох сануулгыг заавал хүлээн авах ёстой байв. Талбай дээрээ Мадридын баг “11-1” –ээр хожжээ.
Энэ мэт улс төрийн ялгаварлалтай байдлын дор 1940, 1950-аад он өнгөрсөн байна. Гэхдээ Барселон клуб бууж өгсөнгүй, хүлцэнгүйгээр итгэл төгс оршин тогтносоор байв. Жозеф Самитиер дасгалжуулагчтай Сезарь, Рамаллец, Веласко гэсэн түлхүүр тоглогчидтой Барселон клуб 1945 оны Испаний Ла лигийн аваргаар тодорсон нь 1929 оноос хойших хамгийн анхных нь болж байв. Тэд 1948, 1949 онд дахин лигийн аварга болсон бөгөөд 1949 онд анхны Латины цомийг хүртэв.
Социалист лагераас гаралтай Фердинанд Дауцик, Ладислав Кубала нарын шилдэг менежерүүдээр удирдуулсан Барселон клуб олон шилдэг тоглогчдыг цуглуулан 1952 оны улиралд Ла лига, Генералиссимусын цом, Латины цом, Латины цом, Мартини Россигийн цом болон Эва Дуартегийн цом гэсэн 5 цом авч, гайхалтай амжилт үзүүлсэн байна. 1953 онд тэд дахин Ла лиги болон Генералиссимусын цом авчээ.
1957 онд Генералиссимусын цом, 1958 онд Олон хотуудын цом хүртсэн байна.
Дасгалжуулагч Элено Иеррерагийн удирдлага дор довтлогч Луйс Суарез 1960 онд Европын оны шилдэг тоглогч болж, Кубалагийн зөвлөгөөгөөр Шандор Коксис, Золтан Цзибор нарыг авч хүчээ сэлбэн 1959 онд Ла лига, Эзэн хааны цом авч, 1960 онд Ла лига, Хот хоорондын цомыг авчээ.
1961 онд Европын цомын тэмцээнд Реал Мадрид клубын олон улсын түвшин дэх монополь байдлыг тасалсан клуб нь Барселон байв. Гэвч аваргалж чадалгүй, финалд Бенфикад ялагдсан байна.
1960-аад оны турш Мадридын Реал, Атлетико клубуудын давамгайлал Ла лигад оршин байсан байна.
1957 онд өнөөгийн гайхамшигт цэнгэлдэх Камп Ноу баригдаж, нээлтээ хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор шинэ авъяслаг тоглогчид худалдан авахад бага хэмжээний мөнгө зарцуулах болсон байна. Үүнээс шалтгаалан 10 орчим жилийн турш Барса дөнгөж 2 цом хүртсэн байна.
1968 оны Генераллиссимусын цомын тоглолтын финалд Реал Мадридыг Бернабеу цэнгэлдэхэд 1-0 –ээр хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна.
1974онд Барса өөрийн албан ёсны нэрээ өөрчилж, анх байсан Футбол клуб Барселон болгосон байна.
Үргэлжлэл бий...