Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Nomer 10 » Mon Aug 14, 2017 1:32 am
by rednasca » Mon Aug 14, 2017 1:56 am
by aebt » Mon Aug 14, 2017 11:13 am
Nomer 10 wrote:За ингээд хөлбөмбөгийн фэнүүд баяраа сайхан угтав. Амралтын өдөр болонгуут бүх ажлаа хойш тавиад дэлгэцнийхээ өмнө тухлан суудаг цаг ирлээ. ПЛ үнэхээр солиормоор эхэлж бна даа. Тайтлын төлөө үзэх топ 6 багийн эхний тоглолтын талаар.
Арсенал. Тэдэнд асуудал байсаар л бна. Лэйстер хэт хойш татаагүй бол хожих дор хаяж тэнцэх л байлаа. Арсенал зүтгэсээр байгаад хожигдлыг хожлоор сольсон нь тэд энэ улиралд илүү том амбицтайгаар үзэх нь дээ гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Гэхдээ тэдний кадер зузаан биш. Яахав наймааны хугацаа арай дуусаагүй байна. Наймаа дуусахаар би багуудын улирлын өнгийг дүрсэлнэ.
Ливерпүүл. Тэд үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд дандаа дутуу багаар тоглож байгаа. Жеррард, Алонзо, Торрес гээл том нэрнүүдтэй байхдаа тэд Европыг донсолгодог байсийн. Тэр үеэ бодвол маш их суларсан. Гэхдээ тэдэнд үеийн үед байдаг нэг том зэвсэг бий. Энэ бол тэдний хөлбөмбөг тоглох дур хүсэл. Дээрээс нь эмоцтой дасгалжуулагч ирсэн нь үүнд нь яв цав таарч буй. Сэтгэл зүйгээрээ сайн тулдаа урдаа тэд яаж ийгээл гоолдоол бн. Харин ардаа том онгорхой зай байгааг харсан биз ээ.
Челси. Мората бол миний дуртай тоглогч. Гоё ч тоглосон. Сайн наймаа хийсэн дээ. Гэхдээ Матичаа явуулсан нь тайтлын шууд өрсөлдөгчөө хүчирхэгжүүлчихжээ. Өнгөрсөн улиралд гараанд хэр их гарсан юм бол. Өчигдөр Кэхилл улаан аваагүй бол өөр дүр зураг харагдах бсан бх. Гараа сайн бол бариа сайн гэдэг. 2 улаан карт ч хүнд тусна даа.
МанСити. Тэд яах аргагүй энэ улирлын хамгийн гол фаворит. Баг улам хүчтэй болсон. Пэп энэ жил ПЛ-ийн хатуу ширүүн нөхцөлд арай өөрөөр үзэх бх. Ямар ч байсан тэд зорилгоо тоглолтоороо шууд хэлчихлээ.
Спөрс. Энэ тоглолтыг үзэж чадсангүй. Ямартай ч клин шиттэй хожжээ. Тэднийг хэзээ ч тооцооноос хасч болохгүй. Гэхдээ энэ багийг улирлын эцэст аваргалаад зогсож байна гэж төсөөлж чадахгүй л бна. Аваргын амбицтай баг өөр л байдаг даа. Тэд улирлын төгсгөл рүү хүрэх замдаа олон оноо алдана доо. Аваргалах сэтгэл зүй суух арай л болоогүй байгаа бх. Гэхдээ юу ч болсон 9 сарын 1 болог ээ.
МанЮтд. ПЛ-ийн экспертүүд аваргын өрсөлдөөнөөс Юнайтедыг хасаад л бгаа. Тэдний буруу гэдгийг энэ тоглолтоор харуулсан болов уу. Ганц тоглолтоор дүгнэх өрөөсгөл хэдий ч багийн ойлголцол, шинэ наймаанууд шал өөр бна даа. Матич үнэхээр сийрэг толгой юм бнаа. Маргашгүй Каррикын залгамжлагч болж чадахаар юм бна. Каррикаас юугаараа өөр гэдгийг би 9 сарын 1-ний дараа хэлий.
Лиг 1 эхэлчихсэн бгаа, давсанд явчихгүй бол шөнө Нэймарыг үзнэ дээ. Тэд энэ жил хаашдаа түрүүлнэ. Бундэслиг, Ла лиг, Сери А шил шилээ дараад эхэлнэ. Сайхан даа. Бундэслигт дахиад л Баавар торойх биз. Дортмунд Дэмбэлэгээ алдчихвал бүр ч өрсөлдөөн гарахгүй. Сери А-д Миланы тоглолт их сонирхол татаж байгаа. Янзтай наймаанууд хийсэн дээ. Ла лиг бол ойлгомжтой. Нөгөөх л 2 баг. Атлетико дахиад нэг цойлчихгүй бх даа.
by Аагий » Mon Aug 14, 2017 11:31 am
by Gooner » Mon Aug 14, 2017 11:36 am
by Барнаба » Mon Aug 14, 2017 3:03 pm
by asa » Mon Aug 14, 2017 8:54 pm
Барнаба wrote:Контэ-г халагдана гэсэн бичлэгүүд их харагдаж байна, би хувьдаа нөхрийг оноос өмнө эсвэл тэрнээс өмнө ч байж магад багийнхаа тоглолтыг цэгцлээд авчихна л гэж хараад байгаа, тийм шаргуу мэргэжилтэн гэнэтийн уналтанд амархан өртөхгүй байхаа, ядахнаа л топ4тэйгээ байж байх вий.
by rednasca » Tue Aug 15, 2017 12:18 am
by Nobun@g@ » Tue Aug 15, 2017 6:59 am
by Noodle » Tue Aug 15, 2017 8:35 am
by сайнаа » Thu Aug 17, 2017 12:25 pm
by Tdi » Thu Aug 17, 2017 1:56 pm
by Mish » Sat Aug 19, 2017 5:27 pm
Nobun@g@ wrote:Тэхх. Анчелотти чинь 2 дахь жилдээ хусагдлуу. Конте шиг багтайгаа элдэв асуудал нтр үүсгээгүй шд
by Noodle » Tue Aug 22, 2017 12:21 pm
by davkashd » Fri Aug 25, 2017 10:30 am
by davkashd » Fri Aug 25, 2017 10:30 am
by Цогоо » Fri Aug 25, 2017 12:01 pm
by Saiza » Sat Aug 26, 2017 11:53 pm
by rednasca » Tue Sep 05, 2017 9:43 pm
by сайнаа » Fri Sep 08, 2017 11:54 am
by Maslo » Fri Sep 08, 2017 1:17 pm
by Maslo » Fri Sep 08, 2017 1:22 pm
Noodle wrote:Ирэх жилээс наймааны цонх улирал эхлэхээс өмнө дуусдаг болнл гэж бшд. Бараг тэр нь амар болж таарах байхдаа
by Gooner » Fri Sep 08, 2017 1:31 pm