by Nobun@g@ » Fri Aug 04, 2017 7:32 am
Өчигдөр ЕЛ-т Крайовагийн эсрэг 2 дахь тоглолтоо гэртээ хийсэн байна.
AC Milan: G. Donnarumma; Conti, Zapata, Musacchio, Rodriguez; Kessie, Locatelli, Bonaventura (Borini, min. 81); Suso (Calhanoglu, min. 65), Cutrone (Andre Silva, min. 71), Niang
Craiova: Calancea; Tiago, Kelic, Dimitrov, Spahija; Bancu, Rossi (Mateiu, min. 46), Zlatinski; Mitrita (Barbut, min. 83), Baluta (Roman, min. 65), Vagenin.
9 дэх минутад Бонавентура, 51 дэх минутад Кутроне гээд манай залуучуудын багийн тоглогч гоолдож...
Тоглолтыг цэнгэлдэхэд 65,763 хүн үзсэн байна. Жижиг багийн эсрэг гэлтгүй энэ жил манай тоглолтууд нэлээд хүн ихтэй байх нь дээ...
Крайовагийн менежер 60,000 билет зарагдсанд гайхсан гэсэн... Иймэрхүү том цэнгэлдэхэд тоглож байгаагүй байх л даа бараг...
Тоглолтын МОМ Бонавентура болсон байсан. Мөн Кутроне европын талбайд Миланы өмнөөс гоолдсон Патогийн дараах залуу тоглогч болсон.
Донарумма, Мусаччио, Запата 3-т бараг хийх юм байгаагүй гэнэ... Харин Конти анхны дебут тоглолтдоо сайн байсан.
Бөмбөгтэй харьцах, тайван байх, довтолгоо дэмжих тал дээрээ крийтив байж чадаж...
Родригуез, Кессие 2 бас л сайн тоглоцгоож... Родри жигүүрээс болон фрийкикээс боломж үүсгэх тал дээрээ лаг байж...
Кессие бол төвд танк шиг байсан гэнэ... Түүн шиг хагас ойрын хэдэн жил Миланд байгаагүй гэсэн байна. Тоглолт бүрт л магтагдаж байна даа
Родри, Кессие 2 дээр бол манайх ямартай ч алдаагүй л юм байна хэхэ
Локателли бас сайн байсан байна. Топ багууд сонирхоод манайхан зарахгүй гээд байсан аргагүй байж... Маш ирээдүйтэй харагдсан гэнэ.
Сусо, Нианг 2 бол байдгаараа байсан ч, яг боломж үүсгэх, төгсгөл хийх тал дээрээ тааруу байж...
Кутроне гоол хийснээс бусдаар яахав дээ л байж... Довтолгооны хэдээ сайжруулах тал дээрээ анхаарах хэрэгтэй бололтой
Сэлгээгээр орж ирсэн Хакан, Борини, Силва нарыг үнэлэхээр удаан тоглосонгүй гэнэ. Энэ Силваг нэг бүтэн тоглуулахгүй юм байх даа