Фиорентинагаас Бернардескиг 40 саяаар авч байна аа... нөхөр одоо Туринд эмнэлгийн үзлэгээр орохоор иржээ. Нөхрийг олон байрлалд тоглодог, нас залуу болохоор нь хангалттай төлж авлаа. Аллегри ч хүссэн гэсэн яриа байна. Дибала, Коста, Куадрадогийн байрлалуудад аль алинд нь тоглож чадах тоглогч л доо. Буффонтой нэг нутаг Калабриагийн нөхөр, ингээд нутгын ахтайгаа нэгдлээ.
Игуайн, Мандзукич, Дибала, Пьяча, Куадрадо, Коста, Бернардески гээд довтолгооны хэсэг бол хангалттай боллоо... нөхөр ирснээр Куадрадог явуулж магадгүй гэсэн шум байна. Уг нь Игуайны ард Коста, Дибала, Куадрадо 3 тогловол ч довтолгоо энэ тэр бол таамаглах аргагүй болж, Игуайн ч гоолыг машиндах байх аа. Ойрын 7-8 жилдээ байгаагүйгээр л довтолгоо сайжирчихлаа даа
Ингээд төвийн нэг хагас хамгаалагч, дээр нь RB эсвэл CB-ын аль нэгийг нь аваад наймааг дуусгах байх аа. Дани Алвес гэнэт явна гэснээр манайхныг төлөвлөсөн наймаагаа өөрчлөхөд хүргэлээ.
Манай удирдлага ч багийн үе шилжилтийг сайн хийж байна аа... Саяхан л өндөр настай баг гэж байсан.
Бонуччи явсанаар 6 скудетто хүртсэн 6 гишүүний тоо 5 болж цөөрлөө... Буффон, Барцальи, Кьеллини, Маркизио, Лихти... ирэх улирлаас Буффон, Барцальи, Лихти 3 бас явна.