Танайхантай онгоцны буудал дээр тааралдаад таньдагаар нь энэ нөхөртэй л селфи хийлээ, Педрогоо хайсан бэртээд нутаг буцсан бололттой, хамт байсангүй.
Барсагаа санаж байна уу гэсэн, аахн л гэж байна лээ
Баернтай хийсэн тоглолтыг чинь очиж үзсэн, алуулж байна лээ. Баерны Хамес нь одтой байсан бол бараг эхний 5-0 болохоор л байсан, урдаа Педро, Хазард байхгүй, олигтой бөмбөг аваад урагшлах хүнгүй хэцүү л харагдсан, оронд орж ирсэн нэг хар бацаан ямар ч их алддын. Виллиан бол тэгээд угаас толгой муу хүн жоохон залж байгаад л алдаал, эсвэл шууд шувуу буудаал.
Харин Канте чинь жижигхэн юм байж, ёстой нойтон хамуу шиг нөхөр байна лээ, бөмбөгтэй хүн болгон дээр очоол салгах гээд дайрчихна, дрибли ч сайтай мундаг юм байна лээ.