Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд
by Жигүүр » Tue May 30, 2017 1:42 pm
by Seikoni » Tue May 30, 2017 3:25 pm
Suicide wrote:Нэг эвгүй үг дуугарчуул өрвөлзөөл ороод ирдэг, ганц үг газар гээдэггүй гарууд зөндөө байна. Энэ Реал, Барсагийхан
by NikkEi_Hotspur » Sat Jun 03, 2017 1:17 pm
by Amgaa » Sat Jun 03, 2017 1:30 pm
by NikkEi_Hotspur » Sat Jun 03, 2017 1:36 pm
by Цогоо » Thu Jun 08, 2017 9:29 am
Хаха.Amgaa wrote:Robben style
by rednasca » Sat Jun 17, 2017 2:33 am
by Бороо » Wed Jul 12, 2017 3:14 pm
by Reda » Wed Jul 12, 2017 9:41 pm
by Suicide » Sun Jul 16, 2017 11:49 am
by Цоомоо » Tue Jul 18, 2017 11:49 am
rednasca wrote:
by Amgaa » Tue Jul 25, 2017 8:08 pm
by Shaggy » Wed Jul 26, 2017 12:49 pm
by Amgaa » Wed Jul 26, 2017 12:59 pm
Shaggy wrote:Милантай хисэн тоглолтын талаар бүүр дуу ч гарахгүй байх шив
by Shaggy » Wed Jul 26, 2017 3:02 pm
by ТӨӨГӨӨ » Thu Jul 27, 2017 10:02 am
by Suugii » Thu Jul 27, 2017 10:21 am
by Nobun@g@ » Thu Jul 27, 2017 10:47 am
Amgaa wrote:Shaggy wrote:Милантай хисэн тоглолтын талаар бүүр дуу ч гарахгүй байх шив
Миланы шинэхэн хөлөө олох гэж байгаа залууст урам өгөх хэрэгтэй байна гээд цаадуул нь Карло өвөөгөөс гуйсым гэсэн
Shaggy wrote:Нэг иймэрхүү юм ч хэлэх болов уу гэж бодсымаа гэхдээ нээрээ сонин шүү гарааны 9 нь шинэ хүн байхад алуулчдаг, танайх ер нь милантай их муу тоглодог байхаа
by Amgaa » Thu Jul 27, 2017 12:28 pm
by Amgaa » Sun Aug 06, 2017 1:59 pm
by Kro » Mon Aug 07, 2017 12:10 pm
by Kro » Mon Aug 07, 2017 12:28 pm
by Amgaa » Tue Aug 22, 2017 8:03 pm
Oyu Key wrote:Хүндэт 16 настай Ариенд
Тэр нэгэн пүрэв гаригийн үдээс хойш ээж сургууль руу чинь залгасан байгаа. Эхлээд чи юуг буруу хийснээ бодно. Яагаад тэгэхгүй гэж? Ээж хэзээ ч чамайг хичээл дээрээ байхад дуудаж байгаагүй.
Юун түрүүнд битгий санаа зов. Бүх зүйл зүгээр. Чи зүгээр ч нэг бүх юм зүгээр гэдэгээс илүү зүйлийн тухай мэдэх болно. Гэхдээ чи ээж рүү буцаагаад залгахдаа түүний юу хэлэх гэж байгаад итгэхгүй байх.
Удалгүй хичээлийн завсарлагаан болох үеэр чи түүн рүү буцаагаад залгахад бүх зүйл өөрчлөгдөх болно. Маш хурдан.
Тэр дуудлагийг хийхийн чинь өмнө буюу энэ бүх зүйл эхлэхээс өмнө би чамд ганцхан зүйлийг хэлэхийг хүсч байна. Үргэлж хөлбөмбөгөөр дутагдаж байгаа юм шиг түүнийг тогло. Зогсолтгүй өөрийгөө хөгжүүл. Илүү ихийг хий, хамгийн сайнаараа. Үүнийг санаж явах уу? Болж буй бүх зүйлийн төлөө хүсэл тэмүүллээ хэзээ ч бүү март.
Groningen’s нэгдүгээр багын дасгалжуулагч энэ амралтын өдрүүдээр чамайг өөрийнхөө багтай хамт явж тоглохыг хүссэн гэдгийг ээж чамд хэлэх болно.
Би мэднээ. Энэ гайхамшигтай.
Би яагаад үүнийг бичиж байна гэж үү? Зүгээр л би сүүлийн үед тэр мөчийн тухай боддог болсон. Энэ бүх зүйл эхэлсэн тэр л агшин. Дахиад нэг улирал дуусчихсан. 17 дахь нь, дараагийн нэг нь энэ долоо хоногт эхлэх гэж байна. Яг одоо чи 33 тай, мөн ердөө ганцхан жил тоглох дутуу үлдсэн гэрээтэй. Үүний дахаа яахав, хэн мэдэх вэ дээ?
Магадгүй кареер маань дуусах үе илүү бодитой болж ирэхэд чи яаж эхлүүлсэн тухай боддог байх. Чамайг Groningen’s т ирэх үеэс энэ бүхэн эхэлсэн. Дараад нь Groningen’s маш азтай тохиолдлоор чамайг PSV –рүү явуулна. Тэгээд PSV, Chelsea –рүү явуулна. Чи 20 насандаа Английн Premier лигт байх болно.
Челси, Реал –д байсан үеэ бичсэнийг орхисон болно
(Дашрамд хэлэхэд чиний зүүн хөл. Баруун жигүүр болох гэж байгаа бол зүүнээрээ сайн цохидог байх хэрэгтэй. Үүн дээр ажилла. Илүү сайжруул. Чи энэ тухай бодолгүйгээр хүссэнээрээ удирдаж чаддаг болох болно. Надад итгэ)
Ингээд эргээд нэг харахад бүх зүйл мэдрэмж төрүүлж байна. Сургуулийнхаа жижигхэн талбай дээр л тоглодог байсан хүү Groningen’s т очсон, тэгээд PSV, Chelsea, Real… Лигийн цомуудыг авч, мөн аваргуудын лигийн хагас финал хүртэл явсан. Тэгсэн ч үргэлж урагшаагаа тэмүүлэх хэрэгтэй болдог. Улам өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлст хүчээ сорих хэрэгтэй болно.
Гэхдээ Байерн? Чамд бага зэрэг ухарч байгаа мэт санагдах байх. Мэдээж тэдэнд лигийн цом, бас өөр цомнууд ч байгаа. Гэхдээ одоо ганцхан аваргуудын лигт түрүүлэх хүслээ биелүүлэхэд чинь Байерн хараахан шилдэг нь биш. Челсид ч, Реалд ч чи түүнийг хүртэж чадаагүй.
Чи миний энэ шилжилтийн тухай сонсоод өөрийгөө ямар ч эргэлзээгүйгээр тэгэхгүй гэж бодно гэдгийг чинь мэдэж байна. Реал бол өнөө цагийн дэлхийн хамгийн том клуб. Чи тэдний нэг болвол яг уулын орой дээр байхад бүх зүйл үүний доор байгаа мэт санагддагтай адилхан байх болно.
Гэхдээ чамайг мэдээсэй гэж хүсч байгаа зүйл нь чиний амьдралд ямар ч юм буруудахгүй. Учир нь Байернд очих бол чиний амьдралдаа хийх хамгийн зөв шийдвэр байх болно. Чи Байернд ямар нэг илүү зүйлийн хэсэг нь болох болно. Учир нь амжилт зөвхөн талбай дээр байдаггүй гэдгийг чи харах болно. Санхүүгийн хувьд ч дэлхийн түвшинд. Германд мөн Европ даяараа тэр лого болон тэдгээр өнгөнүүд ямар нэг утгыг илэрхийлэх хүчтэй.
Хэн ч чамайг үүнийг хийнэ гэж хүлээхгүй, гэхдээ баг чинь чиний анхны жил дээр аваргуудын лигийн финалд үлдсэн байх болно. Чи 2011 онд үүнийг эртхэн орхиж байсан бол дараа жил нь 2012 онд аваргуудын лигийн финалд тоглож байна. Өөрийнхөө талбай Allianz Arena –д байгаа бөөн хүмүүсийн өмнө хуучин баг болох Челсигийн эсрэг.
Үүнээс илүү бичиж чадахгүй нь. Би чамд энэ тухай яаж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ... энэ хар дарсан зүүд болж хувирсан юм. Ихэнхи нь тэр финалын тухай чиний юу хийснийг чинь, юу хийж чадаагүйг чинь ярьцгаах болно. Гэхдээ тэр хүмүүсийн огтхон ч бичээгүй эсвэл хараагүй зүйл гэж байдаг. Хэдэн долоо хоногын дараа бэлтгэлдээ буцаж орох анхны өдөр болсон юм. Шударгаар хэлэхэд тэрхүү финалын дараа болсон тэр бэлтгэлээс би буцаад яваад өгөхөд бэлэн байсан. Магадгүй яг тэр үе бүгдэнд нь хэрэгтэй байгаа тэр зүйл байсан юм.
Чиний кареерын туршид эхний өдрөө буцаад явах нь элбэг тохиолдоно. Тэд бүгд л ижилхэн замаар явсан. Бугд л урьдын хэмнэлдээ буцаад тоомжиргүйгээр орцгоож байсан. Тэр үед зүгээр ч нэг мэдрэмжээс илүү зүйл байсан. Тэр бол дотоод эрч хүч. Хүн бүр ямар нэг зүйл хүссэн. Нэг л зүйл,
Хариугаа авах.
Бундеслиг, цомын тэмцээнүүд дээр эсвэл аваргуудын лигийн хасагдах шатууд гээд бүхий л тоглолт бүр дээр финал дээр хийсэн буруу зүйлсээ зөв болгохын тулд тоглож байсан. Хожил бүр, оруулсан гоол бүр тэнд буцаж очихын төлөө байсан.
Миний чамд хэлж байсан зүүн хөлийн цохилтын тухай санаж байна уу? Үүний тухай бод.
Тэр жил нь аваргуудын лигийн финалд хүрсэн байх үедээ үүний тухай бод. Хоёрдугаар хагас дээр Байерн тэргүүллээ алдаж Дортмунд тооны харьцааг тэнцүүлчихсэн байх үед үүний тухай бод. 89 дахь минут болж цаг хангалттай үлдээгүй байх үедээ ч үүний тухай бод.
Баруунаар орж ирээд, зүүн хөлөө удирд. Үүнийг хий.
Байерн Мюнхенд байх 8 жил бол чиний амьдралын бахархал байх болно. 3 аваргуудын лигийн хагас финал, 3 финал, 1 аваргуудын лигийн цом, 6 бундеслигийн цар, 4 цомын тэмцээний цомнууд.
Энэ цом, медаль гэх зэргийг хойш нь тавиад чамд энэ клуб ямар утга учиртай болох тухай яаж сайн ойлгуулахаа мэдэхгүй байна.
Тэгвэл би өөр юу хэлж чадах вэ?
Ердөө нэг зүйлийг, 2017 онд аваргуудын лигийг хачирхалтай байдлаар орхих болно. Би үүнийг л зөвхөн үлдээе.
Хэдий одоо 33 нас хүрсэн ч гэсэн чамайг үүнийг мэдээсэй гэж хүсч байна. Чамд байгаа тэр хор шар одоо ч гэсэн надад байна. Энэ намайг илүү сайн нь болохоосоо өмнө хаяж явахыг болиулдаг юм.
Тэр хор шар маань намайг орхих үе ирнэ гэдэгт би бэлэн биш байна. Энэ ирэх жил байх уу эсвэл тэрний дараа байх уу гэдгийн аль нь болохыг мэдэхгүй байна, гэхдээ энэ үе ирэхэд өөр зүйлийн тухай бодох цаг ирэх байх. Магадгүй буцаад ухрах, эсвэл бүр болих... Магадгүй өөр адал явдал хайж сүүлийн жижиг алхамаа хийх үү?
Цаг хугацаа бүгдийг хэлнэ. Бас цаг хугацаа маш, маш хурдан өнгөрч байна.
За одоо, ээжийг битгий удаан хүлээлгээрэй.
-Ариен
Тааруухан орчуулсан бол уучлаарай
by Kro » Wed Aug 23, 2017 11:42 am