by tuka.tulga84 » Mon Jul 17, 2017 11:16 am
Ас Милан клуб Хятад улс дах аялан тоглолтын үеэрээ China Next Generation Education Foundation-тай албан ёсны гэрээ байгуулсан билээ. Уг гэрээ нь Хятадын сургуулиудад хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Уг хэвлэлийн бага хурал дээр Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүмүүс, China Next Generation Education Foundation (CNGEF) тэргүүн хатагтай Ping Wang, Миланы ерөнхийлөгч Ноён Yonghong Li, гүйцэтгэх захирал Ноён Han Li, Клубын гүйцэтгэх захирал Ноён Marco Fassone, Багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli, багийн дасгалжуулагч болон багийн менежментийн албаныхан оролцсон юм. Уг хурал дээр хүмүүсийн хэлсэн үгийг товчхон хүргэж байна.
Ас Милан клуб нь 118 жилийн арвин их үүх түүхтэй дэлхийн шилдэг клубуудын нэг юм. Хятад улсын CCTV телевиз Италийн Серья А лигийг 1990 оноос дамжуулж эхэлсэн тэр цагаас Улаан Харууд Хятад дах олон сая хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийг хөлбөмбөгт татан оруулж, тэдний зүрх сэтгэлийг өөрсдөдөө татан оруулсан байдаг.
Багийн ерөнхийлөгч, ноён Yonghong Li: “Би багийнхнаа бидэндээ цуг Хятадад байгаад баяртай байна. Милан клуб олон шилдэг тоглогч нарыг багтаа элсүүлж өөрсдийн хүчээ улам хүчирхэгжүүллээ. Хамаг гол ажлыг голлон хийсэн Ноён Marco Fassone болон Ноён Massimiliano Mirabell нарт баярлалаа гэж хэлмээр байна. Баг маань Серья А төдийгүй Европын тавцанд дахин амжилттай тоглож хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Өнөөдөр бидний хувьд их чухал өдөр тохиож байна. CNGEF-тай байгуулж буй энэхүү гэрээ нь Хятадын хөлбөмбөгийг цааш хөгжүүлэхэд болон залуу тоглогчдыг цааш улам ахиж хөгжихөд туслах шинэ загвар болж байна.
China Next Generation Education Foundation тэргүүн, хатагтай Ping Wang: Ас Милан шиг ийм агуу клубтэй хамтран ажиллах нь бидний хувьд их аз завшаан. хөлбөмбөг тоглох дуртай залуучуудын хувьд энэ бол том алхам гэж би бодож байна. Vismara Sports төв (Ас Милан Клубийн хүүхдийн хөлбөмбөгийн сургалт, академи, бэлтгэлийн бааз ) нь Милан клуб залуу хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг болох жишээ болж байна. Дан ганц тэдний хөлбөмбөгийн ур чадварыг дээшлүүлэх бус бие бялдарт анхаарч, дээшлүүлэхэд гадна зөв сэтгэл хөдлөл болон зан чанарыг суулгах үлгэр жишээ газар болж байна.
Дасгалжуулагч Vincenzo Montella: Би болон багийнхан бид бүгдийн хувьд энд байх нь үнэхээр сайхан байна. Би хувийн зүгээсээ ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлмээр байна. Түүний багт авчирсан урам зориг, түүний энэ багт оруулсан бүхий л хөрөнгө оруулалтад баярлалаа гэж хэлмээр байна. Түүний хийсэн бүхэн Милан хөгжөөн дэмжигчдийн мөрөөдлийг дахин авчирч байна. Харин одоо бол бидний ээлж л үлдлээ. Багт ирсэн шинэ тоглогч нарын хувьд энэ нь амаргүй байх болно. Гэхдээ би өөдрөг байна. Бид ирэх улирал сайн тоглож амжилт гаргах болно.