AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 12:50 pm

За нэг ёстой галзуу наймаа хийлээ дээ... Яалт ч байхгүй манайд класс хамгаалагч дутагдаад байсан
Дэлхийн шилдэг төвийн хамгаалагчдын нэгийг харин ч хямд авч чадлаа...
Бонуччиг 40 сая дээр бонус 2 сая гээд нийт 42 саяар авчлаа... Жилийн 6 саяын цалинтай 5 жилийн гэрээ хийчихлээ...

Экспертүүд 2012 онд Милан шилдэг төвийн хамгаалагчаа явуулаад уналт эхэлсэн.
Харин 2017 онд шилдэг төвийн хамгаалагч аваад байдлыг өөрчиллөө гэж байна...

Дель Пьеро эхлээд наргиан гэж бодсон гэнэ. Гэхдээ гол явах шалтгаан нь Аллегри байлаа.
Аллегритэй таарамжгүй байх болсон юм байх... Фанатууд харин түүнийг АЛ авахаар Миланд ирлээ гэцгээж байна ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 1:06 pm

АС Милан, Ювентус, Интер гэсэн 3н багаар дамжсан тоглогчид

Image

Багт нөлөө үзүүлэхүйц байж чадсанаараа 3 багт тоглосон гэвэл Ибра, Бажжио 2 л гэж бодож байна.
Бонуччи, Пирло 2 Интерт байхдаа залуучууд, резерв нтрд тоглоод яг өөрсдийн тоглолтын хэв маягаа олоогүй байсан.
Патрик Вьера бол манайд бас хүүхэд байхдаа л тоглож байсан. Арсенал яваад л аймаар болсон.
Вьери бол манайд хөгширсөн хойноо ирсэн цөөн л тоглосон.
Давидс яахав манайд ирсэн улиралдаа бас болж өгөөгүй. Харин Ювэд очоод бужигнуулсан байх...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 1:13 pm

Өнөөдөр Биглиагийн наймааг эцэслэж байна. Анх 25 сая гэж яригдаж байсан ч наймаа 17 сая + 2 сая бонус гэж байх шив...
Кейсүкэ Хонда харин Мексикийн клуб руу явсан байна.
Одоо дараагийн бай бол класс финишер... Силва гоолтой ч илүүтэй 2 дахь довтлогчоор тоглодог.
Мөн Бонуччи ирснээр нэлээд олон тоглогчдод Миланы наймааны бодлого, ирээдүйн төсөл сонирхолтой санагдах байх...
Аубамеянгийг Челси бараг дарж байна гэнэ. Харин манайх буцаад Моратагийн талаар яриад эхэлсэн.
Мөн Белоттигийн наймаанд нэлээд идэвхтэй явж байна. Сүүлд, 40 сая дээр 2 тоглогч өгөхөөр санал хүргүүлсэн байна.
Ер нь тэгээд Белотти нь дээр биз дээ... Белоттигийн бая клауз нь лигийн гадны баг бол 100 сая гэж байгаа...

Тийм үнээр авах клуб Челси л байсан байх даа. Аубамеянгийг авснаар тэгээд асуудал нь цэгцэрч байх шиг...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 1:23 pm

Яалт ч байхгүй Ромагноли, Мусаччио гэхээр хамгаалалт болон хувилбар тал дээр хэцүү харагдаж байсан.
Одоо харин ч бүр бүрэлдэхүүн, хамгаалалт довтолгооны хувилбарууд хүчирхэгжиж харагдаж байна.
Ямартай ч Ромагноли бол Бонуччигаас их юм сурна даа. Бас Конти байна...
Бонуччиг авч байгаа гэнгүүт Мусаччио хойноо 3н хамгаалалчтай хувилбараар тоглож чаддаг гэсэн байна.
Ирэх жил дараах хувилбарууд харагдах магадлалтай.

1. Монтеллагийн дуртай 4-3-3 хувилбар
Хамгаалалт: Родригуез, Ромагноли эсвэл Мусаччио, Бонуччи, Конти
Хагас хамгаалалт : Кессие, Биглиа, Хакан
Довтолгоо : Бонавентура, Сильва, Сусо

2. Сүүлийн үед дасгалжуулагч нар их хэрэглэдэг болсон 3-5-2
Хамгаалалт : Ромагноли, Бонуччи, Мусаччио
Хагас хамгаалалт : Родригуез, Биглиа, Хакан, Кессие, Конти
Довтолгоо : Силва болон CF

3. Манай хуучин ашигладаг байсан диамонд буюу 4-1-2-1-2
Хамгаалалт : Родригуез, Бонуччи, Ромагноли эсвэл Мусаччио, Конти
Хагас хамгаалалт : Монтоливо, Кессие, Биглиа, Хакан эсвэл Бонавентура
Довтолгоо : Силва болон CF
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 1:30 pm

Gankhuu wrote:Аварга болох талаар ярьж болохоор болсон уу?

Гэхдээ л баахан шинэ хүмүүс нэг хэвэнд орох гэж бас л бөөн юм болно доо


Улирал дуусахад Аваргуудын Лигид шалгарах талаар яриж байсан. Харин одоо арай өөр ярих болсон байхаа...
Монтелла лав хамгийн наад талын зорилго бол Аваргуудын Лигид шалгарах гэсэн байсан.
Интер угаасаа сүртэй хөдлөхгүй бололтой. Ювэтэй л аваргын төлөө өрсөлдөх байх даа...
Өнгөрсөн жил хэцүү бүрэлдэхүүнтэй байсан ч эхний хагасыг бас л сайн дуусгасан санагддаг шд.
Чухам одоо тэгээд өөрөөс нь шалтгаалах боллоо...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Sat Jul 15, 2017 3:19 pm

Napoli sain uzeh bhaa.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sat Jul 15, 2017 3:54 pm

bonucci biglia 2 эмчийн үзлэгээр орохоор хамт явж байна
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sat Jul 15, 2017 3:55 pm

одоо ч хамгаалалт төгс талруугаа ойртоод л явчихлаа шүү
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sat Jul 15, 2017 3:56 pm

renato sanchez ийг бараг авахаар болж байгаан байнадаа
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Funky » Sat Jul 15, 2017 4:32 pm

yu ve garaanii ,,11 barag bugd shine tamirchin bollooo shdee
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Sat Jul 15, 2017 4:57 pm

Одоо харин больё оо гэмээр шааж байна аа. Одоо ганц довтлогч аваад болимоор байна
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 6:08 pm

Хаха Ренато Санчез одоо дөнгөж 19 настай. CM дээр тоглодог юм байна.
Манайх 2 жил зээлээд, зээлийн төлбөрт 7 сая, дараа нь 40 саяар худалдан авах нөхцөл тавьж байгаа юм байна.
Бодвол Сильва ч юм уу Агент нь болох Мендез санал тавьсан байх.
Дараа жил тэгээд Европад бас нэлээд хүчээ нөөж скуадаа зузаалаад байгаа юм уу хаашаам...

Лападула Женоа руу явж байна. Эхний жилдээ 2 саяар зээлээд тэгээд 11 саяар худалдан авах нөхцөлтэй юм байна.
Бертолаччи бас явах байх даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 6:13 pm

Сүүлийн 1 сарын хугацаанд Бонуччи болон Аллегри 2ын хоорондох үл ойлголцлыг Буффон л аргалж байсан гэнэ.
Тэгэхээр угаасаа асуудал нь бүр хүндэрсэн байсан бололтой...

Бонуччи Ювентусээс явж байгаа тухайгаа ярилцлага өгсөн байна.
7 улирал өнгөрөөсөн клуб, ялалтын замналынхаа талаар дурдсан байна.
6 скудетти авсан. Аваргуудын лиги авч чадаагүй нь харамсалтай ч энэ том гэр бүлийн гишүүн байсандаа бахархдаг гэж...

"I always gave my all, truly, to the end. I received, I gave and I learned."
“What I see today looking behind me is in any case a splendid story, worthy of reaching its conclusion in full respect and affection, without sullying what I experienced together with the Club, the Captain, my teammates and fans."
“Thank you for everything, Juve.”

гэж... Дасгалжуулагчийн талаар нэг ч үг дурдаагүй байгаа юм ккк
Тэгсэн Ювэнтусын багийнхнаас ганц Буффон л түүнд амжилт хүссэн байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sat Jul 15, 2017 6:20 pm

Gankhuu wrote:Одоо харин больё оо гэмээр шааж байна аа. Одоо ганц довтлогч аваад болимоор байна


Торинод Белоттигийн төлөө 50 сая дээр, Нианг болон Палетта нарыг санал болгоод режект хийлгэж...
Хэрвээ үнийн дүнгээ 60 сая болговол бараг авчих байх гэж байх юм...
Челси бас хажуугаар нь ярилцаад байгаа бололтой... Тэд бол 89 саяас дээш үнэ төлж байж авна...

Челси бас Аубамеянгийг 65 саяар бараг авч байгаа гэх юм...

Бас Челси Игуайнд 100 саяын санал өгөөд режект хийлгэсэн гэх юм...

Тэгсэн Реал Мадрид манайд Моратаг 90 саяд бол шууд явууллаа л гэнэ... Энэ довтлогч нарын үнэ чинь юу болчоо вэ...

Хэрвээ бүр болохгүй бол тэгээд Калинич дээрээ буух юм байх даа. 10 хоногийн дотор шийдэх ёстой гээд байгаа...
Одоо манай 2 бас Биглиатай ярилцах байх Кейта Балдогийн талаар...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun Jul 16, 2017 12:03 pm

Moggi: Bonucci болон Allegri нар хоорондоо зөрчилтэй байсан

Juventus багийн хуучин захирал Moggi Би хэзээ ч Leonardo Bonucci-г Миланд зарахгүй байх байсан. Гэвч дасгалжуулагч Max Allegri болон Bonucci хоёрын хооронд гарцаагүй ямар нэг зүйл тохиолдсон байх хэмээн Италийн хэвлэлд ярилцлага өгчээ.
Allegri болон Bonucci хоёрын хооронд гарцаагүй ямар нэг зүйл тохиолдсон байх. Тэгээгүй л бол түүнийг Миланд өгөхгүй байсан. Учир нь тэд бол томоохон өрсөлдөгч нар юм.
Хэрэв би Ювентусд хэвээр байсан бол түүнд ингэж л хэлэх байсан: Би чамайг гадны клубд зарах болно. Өөрөөр бол чи энд үлдэж болно.
Би клубийн бэлэг тэмдэг гэдэг зүйлд итгэдэггүй ээ. Тэд бүгд л мэргэжлийн хүмүүс. Ямар ч тохиолдолд, Bonucci Миланд элссэнээр тэдний хувьд маш хүчтэй хүч нэмэгдэлт боллоо. Миланы хувьд бол энэ гайхамшигтай наймаа. Тэр бол энэ цаг үеийн Италийн шилдэг хамгаалагч.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun Jul 16, 2017 12:06 pm

Tacchinardi: Bonucci яг Higuain шиг

Италийн Juventus клубд 1994–2007 он хүртэл тоглож явсан Alessio Tacchinardi, Миланчууд Leonardo Bonucci-г Juventus-с худалдаж авснаар тэдний хөгжөөн дэмжигчдэд Gonzalo Higuain Napoli клубээс Juventus-д очих үед Napoli хөгжөөн дэмжигч нарт ямар мэдрэмж төрж байсныг мэдрүүлсэн наймаа боллоо хэмээн CRC радио-д ярилцлага өгчээ. Тэрээр цааш хэлэхдээ:

Одоогийн байдлаар Милан клуб Итали дахь хамгийн амбицтай клуб болоод байна. Мөн тэд дахин түүхийг бичихийг хүсэж байна
Bonucci хувьд BBC гэх билэг тэмдэг болсон хамгаалалтын нэг нь байсан бөгөөд Juventus-д байхдаа тэрээр зургаан жил Италийн аварга болж байсан ч өчигдөр Миланы тоглогч боллоо.
Bonucci Миланд очсон нь Наполи Higuain-г Ювед зарсан шиг зүйл болж байна. Өмнө нь Наполид ийм зүйл тохиолдож байсан бол одоо Ювентусын ээлж болж байна.
Bonucci явсанаар Юветусд том гарз болох болно. Гэвч тэр бол Миланыг Италийн аварга болгох тоглогчдын нэг биш ээ. Ювентусын билэг тэмдэг болсон хүн өөр багийн өмсгөл өмсөх нь урам хугарам л юм.
Энэ жил Vincenzo Montella өөрийгөө шилдэг дасгалжуулагч гэдгээ батлах жил. Тэр багийг сайн тоглуулж тэдэнд бусдаас ялгарах шинж тэмдэг өгөх хэрэгтэй. Мөн эдгээрээс ч бусад зүйлсийг нэмж бий болгох хэрэгтэй.
Би Andre Silva амьдраар тоглохын харсан. Тэр багийн довтолгооны шугамыг тэргүүлэн авч явж чадах юм шиг санагдсан. Наполи болон Ювед багууд бат бөх суурьтай. Энэ нь тэд маш ховорхон алдаа гарга гэсэн үг. Тэгэхдээ ийм бүрэлдэхүүнтэй Милан ямар нэг ёр бусын зүйл хийж чадна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 12:53 pm

Игуайн ч яахав багтаа 90 сая евро босгож өгсөн хүн шүү дээ ккк Багийнхан нь нэг их юм болоогүй биз...
Тэгээд бүр багийн билэг тэмдэг болчихоор удаагүй санагдана. Гэхдээ гоолуудыг бол бөөнддөг байсан л даа.

Бонуччи бол аварга багийн шилдэг тоглогч нь байсан. Бонуччиг Ювэ явууллаа гээд хэцүүдэхгүй байх өө...
Өнгөрсөн жил манайхаас бүхэл бүтэн 28 оноо илүү авч байсан баг шүү дээ
Тэгээд Барзагли, Кьеллини, Бенатиа, Сандро, Ругани гээд угаасаа л олон хамгаалагчтай баг шд
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 12:58 pm

Бакка 30 саяар явчих гээд байгаа бололтой. Үнэ хүрч байгаа дээр нь явуулчихаасай.
Манайд өнгөрсөн жил 31 тоглолтод оролцоод 13 гоол хийсэн.
Лигийн Топ Скорер дотор байхгүй л байна лээ. Ийм бүрэлдэхүүнтэй багт ингэж бага гоолдож байна гэхээр угаасаа класс дутуу л даа.
Ямар сайндаа бараг Бонавентура гэмтэлгүй байсан бол илүү гоолдчих байсан байх шүү хаха
Белоттиг л авчих гээд үзээд байгаа бололтой.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 1:04 pm

Манайхан Хятадад бэлтгэлээ хийгээд байгаа...
Монтелла Бонуччиг авсан талаар мэдээгүй байж байгаад вэб дээрээс мэдсэн гэнэ. За тэр ч юу л бол ккк
Тэгээд Бонуччиг дасгалжуулна гэдэг нэр төрийн хэрэг л гэж...
Реал Мадридын Сержио Рамосоос гадна дэлхийн шилдэг Төвийн Хамгаалагч гэсэн байна...
Рамосыг ихэд үнэлдэг бололтой Монтелла...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 1:40 pm

Formation
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 1:41 pm

Image
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Forza Juve » Sun Jul 16, 2017 2:38 pm

Ирэх уил Ювентус, Наполи, Рома, Милан, Интер гээд 5 баг АЛ-ын 4 байрын төлөө үзэх нь дээ. Эд нараас АЛ-ын үлдсэн 2 байрын төлөө Рома, Милан, Интер 3 л ширүүн үзэх байх, манайх Наполи 2 бол зангараг зааж, АЛ-ын шууд эрхээ авчихна л даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Өсөхбаяр » Sun Jul 16, 2017 4:34 pm

Nobun@g@ wrote:Image

Бакка чинь явцымуу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Sun Jul 16, 2017 4:46 pm

Дасгалжуулагч Vincenzo Montella болон багийн ахлагч Riccardo Montolivo нар Хятадад ICC2017 тэмцээнд оролцохоор ирээд байгаа билээ. Тэд өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр тэмцээний талаар болон багийн эргэн тойронд болж буй үйл явдлын талаар ярилцлага өгчээ.

Багийн дасгалжуулагч Vincenzo Montella:

Арилжаа наймааны талаар?
Клуб гайхалтай ажил хийж байна. Тэд туршлагатай тоглогчид болон шинэ залуу тоглогчдын нийлүүлж байна. Олон ч тоглогчид өөр лигээс ирлээ. Тэдэнд бидний лигийн тоглолтын хэв маягт дасан зохицоход цаг хэрэгтэй болно. Гэхдээ би өөдрөг байна. Би элдэв дарамт шахалт мэдрэхгүй байна. Хүчтэй тоглогч нарыг дасгалжуулахад надад амар байдаг. Бид олон тоглогч нарыг сольсон нь үнэн гэхдээ эцэст нь бид тайван байж өнгөрсөн улирлын амжилт үзүүлсэн бүрэлдэхүүн шигээ хүчтэй бүрэлдэхүүн болох хэрэгтэй. Илүү туршлагатай, аль хэдийн нэг баг болсон Juventus, Napoli, Roma гэх мэт багууд байна. Тэд Лигид түрүүлэх магадлал ихтэй багууд.

Bonucci-н талаар?
Тэр бол арвин их туршлагатай тоглогч. Миний хувьд тэр болон Sergio Ramos нар дэлхийн хамгийн хүчтэй төвийн хамгаалагчид. Түүнийг дасгалжуулна гэдэг бол мөрөөдөл биелэхтэй л ижил. Би багийн удирдлагууд болох Mirabelli болон Fassone нарт түүнийг авчирсанд талархмаар байна.

Түүнийг багийн ахлагч болгох уу?
Миний бодолд олон ахлагч нар байна. Би багийнхантай энэ талаар ярилцах болно.

Calhanoglu талаар?
Тэр бол бүтээл ч тоглогч. Тэр янз бүрийн байрлал дээр тоглож чадна. Жигүүр, Жигүүрээс талбайн төв руу орж, талбайн төвд эсвэл довтлох чиглэлийн хагас хамгаалагч гэх мэт.

Улирлын зорилго?
Бидний зорилго бол буцаж Ав.лигидээ орох. Гэхдээ миний өмнө нь хэлсэнчлэн бид эхлээд нэг баг болж хурдан сайжрах хэрэгтэй. Залуус маань өөрсдийн чадлаа харуулахыг хүсэж байгаа мөн Bonucci, Biglia нар биднийг шинэ улирлыг эхлүүлэхэд гарцаагүй илүү итгэлтэй сайн тоглоход туслана гэдэгт итгэлтэй байна.

Хятадын хөгжөөн дэмжигч нарын талаар?
Биднийг халуун дотноор хүлээн авсанд би тэдэнд талархмаар байна. Бид энд Европа Лигийн дараагын шатнд шалгарахын тулд шаргуу бэлдэх гэж ирсэн.

Европа лигид шалгарахын төлөөх тоглолтын талаар?
Эхний тоглолтыг айлын талбай дээр хийх нь тийм ч амар бишээ. Бид өөрсдийн тоглогч нараа хэр бэлтгэлтэй байгааг харж аль болох сайн гарааны бүрэлдэхүүнийг гаргах хэрэгтэй.

багийн ахлагч Montolivo:

Хятад дах Аялан тоглолтын талаар?
Бид Хятад улсад дахин ирсэндээ баяртай байна. Энд хөгжөөн дэмжигчид маань биднийг халуун дотноор угтан авахыг харах үнэхээр сайхан байдаг. Бид энд өөрсдийн тоглолтоо улам сайжруулахын тулд ирсэн. Бид энд маш сайн багуудын эсрэг тоглох болно энэн нь Европа лигид оролцох гэж буй бидний хувьд ихээхэн сонирхолтой тест болно.

Арилжаа наймааны талаар?
Миний бодлоор клуб үнэхээр чухал зүйл хийсэн. Үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Бид баяртай байна. Бидний зорилго бол Ав.Лигид шалгарах бөгөөд энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм сорилт юм.

Biglia болон Bonucci талаар?
Тэд хоёулаа гайхалтай тоглогчид. Багт 22-23 тооны бүрэн чадавхтай тоглогчид байна. Баг зөв зам руугаа явж байна. Би Bonucci ирсэнд баяртай байна. Би түүнийг ирэхэд гайхсан. Тэр бол туршлагатай, хүчтэй тоглогч. Мөн тэднийг сайжирхад туслан гэдэгт итгэлтэй байна.
Багийн зорилгын талаар?
Бидний эхний зорилго бол Европа лигийн дараагийн шатанд шалгарах. Энэ улирлын маань хамгийн эхний зорилгуудын нэг. Бид улирал эхэлснээс хойш олон наймаа хийлээ үүнийгээ дагаад бидэнд их дарамт, хөгжөөн дэмжигчдээс хүлээлт ирнэ. Гэхдээ туршлага ихтэй тоглогчид маань биднийг зөв замруу дагуулна гэдэгт би итгэлтэй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 7:30 pm

Өсөхбаяр wrote:Бакка чинь явцымуу


Бакка явах байх өө... Манайхан үнэ хүргэчих гээд л үзээд байх шиг... Эхэндээ 30 сая гээд яригдаад байсан
Одоо бол 15 саятай л байх шиг... Уг нь энэ Белоттигийн наймаанд хавчуулаад Ниангийг сэлгээндээ суулгачихмаар байгаа юм

Fassone: 'Belotti, Morata or Aubameyang'

гэнэ дээ... Аль нэгийг нь авнаа л гээд байна.
Бонуччи болохоор Морататай цуг тоглох хүсэлтэй байна гэсэн байна.
Харин манайх Белоттиг илүүтэй сонирхоод байх шиг...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests
cron