by Takanohana_Nowitzki » Thu Jul 13, 2017 5:31 pm
- Үзүүр, түрүүтэй юу ярихав, үеийн хэдээсээ үлдээд байсан 2 шүү дээ, яг л таарсан сайхан цолнуудаа авлаа, цолондоо эзэн болоод явах байх, ялангуяа Содном бол ахиулчих болов уу гэж найдаж байна, өөрөө татлаа түтлээгүй замаар энэ хүрсэн хүн хэнд өр төлнө гэх билээ. Том цолтнууд олноор хиарсан сайхан завшааныг сайн ашиглалаа. Гол фаворитуудтай барилдаагүй гэж ярьж болох ч барилдсан ч түрүүлж чадах л бөх л дөө, тэрэнтэй маргах хүн байхгүй биз.
- Жаргалбаяр хавар онцгой байсан, сайхан цолд хүрлээ. Цолоо баталталаа хүчээрээ л яваад нутгийн аваргаараа дэмжүүллээ, яахав дээ. Аваргууд бусдаас нь авлаа гээд бат давах магадлал байхгүй гээд л дүү, найзаа дэмжлээ. Энийг найраа гэхгүй.
- Түвшээ аварга зааны даваанд сайхан барилдлаа, мэдрэмж, туршлага, сэтгэл зүй гэдгийг үзүүллээ. Гэхдээ 5 дээр энэ жил тун ч гоё формтой байсан муу найзыгаа хэвтүүлэх юм. Аварга үндэсээр харцага байна уу заан байна уу маниусд пад ч байхгүй шд, Энхбатыг харин цолоо ахиулахыг олон ч хүн харж байсан, Батчулуун ам авсан 6 даваанд Энхбат байсан бол...
- Аймгийн арслангуудын манлай /эрэмбээр биш, чадал чансаагаар/ 2 нь начин цолыг алгаслаа. Зам нь найраатай байсан ч цаашдаа цолондоо эзэн болох биз дээ, 1-2 жил өрөө төлөх хэрэг бас гарах л байх даа. Хангай уг нь өөрөө үзээд л явчихад юун харцага л байсан юм, ах нар нь урдуур нь мөнгө барьж гүйгээд сэтгэл зүйг нь ч алаад хаячих юм.
- 8 залуу 4 даваад 8-уулаа цолны босго алхлаа. 5 нь сайн залуучууд, Дагва-Очир бол Цоомоогийн хэлдэг үнэн, сураггүй нөхөр, зүгээр л Өсөхөө аваргын 4-ийн давааны дэр болох гэж 3 давчихаад байж байтал Батмөнх гэж бүтэлгүй нөхөр унаж найруулга алснаар мань хүний хувь заяа 100% эргэлээ. Батмөнх, Болдбаатар 2т баярлах хэрэгтэй, ккк. Ганжад бол яахав дээ л нөхөр, азаа хийгээд 4 даваад байтал Санжаа бүтэлгүйтээд, цэц мангуутаад л цол өгчлөө. Арслан, гарди, заангүй 6-ийн даваа эхэлсэн, өнгөнд яригддаг нөгөө олон арслан, гарди, заанууд 3-5-ын даваанд бүдрэх нь бүдрээд, найрагдах нь найрагдаад унаад дууссан. Зааланд ноднин намраас энэ хавар хүртэл барилдахгүй байсны л гор шүү дээ. Пүрэвсайхан уг нь энэ хэдээсээ хамгийн гайгүй формтой нь байсан ч 4-ийн оноолт хэцүү таарлаа. Давъя гээд үзсэн ч Хангайг энэ жилдээ барахгүй байсан байх даа, энэ улиралд хэд ч таарч хэд ч унасан билээ дээ, ганц л давсан байх. Тамир бас тааруудаа орно, гэхдээ энэ наадмаар 2-ын даваанаас сенсаацтай давсаар цол авлаа, залуу тул сайжрах байх өө. Өндөр Ганбаа начин төрүүлэхийг үзлээ. Бат-Эрдэнэ Рагчаатай ирээд л Бадарчийг авч байх юм. Монгол HD ам авалтыг газар дээрээс нь харуулах их гоё байлаа. Ард түмэн их ч юм харсан биз. Баасанхүү сэмээрхэн л өгчлөө гэж харсан, гар хуруугаа барьж баашны жүжиг жоохон тавиад л тэмцэл муутай үзээд л уналаа, тэгж барилддаггүй л хүн шд, уржнан жил байхаа, Дашд тэгээд өгсөн шиг л.
- За Санжаагийн хувьд тааруухан а/а-тай тэгж үзэж байгаа хүн 5 давлаа ч 7 бол давахгүй л байж. Ийм барилдааныг хайнаа гээд л дахиулдаг уламжлалтай шд, ноднингийн маргаан дээр ч хэлж байсан, энгийн нүдээр 2уулаа хавтгай унаж байгаа барилдаан шдээ, удаашруулж дахин дахин харж байж л 1нийх нь тохой арай түрүүлж хүрч байгааг харж байгаа болохоос. Гэтэл шууд л 1 талд шийддэг нь өрөөсгөл л байлаа, үзэгчид ч туйлшрамтгай юм, яг тэр үед нь бүгд том бөх уналаа гээд л Ганжадыг дэмжсэн, бичлэг гаргаад эхлэнгүүт Санжаа болоод л өөрчлөгдөнө. Холбоо, дүрэм журам ямар хоцрогдсоныг л дахин баталлаа, 1 бол техник технологийн дэвшлийг ашиглах, үгүй бол иймэрхүү энгийн нүдээр тухайн агшиндаа хайнаа юмыг дахиулчих л хэрэгтэй шд.
- За тэр 3-5-ын даваанд явах байсан найруулгыг Цоомоо ярьсан тул юуг нь ярихав, ер нь найрааг ойлгоход толгой хүрэхгүй шинжтэй болох нь байна шүү, аймаг сум гэлтгүй, нийгэмлэг, холбоогоороо л, ах дүү, аав хүү оролцоод л балай авдаг болж, Болдбаатар л нураачихсан болохоос ккк.
- Уран барилдааны хувьд Серикийн тэр хутгаж яваад давхар агаар дээр морддог тасархай, жүдо стиль л дээ. Даваабаатар Хөхчирэнгэрийг гоё хавирсан. Тэгээд энэ жилийн онцлох мэх хөмрөх байв уу даа, хариу хөмрөөд давсан даваа олон байлаа.
- Мөнгөнбаатар гэж хүн ингээд а/а чигээрээ л үлдэх нь тодорхой болов уу даа, 4-ийн оноолт тун боломжийн байсан, давсан бол Обо авах байсан л байх. Энэ хүн цол авсан бол тэгээд энэ наадам фулл хаппи болох байлаа.
- 5-ын давааны 2 аваргын ам янзтай байлаа. Батсуурийн 3-ын давааны ам бодлого нь зөв ч авсан хүн нь буруу байснаараа хэл ам их боллоо, Ганхуяг, Мөнхбаатар, Рагчаа, Жаргалсайхан, Бумбаяр, Мягмарсүрэн, Баасандорж, Санчираас авчихсан бол бүгд л эрхий гозойлгох байсан биз.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй