Лиги 1 ч энэ зун наймааг утгаар нь хийлээ........ өнгөрсөн улирал ганц ПСЖ л 107 сая евро /энэ зун ч өдий хэрийн мөнгө гаргасан/ арилжаа наймаанд зарцуулж бсан бол энэ жил лиги 1-д дэвшин орсон Монако тэднээс илүү мөнгийг 166 сая евро наймаанд зарцууллаа........... ямар ч бсан Лиги 2-н аварга лиги 1-н аваргыг наймаан дээр ялаад бна........
энэ зун францын багууд нийт 377 сая евро тоглогч авахад зарцуулжээ........ ихэнхийг нь буюу 111 + 166.2 = 277.2 сая еврог /73.5%/ энэ 2 баг гаргажээ.........
Монако-н эзэн оросын тэрбумтан Дмитри Риболовлэв энэ зун 166 сая еврог Колумбийн шигшээгийн довтлогч Радамэл Фалкао /Атлетико Мадрид 60 сая/, колумбийн шигшээгийн хагас хамгаалагч Жэймс Родригэз /Порто 45 сая/, португалын шигшээгийн хагас хамгааалагч Жоао Моутино /Порто 25 сая/, францын шигшээгийн залуу хамгаалагч Жэофри Кондогбия /Сэвилл 20 сая/, Тулалан /Малага 5 сая/, Мирин /Валэнсиэн 4 сая/, Мартиал /Лион 5 сая/, Бория Лопэз /Спортин Гихон 2,2 сая/, Абидал /Барса фрий/, Карвало /Реал фрий/, Моначэлло /Олимпиакос фрий/, Фабино /Рио Авэ зээл/, Аргэнтин хаалгач Сэржио Ромэро /Сампдория зээл/, Пэнтау /Сэдан зээл/ нарын 14 тоглогчид буюу бүтэн багт зарцуулжээ............
Фалкао дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын жагсаалтад 8-т багтжээ........ эдгээр шинэ тоглогчдыг хэрхэн тоглуулах нь Ранэри-с хамаарах нь дээ..........
Арилжаанаас Коман /Краснодар 2 сая/, Турэ /Ал Нэср 5 сая/, Мэджани /Олимпиакос 1,5 сая/ нарыг зарж ердөө 7,5 сая евро олж.......... өөр 10-аад тоглогчдоо зээл болон үнэгүй явуулжээ.............
ПСЖ........ өнгөрсөн улирлын аваргууд лигийн шинэ цэрэг Монакотай өрсөлдөж наймаа хийсээр Францын лиги 1-н хамгийн үнэтэй тоглогчийг багтаа авчирч чадсан......... 64 сая еврогоор Наполи-с 26 настай Уругвайн шигшээгийн довтлогч Эдинсон Каваниг /дэлхийн хамгийн үнэтэй тоглогчийн жагсаалтад 6-т/ авч 5 жилийн гэрээ зурсан.......... мөн РОМА-с 19 настай Бразил хамгаалагч Маркуйнос-г 32 саяар, Лилл-с 20 настай лэфтбэк Лукас Дигнэг 15 саяар авч....... 3 тоглогч авахад 111 сая евро зарцуулжээ........ өнгөрсөн улирал 4 тоглогчид 107 сая евро зарцуулж бсан....... энэ жил 3....... шинэхэн дасгалжуулагч Лоран Блан рэкорд сайнинг Ибратай хослуулах уу гэдэг том асуултын тэмдэгтэйгээр улирлыг эхлүүлж бна.......
Нийслэлийн баг Ансэлотти-с гадна....... ахлагч Саког Ливерпул руу 23 саяар /лиги 1-н энэ зуны хамгийн үнэтэй экспорт/, довтлогч Гамэйрог Сэвилл руу 7,5 саяар зарж 30,7 сая евро наймаанаас олжээ...... ирэх улиралд Гамэйрог Кавани, Саког Маркуйнос орлох нь дээ....... мөн Лугано /ВБА/, Чантомэ /Толуз/, Арманд /Рэнн/, Бодмэр /Ницэ/ нарын тоглогчдоо үджээ....
Өнгөрсөн улирал аман хүзүүдсэн Марсэл зуны арилжаа наймаанд 3-ллаа........ тэд Лилл-с францын залуу хагас хамгаалагч Флориан Таувин /15 сая/, Дмитри Паэт /8,7 сая/, Марио Лэмина /Лорэн 5 сая/, Имбула /Гуйнгам 7,5 сая/, довтлогч Сабэр Хэлифа /Эвиан 2,5 сая/, хамгаалагч Бэнжамин Мэнди /ЛЭ Хавр 4 сая/ нарын тоглогчдыг 42,7 саяар авчээ...... нутгийн багаас тоглогч авч.........
Наймаанаас нэг ч евро олоогүй аж......... Амалфитано /ВБА/, Кадир /Рэнн/ нарын 6 тоглогчдоо явуулжээ.........
Ст Этьэн........ өнгөрсөн улирал лигид 19 гоол хийж лигийн дэд мэргэн бууч болсон Габон довтлогч Обамэяанг /Дортмунд 13 сая/, хагас хамгаалагч Гуйлавогуй /Атлетико 10 сая/ нараа зарж мөнгөжсөн тэд Толуз-с хагас хамгаалагч Фрэнк Табаноу /5 сая/, Рэнн-с турк довтлогч Мэвлут Эрдин /4,5 сая/, Лорэн-с хагас хамгаалагч Бэнжамин Коргнэт /5 сая/, хамгаалагч Баэсс /Брэст 1 сая/, Молло /Нанси зээл, хаалгач Валэттэ /Монпэлльэ фрий/, Ибрахим Сиссоко /Волфсбург зээл/ нарын 7 тоглогчийг 15,5 сая еврогоор өөрийн болгожээ........