AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 10, 2017 7:07 pm

Ancelotti: Аваргуудын лиги илүү өрсөлдөөнтэй байх болно

Carlo Ancelotti ирэх жилийн Аваргуудын лигид Bayern Munich, Juventus, Chelsea, Manchester United, Real Madrid, Barcelona болон PSG багтууд оролцсоноор өмнө нь байснаасаа илүү өрсөлдөөнтэй байх болно гэдэгт итгэлтэй байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Bayern Munich дасгалжуулагч Европын таван том лигид цом хүртээд байгаа билээ. Ялангуяа Milan болон Real Madrid хамтаар Аваргуудын лигид түрүүлсэн.
Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
Би Аваргуудын лиги цомыг дөрвөн удаа өргөхийг мөрөөддөг.
Хэд хэдэн шалтгааны улмаас ирэх жилийн тэмцээн илүү хүнд байх болно. Английн томоохон багууд болох Chelsea болон Manchester United эргэн ирж байна. Barcelona болон Bayern Munich клубууд дахин тэмцээд түрүүлэхийг хүсэж байна. , Juventus клуб олон удаа аварга авах гээд алдсан боломжоо дахин ашиглах гэж үзнэ. Энэ бүгдээс гадна Real Madrid дахин Аваргуудын лигид түрүүлэхийг хүсэх байх.
Paris Saint-Germain хувьд хамгийн багадаа хагас шигшээд шалгарч Европын топ дөрөвт шалгарахыг хүсэж байгаа.
Bayern Munich клуб Ав.Лиги хасагдах шатанд Real Madrid клубд ихээхэн маргаантай байдлаар хожигдсон билээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ: Бид хасагдах шатанд хасагдсанд Германд ихээхэн шүүмжлүүлсэн. Гэхдээ Victor Kassai ингэх ажлын ихэнхийг хийсэн хэмээн Унгарын шүүгчийн талаар хэлжээ.
Juventus Финалын тоглолтын хоёрдугаар хагаст Real Madrid-д 4-1 харьцаатайгаар бутран нурж хожигдсон.
Хоёрдугаар хагасаас өмнө тэд Real-тай ижил төвшинд тоглож байсан. Завсарлагааны дараа техникийн хувьд ялгаатай байдал ажиглагдсан. Зарим хүмүүс Juve-чууд Real шиг сэлгээний арвин чадварлаг сонголт байхгүй байсан болохоор хожигдсон гэцгээж байсан. Гэхдээ чи Финалын тоглолтонд гарааны бүрэлдэхүүнээр хожно уу гэхээс биш сэлгээгээр хожихгүй.
Zinedine Zidane ер бусын гайхамшигтай зүйл хийсэн. Дасгалжуулагч болсон эхний хоёр жилдээ хоёуландан аварга болно гэдэг бол гайхалтай хэрэг. Тэр үнэхээр өөрийн багийнхнаа нэг баг шиг болгож чадсан.
Paulo Dybala бол үнэхээр сайн тоглогч. Гэхдээ Leo Messi болон Cristiano Ronaldo нарын ард бичигдэнэ. Би дахин хэлье. Ард нь шүү. Juventus клуб ирэх жилийн Италийн аваргад түрүүлэх багт тооцогдоно. Дараагаар нь Inter болон Milan дөхөж очих болно.
Тэрээр өөрийн дасгалжуулж байсан Chelsea клубийн талаар хэлэхдээ:
Conte Английн Премьер лигид тоглож түрүүлсэн баг тамирчдаасаа илүүтэй ирэх жил зарим зүйлүүдийг өөрчлөх болно. Харин Аваргуудын лигид бол олон сайн тоглогч худалдан авах хэрэгтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 10, 2017 7:38 pm

Conti-н гэр бүл: Бид Juventus-н хөгжөөн дэмжигчид. Гэхдээ бид түүнийг тэнд харахыг илүүд үзсэнгүй ээ. Милан бол түүнд тохирсон баг ♥️⚫
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Mon Jul 10, 2017 9:52 pm

модрич өвөл ирэх нь бараг тодорхой болчихвуудаа
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 10, 2017 10:30 pm

Vieri ирэх улиралын Серья А лигийн таамаг дэвшүүлэв

Цагтаа Италийн шигээ болон Италийн томоохон гурван багт (Juventus Inter, Ac Milan) тоглож явсан шилдэг довтлогч Christian Vieri ирэх Cерья А лигийн ирэх улирлын өөрийн таамгаа сэтгүүлчидтэй хуваалцжээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

Ирэх улирлын Серья А аварга хэн болох бол?
Өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөхгүй байх болов уу гэж би имээж байна. Juve дахин аварга авч бусад багууд нь тэдний араас мөшгих болов уу.
Мэдээж одоо дөнгөж долдугаар сар эхэлж байна. Багууд цааш үргэлжлүүлэн сайн наймаа хийж Bianconeri-н эсрэг зайгаа нөхөх хугацаа байна.
Бид цааш юу болохыг харж л байя. Гэхдээ миний түрүүн хэлсэнчлэн аваргын төлөөх өрсөлдөөнд тийм ч их сэтгэл хөдөлгөм зүйл болохгүй болов уу.

Тэдэнд аваргуудын лигид ямар нэг азгүйтэл тулгараад байна эсвэл ямар нэг хараал хүрсэн гэмээр юм байна уу?

Үнэндээ бол би өөрөөр харж байна. Juve бол гайхалтай клуб. Тэд Аваргуудын лигид гурван жилд хоёр ч удаа хүрлээ. Энэ нь тэднийг гайхалтай баг болохыг харуулж байна.
Эцэст нь, тэдэнд бага зэргийн аз хэрэгтэй. Juve финалын хоёр тоглолтондоо маш сайн багуудтай учраа таарсан.
Миний бодлоор энэ бүгд нь тэдэнд илүү их хүсэл тэмүүлэл болон зорилгодоо хүрэхийн төлөөх илүү сайн эхлэл болж өгөх байх.
Интер Милан Suning (шинэ эзэмшигч групп ) хамтаар өөрсдийн өмнө тулгарсан шалгуурыг давах болов уу?

Тэд давж чадна. Тэгэхдээ тэд ингэхийн тулд тэд наймааны зах зээл дээр шаргуу ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна багт өөрчлөлтийг авчирч чадах чухал тоглогч нарыг авчрах хэрэгтэй.
Гэхдээ гол тэдний суурь болох эдийн засаг нь бат бөх, бодитой байна. энэ нь тэднийг ирээдүйдээ итгэл найдвартай байх гол эхлэл цэг юм.
Магадгүй тэд шууд өрсөлдөх хэмжээнд очихгүй байх, гэхдээ ойрын ирээдүйд бидний санаж байгаагаар тэд эргэн ирж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Милан хувьд, бага зэргийн эргэлзээ байна. Тэд сайн довтлогч болох Andre Silva өөрсдийн болгосон. Надад тэр таалагддаг. Гэхдээ би тэднийг буцаан топ төвшин аваачих хэмжээний тоглогчид авчирсан гэж харахгүй байна.
Клуб өөрсдийн чадах төвшинд болон өөрсдийн санхүүгийнхаа бололцоондоо тааруулж хөдөлж байгаа нь ойлгомжтой. Тиймээс шинээр багт ирсэн тоглогчид эдээшин дасахад, нэг баг хамт олон болоход Милан гэх энэ агуу билэг тэмдгийн нэг хэсэг болоход цаг хугацаа шаардана. Гэхдээ ялалт байгуулахын тулд тэдэнд аварга тамирчид хэрэгтэй.

Napoli талаар гэж үү?
Би тэднийг тийм их өөрчлөгдөнө гэж бодохгүй байна. Хэрэв тэд дээд төвшинд гарч тоглохыг зорьж байгаа бол өөрсдийн тоглолтоо сайжруулах хэрэгтэй.
Гэхдээ тэд сайн тоглолт гаргадаг, үзэгчдэд сайн тоглолт толилуулдаг баг хэвээр байгаа. Магадгүй тэд өөрсдийн амжилтанд хүрэхийн төлөөх эрэмгий, шийдэмгий, тоглолтынхоо хэм хэмжээг зөв тааруулж тоглохгүй байна уу даа. Хэрэв тэд үүнийгээ олж авч чадвал тэд амжилтанд хүрч чадна.

Тоттигүй Рома гэж үү?
Би үүнийг төсөөлж чадахгүй байна. Энэ үнэхээр хэцүү байх болов уу. Тэд өөрсдийн 10 дугааргүй талбайн дээр байна гэдэг өөр Рома л гэсэн үг.
Цаг хугацаа явсаар л байна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгд л тоглохоо болино. Гэсэн ч гэлээ, эхний улирал тэдний хувьд шинэ эриний эхлэл байх болно.

Хөлбөмбөгийн арилжаа наймааны талаар?
Уйтгартай л байна. Өнгөрсөнд болж байсан шиг сүүлийн жилүүдэд харамсалтайн Италид ямар ч томоохон наймаа гарсангүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Mon Jul 10, 2017 10:38 pm

удахгүй италид том том наймаанууд болдог болноо
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 11, 2017 1:33 am

aubameyang-н талаар шинэ мэдээ байна уу
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 7:26 am

Долдугаар сард хийж байсан түүхэн наймаанууд

Улаан Харуудын түүхэнд, Долдугаар сар үргэлж амжилттай сар байж ирсэн. Ийнхүү та бүхэндээ таван шилдэг наймааг толилуулж байна.
2001 оны 7 дугаар сар - RUI COSTA
Тухайн цаг үед Fiorentina клуб санхүүгийн хүнд байдал байсан тул тэрээр багаас явсан юм., Португалийн Алгерви тэр шөнө, тэрээр амар тайван байж чадаагүй юм. Учир нь тэр Lazio клубийн гэрээнд гарын үсэг зурахын даваан дээр байсан юм. Яагаад Ас Милан клуб намайг элсүүлсэнгүй вэ хэмээн өөр өөртөө давтаж байсан юм. Гэвч аз болж байдал эерэгээр эргэсэн юм. 2001 оны 7-р сарын 3 нд Parma клубийн саналаас татгалзаж, клубийн санхүүгийн байдлаас болж багаас явахад хүрсэн Португали эрхэм Милан багm нэгдэж улмаар Миланд ирж байсан хамгийн үнэтэй Португали тоглогч болж түүхэнд бичигдсэн юм. Түүний агент болох Carlo Pallavicino элсэн орсон явдлыг тайлбарлахдаа: Хэрэв Berlusconi шийдвэртэй алхам хийгээгүй бол тэр яг Lazio тоглогч болох байсан. Би ромын багтай тохиролцоонд хүрэх байсан. Гэхдээ хэдхэн цагийн дотор тохиролцоонд хүрч Миланчууд түүнийг өөрсдийн болгосон. Тэд түүнийг жилийн өмнөөс л ажиглаж байсан. Тоглогчийн үнийн талаар гэж үү? 85 тэрбум Lire. Яг л бусад багуудын сонирхож санал болгож байсан мөнгөний хэмжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 7:26 am

2002 оны 7-р сард - RIVALDO
2002 онд Японы Yokohama-д болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргад Германыг 2-0 хожсоны дараа дасгалжуулагч Felipe Scolari хэлэхдээ: Биднийг хожил байгуулахад чухал шийдэмгий тоглолт үзүүлж байсан тоглогч бол Rivaldo байсан. Финалын тоглолтын дараагаар Adriano Galliani Эзэн хааны багийн ерөнхийлөгч Florentino Perez усан онгоцонд цугтаа байсан бөгөөд түүнд : Barcelona болон Rivaldo хоёрын хооронд ан цав гарсныг? хэмээн асуужээ. Ерөнхийлөгч Silvio Berlusconi зөвшөөрөл өгсний дараагаар тухайн үеийн спортын албаны дарга Ariedo Braida Бразил руу явж тоглогчийг өөрсдийн эгнээндээ элсүүлэхийн тулд ятгахаар явсан юм. Тухайн үед тоглогчидоос Rino Gattuso анх түүний талаар сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Тэрээр: Тиймээ, Rivaldo, хүрээд ирээ, давхар би чиний төлөө тоглох болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 7:26 am

2004 оны 7-р сар CRESPO
Тухайн улирал аварга болсон Миланчууд шинэ довтлогчтой болж улам хүчээ зузаатгахыг хүссэн. Marco Borriello явснаар багт довтлогчийн орон зай гарсан. Бэртэл гэмтэл улмаас хүнд цаг үеийн туулж өнгөрөөгөөд байсан мөн бие бялдар хувьд хараахан 100 хувь бэлэн болоогүй байсан Hernan Crespo зээлээр өөрсдийн эгнээндээ нэгтгэсэн юм. Эцэст нь Аргентин эр Улаан харуудын эгнээнд хэрхэн тоглосныг мэдэх байх.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 7:27 am

2005 оны 7-р сар GILARDINO
Тухайн зун Juve-н хаалгач Gianluigi Buffon: Gilardino элсүүлсэн тэр баг лигид түрүүлэх өндөр боломжтой болно хэмээн тэрхүү зун нь хэлсэн байдаг. Тэрхүү зун түүнийг Juve болон Inter сонирхож байсан юм. Гэхдээ Ас Миланчууд маш нарийн нямбай ажилласны үр дүнд тэрээр 24 саяар Миланд ирж байсан юм. Улмаар Итали довтлогч Улаан Харуудын төлөө 3 улирал тоглохдоо 55 гоал оруулсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 7:27 am

2008 7-р сар – RONALDINHO

Ас Миланчууд Barcelona хотод тухайн үед явж байсан юм. Тэгэхдээ тухайн үед дан ганц Миланчууд түүнийг сонирхож байгаагүй юм. Chelsea болон Manchester City багууд "El Gaucho"-г багтаа элсүүлэхийг хүсэж байлаа. Долдугаар сарын 15 ны орой AC Milan болон Barça хооронд тохиролцоонд хүрсэн албан ёсны мэдэгдэл гарснаар маргааш Ronaldinho Milanello бэлтгэлийн баазнаа ирж Миланы тоглогч болсон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 8:21 am

Giovanni Branchini: Montolivo хүн болгоныг гайхшруулах болно

Милан ахлагчийн хувьд бараг л өнгөрсөн улирлыг тэр чигтээ өвдөгний шөрмөсний бэртлийн улмаас өнжсөн билээ. Улирлын төгсгөлд бэртэл нь эдгэж цөөхөн хэдэн тоглолтонд оролцсон. Хэдий бэртэл гэмтлийн улмаас сайн тоглолтоо гаргаж чадаагүй ч түүний агент Ирэх улирлын Миланы бүрэлдэхүүнд хэрэг болж хэргээ гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар ярилцлага өгчээ.
Тэр Миланы дасгалжуулагч Montella-д хэрэг болно.
Тэрээр сүүлийн жилүүдэд бэртэл гэмтэл гэхээсээ илүүтэй Милан клубийн уналтын үеийн хүнд бэрхийг туулсан.
Тэрээр Ibra, Thiago Silva гэх мэт шилдэг тоглогчдыг багаас явсныг дараагаар ирсэн.
Хөгжөөн дэмжигч нар байдлыг зөвөөр тунгаахгүй байна. Тэд үр дүн болон уран тансаг үзүүштэй байдлыг л хүсэж байна.
Талбайн төвд найруулагчийн байрлал дээр тоглож байснаа хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлал дээр тоглохоор зохицож тоглоно гэдэг амаргүй ээ.
Би түүнийг ирэх улирал хүн бүрийг тааламжтайгаар гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 1:07 pm

Rodriguez: Намайг Fantasy Football дээрээ багтаа аваарай

Ricardo Rodriguez Италийн сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна

Милан талаар таны сэтгэгдэл?

Гайхалтай. Үнэхээр сайн бүрэлдэхүүн. Би тактикийн хувьд сайжирч чадна гэдгээ мэдэж байна. Би зүүн жигүүрт тоглох болно. Ингэхийн тулд Милан намайг энд ачирсан. Би ч гэсэн үүнийг хийхийн тулд хамаг сайнаа гаргах болно.

Дасгалжуулагч Montella хамгаалалтан дээр гурван хамгаалагчтай хувилбарын туршиж байна уу эсвэл класик
дөрвөн хамгаалагчтай хувилбарыг сонгож байна уу?

Тэр үргэлж дөрвөн хамгаалагчтай хувилбарыг сонгож байгаа.

Таны тоглолтын хамгийн сайн тал юу вэ?
Бөмбөгтэй харьцахдаа тайван байдаг байдал маань.

Нүүр тулж байсан хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн бэ?
Магадгүй Robben. Түүний эсрэг тоглох бүрт түүний үйл хөдлөл нь тааварлашгүй байдаг. Мөн түүнчлэн тэр их хурдан, сайн төвлөрч тоглодог. Өөр бусад нүүр тулж өрсөлдөж байсан тоглогч нар гэвэл Messi, Di Maria, Coman болон Douglas Costa нар.
Өнгөрсөн жил намайг Wolfsburg-д байхад гурван ч дасгалжуулагч сольсон. Ингэх нь төвөгтэй байсан. Wolfsburg бүхэлдээ л муу тоглосон. Ялангуяа би. Хөлбөмбөгт цаг үргэлж л суралцах хэрэг гардаг.

Яагаад Серья А-д ирсэн юм бэ?
Би Италид тоглохыг хүссэн. Энэ миний мөрөөдөл байсан. Энд хүмүүс хөлбөмбөгт их хайртай. Би ч гэсэн хөлбөмбөгт хайртай. Одоо би баяртай байна. Энд намайг хоёр клуб сонирхож байсан. Гэсэн ч Милан надад санал тавьснаар би эргэлзэх зүйлгүйгээр тэднийг сонгосон.

Чөлөөт цохилтыг Çalhanoğlu болон та хоёрын хэн нь гүйцэтгэх бол?
Би эсвэл тэр. Бид хоёр хоёулаа цохиж болно. Бид өмнө нь чөлөөт цохилтоос их гоал оруулж байсан. Энд чөлөөт цохилт сайн цохидог олон ч тоглогч байна.

Шивээсний талаар?
Би 18-тайдаа шивээс хийлгэсэн. Гар нь дээрх шивээс маань Италиар бичсэн. Би бага байхдаа өвдсөн юм л даа. Би эмнэлэгт байхдаа надад нэг хүн ариун эхийн зургийг өгсөн. Улмаар ийнхүү шивээсээ хийлгэсэн.
Last edited by tuka.tulga84 on Tue Jul 11, 2017 7:02 pm, edited 1 time in total.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 7:01 pm

Preziosi: Lapadula бол Genoa-д хамгийн тохирох довтлогч

Genoa клубийн ерөнхийлөгч Enrico Preziosi багаа зарах болсноо өнөөдөр зарласан юм. Тэрээ багаа зарах талаараа болон шинэ улирал эхлэх гэж буйтайгаар ямар ямар наймаа хийх санаатай байгаагаа сэтгүүлчтэй өөрийн бодлоо хуваалцсан юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.

Би хараахан клубийг нэг эсвэл хэд хэдэн хүмүүс эсвэл хэн худалдаж авч байгааг хэлэх болоогүй байна.
Бүх зүйл жин тан болсны дараа би үүнийг зарлаж мэдэгдэнэ гэдгээ амлаж байна. Энэ үйл явц долоо хоногийн сүүлээр эсвэл ирэх долоо хоногийн эхээр дуусах байх гэж найдаж байна.
Нөхцөл байдлыг сайжруулахын тулд энэ тохиролцоог хийж байна. Би тайван байна. Эхлээд нэн тэргүүнд Genoa баг байх ёстой. Дараа нь бусад бүх зүйлс орно. Хөгжөөн дэмжигчдэд хандан хэлэхэд надаас болж битгий хоорондоо талцаарай.
Preziosi төлөө болон Preziosi төлөө биш гэж би тэднийг талцуулмааргүй байна. Ерөнхийлөгч нар ирж л байдаг явж л байдаг. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг шүү дээ. Харин Genoa үүрд оршино.
Яг одоогоор бол би багт үнэхээр тусалж чадах хүмүүсийг хайж байна.
Би дахин ерөнхийлөгч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрэв клубийн хэн нэгэн худалдан авч гарын үсэг зураагүй л бол би багт санаа тавих болно. Шинэ улирал эхлэх үед би багийн энгийн нэгэн хөгжөөн дэмжигч болсон баймаар байна.

Genoa клуб Миланы хоёр тоглогч болох Andrea Bertolacci болон Gianluca Lapadula нартай тохиролцоонд хүрч чадна гэдэгтэй итгэлтэй байна. Тэдгээрийг багт элсүүлэхэд багийг худалдан авах үйл ажиллагаа нөлөөлөхгүй ээ.
Bertolacci ирж болох юм. Гэхдээ түүний үнэ хөөрхөн хэдэн саяыг биднээс шаардахнээ. Энэ нь түүнийг буцаан ирэх асуудлыг төвөгтэй болгож байна. Бид Милан клубтай маш сайн харилцаатай. Үүнийг түүх батлан харуулна.
Lapadula бол бидний хувьд хамгийн шилдэг довтлогч. Мөн тэрээр Италийн шилдэг довтлогч нарын нэг. Бид түүнийг багтаа элсүүлэх гэж оролдох болно.

Дасгалжуулагч Ivan Juric хагас хамгаалагч Ivan Radovanovic багтаа элсүүлэхийг хүсэж байна уу гэж үү?

Би үүнийг баталж чадна. Тэр түүний тоглолтонд дуртай. Chievo сайн багаа гэхдээ би түүнийг Genoa-д ирнэ гэдэгт найдаж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 11, 2017 8:42 pm

james rodriguez-д Bayern munich-тэй 2 жилийн гэрээ хийжээ хөөрхий
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 11, 2017 8:45 pm

Тokyo Verdy клуб Totti-тай ярилцах болно

Япон руу явах уу эсвэл Ромд үлдэх үү?

Японы хоёрдугаар лигийн Tokyo Verdy клубийн ерөнхийлөгч Hideyuki Hanyi нь Francesco Totti-г багтаа элсүүлэхийн төлөө ярилцах болно гэдгээ мэдэгдээд байна.
Харин Totti хувьд хараахан шийдвэрээ гаргаагүй байна.
Бид түүний агенттай ярилцсан. Тэрээр түүнд хоёр сонголт байгаа гэж хэлсэн. Нэг нь Ромд үлдэх эсвэл бидэнтэй цуг тоглох. Тэр өөрийг нь сонирхож буй АНУ дахь Miami FC болон Los Angeles багууд руу явахыг хүсэхгүй байгаа талаараа хэлсэн.Тэр хаашаа явах талаараа бодох хэрэгтэй. Хэрэв тэр бидэнтэй нэгдвэл 7-р сарын 22 нд болох Kamatamare Sanuki клубийн эсрэг тоглож болох юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 10:49 pm

douglas costa juventus-д очжээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 10:59 pm

juventus сайн чанартай наймаанууд хийгээд байна шүү одоо милан cuadrado-г сугалаад авчихвал ч болох гээд байна шүү
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 11:14 pm

aubameyang-г челси их сонирхож байна гэнэдээ манайх алвахвийдээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 11:19 pm

Ас Миланчууд 2017-2018 оны улирлын хамгийн анхны тоглолтоо Швейцарт Lugano багтай нөхөрсөг тоглолт хийсэн. Уг тоглолт нөхөрсөг бөгөөд ямар ч зүйл шийдвэрлэхгүй ч гэсэн багийн шинэ улирлын өнгө төрх байдлыг харуулах тоглолт болсон. Тоглолт 4-0 харьцаатай Улаан Харуудын ялалтаар дууссан байна
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 11:20 pm

Renato Sanches-г ас милан сонирхож байна
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 11:46 pm

Миланы Арилжаа наймааны байнууд
- Simon Kjær
- Pierre-Emerick Aubameyang
- Lucas Biglia
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 11:48 pm

Милан Шинэ Цэрэг Conti-н өнгөрсөн Улирлын Статистик
тоглолт 33
дамжуулалт 5
гоал 8
бөмбөг таслалт 51
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 12, 2017 11:50 pm

Антонио Доннарумма буюу ах Донна Милантай гэрээ хийжээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Fri Jul 14, 2017 8:47 am

Bonucci
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests
cron