by tuka.tulga84 » Mon Jul 10, 2017 10:30 pm
Vieri ирэх улиралын Серья А лигийн таамаг дэвшүүлэв
Цагтаа Италийн шигээ болон Италийн томоохон гурван багт (Juventus Inter, Ac Milan) тоглож явсан шилдэг довтлогч Christian Vieri ирэх Cерья А лигийн ирэх улирлын өөрийн таамгаа сэтгүүлчидтэй хуваалцжээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
Ирэх улирлын Серья А аварга хэн болох бол?
Өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөхгүй байх болов уу гэж би имээж байна. Juve дахин аварга авч бусад багууд нь тэдний араас мөшгих болов уу.
Мэдээж одоо дөнгөж долдугаар сар эхэлж байна. Багууд цааш үргэлжлүүлэн сайн наймаа хийж Bianconeri-н эсрэг зайгаа нөхөх хугацаа байна.
Бид цааш юу болохыг харж л байя. Гэхдээ миний түрүүн хэлсэнчлэн аваргын төлөөх өрсөлдөөнд тийм ч их сэтгэл хөдөлгөм зүйл болохгүй болов уу.
Тэдэнд аваргуудын лигид ямар нэг азгүйтэл тулгараад байна эсвэл ямар нэг хараал хүрсэн гэмээр юм байна уу?
Үнэндээ бол би өөрөөр харж байна. Juve бол гайхалтай клуб. Тэд Аваргуудын лигид гурван жилд хоёр ч удаа хүрлээ. Энэ нь тэднийг гайхалтай баг болохыг харуулж байна.
Эцэст нь, тэдэнд бага зэргийн аз хэрэгтэй. Juve финалын хоёр тоглолтондоо маш сайн багуудтай учраа таарсан.
Миний бодлоор энэ бүгд нь тэдэнд илүү их хүсэл тэмүүлэл болон зорилгодоо хүрэхийн төлөөх илүү сайн эхлэл болж өгөх байх.
Интер Милан Suning (шинэ эзэмшигч групп ) хамтаар өөрсдийн өмнө тулгарсан шалгуурыг давах болов уу?
Тэд давж чадна. Тэгэхдээ тэд ингэхийн тулд тэд наймааны зах зээл дээр шаргуу ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна багт өөрчлөлтийг авчирч чадах чухал тоглогч нарыг авчрах хэрэгтэй.
Гэхдээ гол тэдний суурь болох эдийн засаг нь бат бөх, бодитой байна. энэ нь тэднийг ирээдүйдээ итгэл найдвартай байх гол эхлэл цэг юм.
Магадгүй тэд шууд өрсөлдөх хэмжээнд очихгүй байх, гэхдээ ойрын ирээдүйд бидний санаж байгаагаар тэд эргэн ирж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Милан хувьд, бага зэргийн эргэлзээ байна. Тэд сайн довтлогч болох Andre Silva өөрсдийн болгосон. Надад тэр таалагддаг. Гэхдээ би тэднийг буцаан топ төвшин аваачих хэмжээний тоглогчид авчирсан гэж харахгүй байна.
Клуб өөрсдийн чадах төвшинд болон өөрсдийн санхүүгийнхаа бололцоондоо тааруулж хөдөлж байгаа нь ойлгомжтой. Тиймээс шинээр багт ирсэн тоглогчид эдээшин дасахад, нэг баг хамт олон болоход Милан гэх энэ агуу билэг тэмдгийн нэг хэсэг болоход цаг хугацаа шаардана. Гэхдээ ялалт байгуулахын тулд тэдэнд аварга тамирчид хэрэгтэй.
Napoli талаар гэж үү?
Би тэднийг тийм их өөрчлөгдөнө гэж бодохгүй байна. Хэрэв тэд дээд төвшинд гарч тоглохыг зорьж байгаа бол өөрсдийн тоглолтоо сайжруулах хэрэгтэй.
Гэхдээ тэд сайн тоглолт гаргадаг, үзэгчдэд сайн тоглолт толилуулдаг баг хэвээр байгаа. Магадгүй тэд өөрсдийн амжилтанд хүрэхийн төлөөх эрэмгий, шийдэмгий, тоглолтынхоо хэм хэмжээг зөв тааруулж тоглохгүй байна уу даа. Хэрэв тэд үүнийгээ олж авч чадвал тэд амжилтанд хүрч чадна.
Тоттигүй Рома гэж үү?
Би үүнийг төсөөлж чадахгүй байна. Энэ үнэхээр хэцүү байх болов уу. Тэд өөрсдийн 10 дугааргүй талбайн дээр байна гэдэг өөр Рома л гэсэн үг.
Цаг хугацаа явсаар л байна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгд л тоглохоо болино. Гэсэн ч гэлээ, эхний улирал тэдний хувьд шинэ эриний эхлэл байх болно.
Хөлбөмбөгийн арилжаа наймааны талаар?
Уйтгартай л байна. Өнгөрсөнд болж байсан шиг сүүлийн жилүүдэд харамсалтайн Италид ямар ч томоохон наймаа гарсангүй.